Covid-19 эрчүүдийг үргүйдэлд хүргэж болзошгүй гэж дүгнэжээ

Коронавирус эрчүүдийн төмсгийг гэмтээж, үрийн шингэний чанарыг муутгаж, үргүйдэлд хүргэдэг байж болзошгүй гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. 


Магадгүй Covid-19 туссан хүн удаан хугацаанд халуурдгаас шалтгаалдаг байж болзошгүй гэж үзэж байна. 

Covid-19 төрөл бүрийн эд эрхтнийг, тэр дундаа нөхөн үржихүйн эрхтнийг гэмтээх магадлалтай гэж үзэж буй. Коронавирус төмсгөнд нэвтэрч, даавар болон эр бэлгийн эсийн үүсэх үйл явцад нөлөөлдөг байх магадлалтай гэж судалгаагаар тогтоожээ.
Энэхүү судалгаа нь уг халдвар эрчүүдийн нөхөн үржихүйн тогтолцоонд нөлөөлж болзошгүй гэж дүгнэсэн байна. 
Гисений их сургуулийн эрдэмтэд 60 хоногийн хугацаанд Covid-19 туссан 84, эрүүл 105 эрэгтэйг ажиглажээ. Судалгааны үр дүнгээ Reproduction сэтгүүлд нийтлүүлсэн байна. Мэргэжилтнүүд үрэвслийн процессын биомаркерууд, исэлдэлтийн стресс, эр бэлгийн эсийн үхжилт болон  эр бэлгийн эсийн чанарт анхаарлаа хандуулжээ.

Судалгааны үр дүнд эрчүүд бүгд үргүйдэлгүй гэж гарсан ч коронавирусийн халдвар авсан эрчүүдийн үрэвслийн процессын биомаркерууд болон исэлдэлтийн стресс өндөр гарчээ. Мөн халдвар авсан эрчүүд дунд эр бэлгийн эс үхжиж байв.  Үрийн шингэн дэх тэдний концентрац тав дахин буурч, хөдөлгөөн нь хоёр дахин буурч, эр бэлгийн эсийн хэлбэрийн гажиг дөрөв дахин их байжээ.

Судалгааны үр дүнд коронавирусийн халдвар нь эр бэлгийн эсийн үхжилт, үрэвсэл, исэлдэлтийн стресст хүргэдэг бөгөөд энэ нь эр бэлгийн эсийн чанарыг муутгаж, эрчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Эх сурвалж: CNN, Reproduction

1 Comment

  1. Zaya says:

    shaagaad bgaarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.