Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээе…

9127646911

Анхны хайр байдаг уу… Гомдол… Аз жаргал үр минь… сэдвийн үргэлжлэл… Сайн байцгаана уу. Та бүхэнд өөрийн амьдралын түүхээ үргэлжлүүлэн хүргье.

… Ингээд би хөөрхөн үртэй болоод эмнэлгээс гарснаас яг сарын дараа хичээлдээ эргэн оров. Харин намайг хичээлдээ ороход хичээл эхлээд 7 хонож байсан тул бүгдийг нь маш хурдан нөхөж амжлаа. Хичээлдээ шамдан суралцаж хажуугаар нь энхрий үрдээ халамж хайраа зориулсаар нэг мэдхэд сургууль төгсөх болсон байлаа. Харин би тэр хүний талаар дурсахыг огт хүсэхгүй бүр бүх эрэгтэйчүүд адилхан юм шиг тэдэнд итгэх итгэлгүй болсон байв. Төрсний дараахан дөнгөж гэртээ гараад байхад тэрний аав, ээж, эмээ, өвөө нар нь манайд ирэн, уйлан байж намайг буцаж гэртээ ирээч, тэр хүүхдийг бид нар зөндөө загнасан,толгой нь эргэсэн хүүхэд буруу хүмүүстэй нөхөрлөөд буруу замруу орж явсан байна лээ, одоо өөрөө гэмшээд чиний царайг ч харж чадахгүй гэртээ хүлээгээд байж байгаа,бид та 2-гоо ингээд явуулмааргүй байна, чи бидний цорын ганц охин, яг төрсөн охин минь л гэсэн үг (тэднийх 2 хүүтэй байсан)гээд хүүхдийг хараад миний хүүгийн багын дүр яг дүрээрээ байна, эвий эвий хүүг минь тэгж хэлсэн байхдаа яахав дээ гээд л бүгд л хошуу дэвсэн үнэрлэж, үнсэж байлаа. Би хэдий хараад өрөвдөж байсан ч тэдэнд хатуу зүрх гарган нэгэнт ингээд сэтгэл хөрсөн болхоор би дахиад царайг нь ч хармааргүй байна, та нарыгаа л өрөвдөж байна,гэхдээ өрөвдлөө гээд хүү бид 2-ын цаашдын амьдралыг би тэр хүнтэйгээр төсөөлж чадахгүй байна гэж хэлэхэд тэд тэр оройжин манайд сууж байгаад явцгаасан даа. (уг нь ч ээж, аав, эмээ, өвөө нар нь надад төрсөн охин шигээ ханддаг байсан сайн хүмүүс, би тэдэнд л санаа зовж байсан).

Ингээд ганц бие хүүхэдтэйгээ үлдсэндээ би огт харамсахгүй харин ч үртэй болсон би азтай эмэгтэй гэж бодон хүүхэдтэйгээ бүхнээс дутахгүй сайхан амьдрана гэж зүтгэж хичээх болсон.

Төрснөөс хойш надад сайн гэж өөрсдөө ярьдаг байсан залуучууд намайг эргүүлдэх нь ямар үзэн ядмаар байсан гээч, би бүр улайм цайм зугтааж тэднийг хархаас уур хүрдэг байлаа. Харин манай ангийн найз охидууд намайг чи ингэж бүхнээс зугтаад яваад байж болохгүйэ, өөрийгөө орчноос битгий ингэж тусгаарла, найзуудтайгаа ярьж хөөрч байж залуу нас өнгөрдөг юм, биднээс өөрийгөө битгий холдуул л да гэж хэлсэн нь надад би нээрээ арай ч хэтэрхий байнаа, хүмүүсийн дунд орж үзье гэж шийдлээ.

Ингээд найзуудтайгаа нийлдэг болж хааяа нэг амралтын өдрөөрөө тэдэнтэй биллиард тоглох, заал авах, усан санд явах зэргээр мэдээж хааяа бүжиглэхийн тулд бааранд ч ордог болов. Харин би өөрийгөө анзаарахгүй энэ тухай бодохгүй явсаар нэг мэдхэд бараг 1 жил гаран хүнтэй унтаагүй байлаа. Өөрийгөө маш их хайрлан харамлаж хэнд ч өөрийгөө хайрлуулах боломжийг олгохгүй явсаар байж.

Харин нэг удаа манай найз охин хичээл тараад номын санд сууцгаагаад дараа нь усан сан явна шүү гээд орой 6,30 цагт уулзхаар болзоцгоов. Би тараад номын санд сууж хичээлээ бэлдэж дуусхад нэг мэдэхнээ болзсон цаг болж байлаа. Усан санд очход манай хэдэн найз аль хэдийн хүрээд ирсэн байв. Харин тэдэнтэй хамт бас 4 залуу байлаа. Би энэ юун хүмүүс вэ яагаад надад хүмүүс ирнэ гэж хэлээгүйн гэхэд чи хэлсэн бол ирэхгүй л байх байсан ш дээ, за зүгээрээ эдний нэгтэй нь чатаар танилцаж байсан, өнөөдөр уулзаж байна гэхэд нь би дотроо чатаар танилцана гэж юу байхав дээ, ямар сайн л байв гэж аймар муу санаалж байв. Ингээд бид нар тараад гэр гэртээ харицгаалаа. Дараа нь бүгдээрээ чөлөөт цагаараа уулзаж хамт сэлдэг болов. Харин тэдний нэг нь даруухан, ухаалаг, хүнлэг гэхдээ бас их хөгжилтэй залуу надад бусад эрэгтэйчүүдээс нэг л өөр санагддаг байв. (Гэхдээ энэ тухай би өөртөө л боддог байсан болхоор хэн ч энэ талаар мэддэггүй байлаа.) Нэг орой бид сэлж дуусаад гэртээ хариад хүүгээ хөхүүлж унтуулаад хэвтэж байтал танихгүй дугаараас мессеж ирлээ, би хэнийг нь мэдэхгүй байсан болхоор хариу бичихгүй байж байтал хэн залгасан гээч яг миний харж явдаг байсан нөгөө залуу маань залгалаа. тэгээд бид ойр зуурын юм ярилцаж байсан чинь тэр маань би чамайг анх хараад л дурласан чи бусдаасаа илүү онцгой санагдсан, энэ бүх хугацаанд чамд хэлж зүрхлэхгүй явлаа, яагаад гэвэл чи их зантай, аймар зожиг байсан болхоор хэлвэл ахиж уулзаж чадахгүй байх гэж айж байлаа, одоо харин би хэлэхгүй байж тэсэхгүйнээ, тэгээд зориглож чамдаа хэлж байна гэлээ. Би ч бүр балмагдаж орхилоо, тэгээд за за би ядраад байна унтлаа баяртай гэж хэлээд шууд утсаа тавичлаа.

Үнэндээ би түүнийг ингэж шууд хэлнэ ч гэж бодоогүй байсан болхоор бараг шоконд орсон байв. Маргааш нь манай нийлдэг хэд хичээл тараад бүгдээрээ шууд усан сан явъя, тэгээд эртхэн харицгаая гэхээр нь тэгье гээд тараад бүгдээрээ шууд очтол тэд ирсэн сэлж байлаа. Ингээд тоглож байтал нэг мэдсэн бараг 3 цаг болсон байв. Би гэртээ харихаар явах гэтэл тэр намайг дөхүүлж өгье гээд араас гараад ирэв. Би маш их сандарч одоо яанаа одоо яанаа гээд л дотроо нилээн түгшүүртэй чимээгүй л алхав. Гэтэл тэр надаас 2лаа үерхэж болох уу гээд түс тас шууд асуучив. Би би чадахгүйэ, гэхэд тэр надаас яагаад чадахгүй гэж би чамд таалагдахгүй байна уу гэхээр нь үгүйэ үнэнийг хэлхэд надад хүнтэй үерхэх зав байхгүй би хүүхэдтэй хүн гэж хэллээ. Тэр би чамайг завгүй байхад чинь уулзая гэж зовоохгүйэ, би чамайг алдмааргүй байна, бусдаас илүү хайрламаар байна гэхэд нь би тийм юм гэж байдаггүй юмаа, би итгэхгүй байна, намайг юу л гэж бодвол бод би үүнийг зөвшөөрч үнэхээр чадахгүй гэлээ. Ингэж хэлээд би түүнийг орхиод гэрлүүгээ яаран явлаа.

Харин орой нь тэр маань надруу намайг уучлаарай, гэхдээ би чамайг надад итгээсэй гэж үнэн голоосоо хүсэж байна гэсэн мессеж бичсэн байлаа…

секс.мн дээр ирсэн захидал

21 Comments

  1. iveel says:

    ямарч их завтай юмдээ бас тэгээл анх уулзсан хүмүүс усанд уулздаг сонин л юм эхэхэхэххэ

  2. ssss says:

    тийм шуу битгий тэнэг юм бичээд бай ямарч сонирхол алга тэнэг бхаа жаахан

  3. bayarmaa says:

    чи тэнэг юмуу хаашаа юм бэ бүх хүмүүс дургүй байхад тэнэгтээл бичээд бх юм. чи шал худлаа юм бичээд хэн ч итгэхгүй ш дээ. амьдралийн алхам бүрийг бичих юум бол хэний ч сонирхолгуй сайт болж хувирна ш дээ. би ллаү чиний бичсэнийг уншаад буур шал дургуй хурчихлээ. энэ чинь хумуусийн сэтгэлээ нээх булан болхоос ямар тэнэг савангийн дуурь бичдэг сайт юмуу

  4. bada says:

    Одоо болноо

  5. zochin says:

    одоо болноо

  6. MOZART says:

    Энэ хүний анхаарал татахаар юу ч алга. Үнэхээр зохиол мөн бол нэг л хэвэнд баригдсан хэдэн зуугаараа давтагддаг улиг болсон зохиолийн нэг. Цөмөөрөө арай өөрөөр сэтгэх цаг нь болсон. Үнэн түүх бол яая гэхэв

  7. .... says:

    үнэхээр таалагдаж бн. хурдан хурдан бичээд бай л даа. уншмаар бн шдээ…ёстой гоё бичиж. чамд ирээдүй бн шүү найзаа.

  8. Namuunaa says:

    ene unen tuuh yum shu. end harin nileen tovchilj oruulsan bga. amidraliig min medeh naiz ohin maani kino hiivel nileen uil yavdaltai olon angit kino bolhoor gej heldeg. bi zugeer l amidraliinhaa tuuhiig end tsuvralaar bichij gargaj uzej bgaima. odoo bol bi jinhene hair gedgiig amsaad mash ih jargaltai amidarch bga.
    medeej neree uurchilsun bga.

  9. үлё says:

    хэхэ… за яахавдээ.

  10. dorj says:

    Өөрийгөө хэтрүүлэн үнэлж зохиол бичиждээ үнэхээр байдаг бол эцэггүй хүүхэдтэй түмэн амьтны нэг сэтгэлээ зогоох гэж өөрийгөө үнэлж юм бичээд бүр өрөвдчихлөө хэ хэ

  11. zul says:

    шал дэмий уншлаа….

  12. hayanaa says:

    hend hamaatai um be. hed bichih gesiin.

  13. batnaa says:

    Ургэлжлүүлээд бичээд байгаарай гэж.

  14. cool says:

    Neeree yanztai zohiol bna. Uneheer vyastai yum bna shuu. Enuugeeree kino hiivel ystoi aytaihan drama bolchih bh. Ug ni anh bolson yvdal yum bolovuu gej boddog bsn chini zohiol bsiim bshd..kk..Za za yutai ch amjilt husii.

  15. be says:

    энэ хип хоп дууний үг биш биз дээ

  16. sod says:

    odoo bolno bolno.

  17. the phone says:

    биллиард тоглох, заал авах, усан санд явах зэргээр мэдээж хааяа бүжиглэхийн тулд бааранд ч ордог болов.

    тэгээд хүний өмнөөс хүүхэд гаргачихсан юм шиг эцэг эхээрээ асруулдаг охидийн 1үү.

    яршигтай нуршуу ядаргаатай санагдчихлаа…

  18. maxi says:

    ee chi dee hervee uneheer sn zaluu bas uneheer chamd sn gedgiig ni medvel bolz l doo yagad bolohgui gj heterhii haalttai bj bolohgui

  19. mm says:

    SHAL MANGAR YUM.

  20. bi bol bi says:

    кэкэ,харин тийм. би бас энэ хуухдийн авьяасыг нь их унэлээд байгаа.

  21. La says:

    сайхан зохиол байнадаа. Зохиолч болох ирээдүй байна шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.