Та яагаад ганц бие яваагаа мэддэг үү?

woman014Энэ хорвоогийн хамгийн үнэтэй зүйл нь гэр бүлийн аз жаргал. Харамсалтай нь түүнийг мөнгөөр худалдан авч эсвэл сугалаагаар хожиж болдоггүй. Ганц бие яваа хүн бүр хуримаа хийж, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэсэн ч хүсэхэд хясах нь хэцүү. Та гоонь амьдралаа орхиж, гэр бүлийн аз жаргалыг мэдрэхийг хүсэж байвал доорх зөвлөмжид анхаарлаа хандуулаарай.

Бүсгүй таны гэрт дан ганц эр хүйстнийг төлөөлөх янз бүрийн зураг, баримал, зурагт хуудас байгаа эсэхийг шалгаарай. Таны өрөөнд байгаа уран зураг, баримал, плакат дээр дан хүүхнүүд байгаа бол та эрчүүдийг татаж чадахгүй гэсэн үг. Ийм тохиолдол ч олон байдаг байна. Фэнг Шүг судалдаг хүний танил нь даруухан, өндөр боловсролтой, аятайхан залуу ч гэсэн хүүхнүүдийн тухайд нэг л азгүйтдэг байж. Гэтэл түүний гэрт эрчүүдийн зураг, баримал, спортын одод, эртний баатруудын фото болон уран зураг дүүрэн байжээ. Эм хүйсийг төлөөлсөн зүйл үнэндээ байгаагүй гэдэг.

Өөрөөр хэлбэл тэр залуугийнд эр энерги нь хэтэрхий ихэдсэн гэсэн үг. Бас нэгэн тохиолдол, урлагт дуртай найз бүсгүйдээ танил нь Хятадын алдарт зураач Чен Лунгийн “Сүхөүгийн үзэсгэлэнт 100 бүсгүй” нэртэй алдарт торгон зургийг төрсөн өдрийн баяраар нь бэлэглэжээ.

Бүсгүй энэхүү үнэт бэлгийг зочдынхоо өрөөнд өлгөж. “Би нөхөртэй, хүүхэдтэй болж байж л аз жаргалтай амьдарна. Надад олон сайн залуу таарч байсан ч би хэнтэй нь ч хоёр сараас урт хугацаагаар байж чадахгүй юм” гэж тэрээр ярьдаг байжээ. Бүх учир мөнөөх олон үзэсгэлэнт хүүхний зурагт байгааг Фэнг Шү судлаач найз нь гадарлаад түүнд ойлгуулсан гэдэг.

Бүсгүй ч ахдаа тэр зургийг бэлэглэснээс хойш сайн залуутай танилцан гэрлээд, аз жаргалтай амьдрах болж. Товчхон хэлбэл таны байгаа орчинд эр эм энергийн аль нь давамгайлснаас гэр бүлийн аз жаргалаа олох эсэх тань хамаарах нь. Магадгүй та Фэнг Шү-д итгэдэггүй байсан ч гэсэн орчноо нэг өөрчлөөд үзээрэй.

/Монголчуудын амьдрал/

6 Comments

  1. untraa says:

    uuriiguu zuruulsan 2 iin 2 zurag uuduus min haraad bj bdag.uuriinhuu zurgiig hurtel ustgahuu?yahu?balai yum

  2. Radical says:

    Хунтэй сууж байж л аз жаргалтай болдог гэнэ шуу. Мон хуцваа.

  3. ANNORA says:

    uu yasan hurhuniin
    tegvel uuriinhu haa saigui bdag huuhnuudiin zuragiig ustganaa
    neere tegej uzye baiz.

  4. jeki says:

    хүний толгой эргүүлээд баахан зураг устгуулах н дээ

  5. maral says:

    кккк. би 25тай эмэгтэй. ãýòýë îäîî áîëòîë х¿нтэй суугааг¿й л явна. ºðººí人 ýìýãòýé õ¿íèé çóðàã íààãààä áàéäàãã¿é ÷ ýìýãòýé õ¿íèé çóðãèéã êîïüþòåðòàà èõýýð öóãëóóëæ ýíä òýíäýýñ òàòñàí áàéãàà. ýíýíýýñ áîëîîä áàéãàà þì áîëîâ óó.

  6. hayanaa says:

    gants bie baihad ch gansarch l bdag um. harin odoo bodohod saihan baijee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.