Элэг бүтэн гэр бүл байна гээд түүнийгээ орхих уу? Эсвэл…

Business man has to choose between two way. Business option conceptual

Энэ сайтыг уншдаг орж үздэг хүн бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хааяа даа орж үздэг уншигч байна. Уншиж явдаг болохоос өөрөө ингээд захиа бичээд сууж байна гэж бодсонгүй. За гол асуудалдаа орьё.


Миний хувьд гэвэл 27 настай эхнэр охинтой монголын томоохон компаниудын нэгд тооцогддог газар ажилладаг энгийн нэгэн залуу. Яг одоогийн нөхцөл байдалд үнэхээр яах учраа олохгүй захиа бичиж сууна. Энэ явдал анх бараг жилийн өмнө надтай нүүр тулж байжээ. Үүнийг бичэхээс өмнө урьд нь болсон зүйлүүдийн талаар цухас дурдая.

Би нь эхнэртэйгээ 10 жилийн нэг анги бөгөөд оюутан болоод үерхэж найзалж яваад хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж 19 насандаа аав болсон хүн байна. Тэр мэдээг анх сонсоод хүүхдээрээ аав болох нь хожим нь ийм зүйл учирч болзошгүй гэж бодогдоод тухайн үедээ найз охиндоо авахуулья гэж хэлэхэд манай хүн анхны төрөлт авахуулж болдоггүй гэсэн гэж тас зөрүүдлээд хүссэн хүсээгүй хариуцлагаа үүрэх шаардлагатай болов. Азаар гэх үү юу гэмээр ч юм 2 талын аав ээжүүд нэг их хориглолгүй зөвшөөрцгөөсөн.

Гэхдээ сүүлд би тэр үед нэг талынх нь эцэг эхчүүд хүүхдээрээ байж юу яриад байгаа юм бэ хорвоо дэлхий дэндүү олон өнгөтэй гээд зөвшөөрөхгүй болиулсан бол гэж хааяа харамсдаг. За тэгээд хорвоо дэлхий эргэдэгээрээ эргэж амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилсээр. Ингээд бид 2 хөөрхөн охинтой болов. Тэгээд хамт амьдарсаар 9 жилийг ардаа үдэж дээ. Оюутан байхад болон төгсөөд 2, 3 жил жил болгоны зун охины ээж охин 2 хөдөө аавындаа надаас хол байдаг байлаа. Би хотод ажилдаа явсаар. Оюутан охиныхоо ээжтэй үерхэдэг байхад их сургуулийн манай нөгөө ангийн нэг хөөрхөн охин яах аргагүй таарах бүртээ харцыг минь булаадаг байлаа. Харах бүртээ нууцаар харж, харцаа ч салгаж чаддаггүй байж билээ. Тэр үед тэр охин манай дээд ангийн нэг залуутай үерхдэг байлаалдаа. Тийм болоод ч тэр үү охиныхоо ээжтэй үерхдэг байсан болоод ч тэр үү тэр охинтой харьцаж үзэх гэж ер оролдож үзэлгүй өнгөрсөөр оюутан амьдарлаа үдэв.

За тэгээд ажилд орж 4-5 жил өөр зүйл анзааралгүй хүний дайтай хүнээс дутахгүй гэж ажилдаа шамдан илүү цагаар халтуур хийдэг байлаа л даа. Үүнийхээ үр дүнд ч гэх үү аль аль талын эцэг эхчүүд боломжтой улс учир орох орон унах унаа гээд хүнээс дутахааргүй л амьдарч байлаа. Хааяадаа үеийн найзуудыгаа харж нууцхан атаархана. Ганц бие өөрөө өөртөө босс хүссэн зүйлээ хийж байгаа эрх чөлөөтэй мэт санагддаг байлаа. За ингээд 2019 он ч боллоо. Нэг өдөр санаандгүй байж байгаад эхнэрээ өөр хүнтэй харьцдаг гэдгийг мэдэв. Би утсыг нь хэр баргийн оролддоггүй хүн л дээ. Хүнд багахан ч гэсэн хувийн орон зай байх хэрэгтэй гэж боддог.

За тэгээд бид 2 хэсэг хугацаанд тусдаа амьдарсан юм. Би ч тэр үед за за ингээд дуусаж байгаа юм байлгүй дээ гэж бодож л байлаа. За тэгээд ажилд ороод амьдрал үргэлжилж байх үед нөгөө ангийн нөгөө хөөрхөн охины инстаграм болон фэйсбүүк хаягийг мэддэг хааяа стори дээр нь реакшин үзүүлдэг  байлаа. Тэр ч гэсэн нэг хүнтэй сууж охинтой болсон гэдгийг сошиал дээрх зураг постоор нь мэдсэн. Сүүлд нөхрөөсөө салсан гэдгийг фэйсбүүкээс нь олж мэдсэн л дээ. За тэгээд ганцаараа гэртээ байдаг байлаа тэр нэг хаврын өдөр гэрээсээ ажиллаж байгаад инстаграм стори дээр нь реакшин үзүүлж байгаад санаандгүй тааралдаж ганц 2 пийв уух санал тавихад тэр за яасан ч яахуу гэсэн хариу надад хэлэв.

За би гэдэг хүн чинь тэр үед маш их сандарч оюутан байхдаа хардаг байсан нөгөө хөөрхөн охинтой уулзах гэж байна гэдэгтээ итгэж ядан сандарч байгаад би түүнийг очиж авахаар болов. За тэгээд 5 сарын тэр нэг өдөр би очиж аваад анх удаа машинд орж ирээд үг сольж үзлээ. Нэг тийм өвөрмөц хоолойтой санагдаж билээ. За тэгээд бид 2 мэнд усаа мэдэлцээд моустачэ гэдэг газар орж хэд хэдэн пийв ууж ярилцаж үзэл бодол маш сайхан нийлж маш олон зүйлийн талаар ярилцав. Тэр өдөр бид 2 анх уулзсан өдрөө л бие биедээ татагдсан гэх үү надад лав диваажинд очсон гэмээр л сайхан байлаа. Нилээд олон пийв уусан аль аль нь нилээн согтсон ч байсныг хэлэх үү тэр оройноо тэгээд манайд хамт хоносон юм.

Тэр шөнө үгээр хэлэмгүй сайхан байсоон. За тэгээд тэр цагаас хойш бид 2 болзож өдөр алгасахгүй уулздаг болсон байлаа. 7 сард бид амралтаа авч хамтдаа гоё гоё газруудаар хамт аялаж зөндөө сайхан нандин дурсамжуудыг бүтээсэн. Тэр үеүүд маань маш сайхан байсан. Гэнэт 8 сард эхнэр эвлэрье гээд гэртээ хүрээд ирдэг юм. Би тэгээд тэр үеэс авахуулаад нэг тийм сонин байдалд орсон л доо. Цаг он сарыг нь жаахан зөрүүлсэн байж мэднэ. За тэгээд надад охиныхоо аав нь хэвээр үлдэж элэг бүтэн гэр бүлээ авч үлдэх үү эсвэл харж явдаг байсан уулзаж дурласан хүнтэйгээ цаашид хамт байх уу гэдэг сонголт нүүр тулж ирэв.

Тэр хүний бүх зүйл надад маш их таалагддаг их гоё нүдтэй их гоё шилбэтэй бүсгүй л дээ. За тэгээд 2-н хооронд 3-н дунд гэдэг шиг яваад л байлаа. Яах уу гэж их олон талаас нь бодох гэж сүүлдээ би өөрөө ч төөрөлдсөн дөө. Тэгж явсаар байгаад 11 cар болж аль аль нь мэдчихэв. Би нэг өдөр гэртээ сошиал хаягаа гаргалгүй орхиод охины ээж намайг өөр хүнтэй харилцаж байгааг хамтдаа хөдөөгүүр аялсан нтр гээд бүх зүйлийг мэдсэн. За би гэдэг хүн тэгээд муудалцаж салья гэж хүртэл хэлж үзсэн. Ингэж хамт байгаад яах уу одоо болье гэхэд чи хүүхдээ бод аавгүй өсгөх нь үү би энэ бүхнийг уучлаж чадна гэсэн юм. За тэгээд би ийм зүйл боллоо гээд нөгөө уулздаг хайртай болсон хүндээ хэлсэн юм. За би охиноо аавтай болгохын тулд хүний хүүхдийг аавгүй болгож чадахгүй нь гэж тэр надад хэлсэн.

За тэгээд дунд нь зөндөө олон зүйл болсоон. Яг одоогийн байдлаар тэр маань намайг бүх зүйлээрээ блок хийсэн. Одоо би бас яг ямар шийдвэр гаргах вэ гэдгээ мэдэхгүй байна. Элэг бүтэн гэр бүл байна гээд түүнийгээ орхих уу? Эсвэл хайртай хамтдаа бүтээнэ болгоно гээд нөгөө хүнээ сонгох уу?

Маш олон зүйл нуршчихлаа. Уучлаарай. Та бүхэн санал бодлоо хэлж тус болоорой. Амихандаа л товчилж бичсэн маань энэ шүү. Баярлалаа

27 Comments

  1. ダッチワイフ かわいい これらのダークシリコンセックスドールであなたのダークプーマの夢を期待通りにうまくいきましょう

  2. Ikub says:

    Ehner n huursan gj unen ch yum u hudlaa ch yum u… zuger oort n sain bsn zaluu garch ireed gants 2 chatalsanig n sur badruulad ch bgamu hen medlee… shinehen deere sonihon gj odoo buh yum saihan haragdaj bga.. usreed 2-3 jiliin daraa horson deeree buuna sh dee… nasan turshdaa chi naad huuhendee hairtai bn gej haana ch bhgui… olon olon problemuud garch ireed holion bantan, hogiin tantan bolno biz.. Ter hoorhii huuhduud iim novshiin etsgees torson azgui ch yum daa…

  3. Mln says:

    Ingeed er ni haraad bhad dandaa l er emiin asuudaltai humuus bh ymaa, hedii anh hairgui bsan ch gsen dasaj durlana gj bdag ym shde, Why huuhdiinhee tuluu busad bvh zuilees tatgalzaj, vr hvvhdee etseg ehiin hair az jargalaar duuren nvdniih ni tsogiig urgelj todruulaad bailgaj boldoggui be? Bi ch gsen nuhurteigee setgeliin huvid bol hurj hundiirsun gehdee huuhdee uhaan orood, eejee taniig oilgoj bn aa, ta odoo aavaas salaad uuriiguu bodooch dee gj heleh hurtel ni tesej tevchine l gj boddog

  4. Ах says:

    Хамгийн хэцүү зүйл бол хайргүй хүнтэйгээ хамт насыг барах шүү.
    Хуучин хаалга хаагдаж, шинэ хаалга нээгдсэн байхад зоригтой онгойлгоод орооч. Дотор нь юу байгааг, ямар амьдрал хүлээж байгааг үзээч. Амьдрал сонголт.

  5. aa says:

    Yag minii amidraliig bichsen yum shig sanagdlaa, jiremsen bolsonoos bolood suusan amidral ihenhdee iim asuudald tulj bnldaa. Mordohiin hazgai gedeg shig amidral ingeed tam bolj bgaa yum ldaa. Er ni belgiin bolovsrol, niigmiin asuudal gd olon zuilees ehleltei asuudal ldaa. Ijil problemtoi uchraas zuwluhud uuruu uuriiguu oloh heregtei, yaran eldwiin shiidwer gargahgui ali boloh eweer l uz. Chinii l amidral uchraas chi medne, 2 ohinoo bas bodood zuw arga haih, yamar ch uyed asuudal garahaargui shiideh heregtei bh.

  6. Rt says:

    Neg haalga haagdahad neg haalga neegddeg. Tanai ehner ta 2iin huvid haalga haagdsan. Ter chigeer ni haah heregtei. Ehner chin uur huntei yvsan, chi bas yvsan tiimees huuhdee hen ni avahaa songood haalgaa haa. Setgelgui huntei neg gert bhaar chinii bie zugeer l zombie bno.

  7. Гнтлг says:

    Чи өөрийгөө их л хариуцлагаа үүрдэг сайн хүн болгож бичиж. Захидлын эхэнд эхнэрээ анх жирэмсэн болоход нь авхуул гээгүйдээ харамсдаг гэсэн ь ёстой сонин санагдлаа. 9 настай том болсон охиноо байхгүй байсан бол гэж боддог юм бна. Хүн чинь яаж авхуулчихаагүй юм гэж баярлдаг байтал. Чи бол хөөрхөн арьсаа хамгаалагч бна. Яаж ийж бгаад өөрийхөө зөв болгоод, эхнэрийхээ буруу болгочих гээд их л аятайхан бичжээ ккк. Дуртайдаа секс хийчихээд “тэр чинь өөрөө жирэмсэн болоод хүүхэд гаргацан, миний буруу биш, би одоо өөр илүү хөөрхөн хүүхэнтэй секс хиймээр байна” гээд хошуугаа унжуулаад өмөлзөөд бгаамуудаа? Ээждээ л эрхэлж хэвт дээ муужгайны боожгой минь!

  8. Mr says:

    Амьдрал эр нөхөр үр хүүхдээсээ урвасан хүүхнийг битгий бод хая. Харин хүүхдээ өөртөө аваад шинээр амьдар

    • bataa says:

      яг үнэн. Эхнэрээ хар багад нь хүүхэдтэй болгочихоод, дараа нь хүүхэн харж шүлсээ гоожуулж явахдаа халамжилахгүй хаячихаад, одоо нэг их буруугүй хүн. хэнээр хамгаалуулах гэсэн юм б дээ. Өөрийнхоо үйлдэл бүрийг зөвтгөх гээд хушуугаа унжуулж явдагаа болих хэрэгтэй.

  9. Tselmuun says:

    Buh asuudlaa orhij shine amidral ehluul. Shine huntei tanilts. Bugdiig shineer ehelj uhaajij yav.

  10. Lol says:

    Erguu huuree chinii tolgoid ern ur huuhdiin chin tuhai bodol bnuu, har elgiin hen negen emegtei esvel eregteigees iluu chi ur huuhdee l nen turuund tavij, tuunii ireeduin sain saihnii toloo sanaa zovnih estoi. Getel chi bur hunii etseg gehed gomdmoor novsh bna. Cham shig setgelgui etsegtei boldog huuhed chin denduu hairan bna. Eejid n anhnaasaa hairtai bgagui ni ter huuhdiin buruu ymuu, harin hairgui ohinoo shaaj2 jiremsluleed, ydaj condom hereglej medkuu archaagui huur chinii l buruu!!
    Odoo uhsen atsnii chin goy nudtei, goy shilbetei huuhen songoh…
    Ur huuhdiihee etseg shig n baihaa bod. Esvel tgd ooriin huuhdee onchruulj, betgeruulj haychaad ter huuhniihee huuhdiin etseg n geed hudlaa saihan ger bul buteene gd jujigleed ichihgui amidraach.
    Tgd chmg hundelhnuu hairlahnuu haraach. Hohichinee muu zayagui huur

  11. ах хүү says:

    Эхнэр чинь чамайг араар чинь тавьсан новшийн хүүхэн байна. Чамайг нөхөр болж үлдээч гэж байгаа нь Лам олдохгүй болоод буцахдаа залж байгаа юм. Тиймээс чамд ямар хүн бэ? гэдгээ харуулсан хүнтнй цаашид амьдрах хэрэг байна уу? Харин зүрх сэтгэлээ дагаад, хайртай хүүхэн чинь сайн хүүхэн бол түүнтэйгээ амьдарсан дээр шүү.

  12. мөнхөө says:

    Залуу минь цаад эмэгтэй чинь ухаалаг, сэтгэл сайтай бол 2 охиноо аваад очоод сайхан амьдралыг хамтран бүтээе 3 сайхан охин дээр нь дахин 2 хүү гаргаад аз жагргалтай гэр бүл болох хэрэгтэй. явдалтай эхнэртэй байна гэдэг хийморь сүлдийг гутаана шүү. засарах сэтгэл хариуцлага хэр хүн бол доо.

    • Үнэн says:

      Дээр АХгэсэн хүн үнэнийг бичиж ганц хүүхдээс болж
      насан туршдаа хайргүй хүнтэй амьдарч амьдралаа баллах хэрэггүй араар тавьсан эхнэрийг хүүхэдтэй нь орхилд хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдар

  13. Ф says:

    салж хэрэггүй та хоёр адил нэг нэг болсн одо урагш харж амьдар. Тэр гоё нүдтэй охинтойго унтад үзсэн бол эр хүн мартдаг юма. одо чи хүнт сугагү залус гоё гд бн аянда 40 дөхөхөр чамд тэр эрс атаархана. Тэд чамас жижиг хүхдтэй бн тэр үед чи жаргана

  14. bat says:

    Хайргүй юм бол үхсэнээ хийж 2 хүүхэд гаргаж 9 жилийн хүний амьдрал үрдэг новш бэ чи. Үнэхээр амиа бодсон хогийн новш гэдэг чинь чи байна. Өөрийн хүүхдүүдийг бараг төрөөгүй байсан бол дээр ч гэх шиг. пизда бэ

  15. Hha says:

    Hetsuu l yum chi ooroo anhnaasaa ehnertee hairgui bsan bol uurgee huleegeed lalriin belgevchee zuuhgui yaasiin nofshoo ur huuhed onchruuleed, odoo tgeed ooroo l medee ch. Etseg esvel ehiin ali neg ni baihgui huuhed yaj osdog gedgiig ooroo aav eejteigee osson bolhoor cham shig yum yaj medhevdee deer ni chmd ur huuhdee gsn ymarch setgel alga. Bolj bna, chi ooriinhoo jargaliig songo. Huuhed chin chmg baihgui uyd busdiin aaviig guilagchilj, oor hunii aavruu dogolon nulimsaar harj cham shig uvaigui lalriin amitnii hiisen hariutslagiig ter nylh amitan uurne. Etseggui huuhed baitugai, ehnertei chin haritsah busdiin haritsaa shal oor bolno. Ygaad ta nar iim lalriin amia bodson baidiinbe chadahgui, salah bsan bol ygaad ur huuhdiig onchin setgeliin tamd uldeedeg lalriin nofshnuud ve????!!!!! End bichsen commentuud dandaa eregteichuud bna ehner chin aldsan bna chi ch bs ger bultei baij aldsan bna ghdee naatah chin ailuudad tohiolddog l zuil. Hussen uydee ur huuhed gargachaad husel ni buuraad ireheer hog shig hayj, setgeliin tamd unagadag ta nar shig nofshnuud yah gej huntei anhnaasaa suudag bnaa. Evii mine cham shig nofshiin ur huuhed bolj yah gej ter huuhed torovdoo oor hunii ur huuhd bolj mendlehguide, huuhed oldohgui amidiin tamd amidarch bui olon ger buluud, ter baitugai oron bair ch baihgui olon ger buluud amidarch bna chmg etseg eh chine heterhii jargaltai osgochihoj!!!!!

  16. Zochin says:

    Chiniii l amidral … husseneeereee amidrah heregtei. Hairgui huntei nasaaaraaa baina ch gej hetsuuudeeee.

  17. Mogi says:

    Чи өөрийн хүсэж бгаагаараа л шийдэж сур. Амьдралд зөв буруу гэж огт бдаггүй юм шүү, сонголт л гэж бий. Хийсэн сонголтоо зүйтэй болтол нь амьдар. Би бсан бол 2 ууланг нь хаяж залуухан охин авна.

  18. Bold says:

    Setgel gui bol niileed tsag hugtsaa nii daraa ahiadl salanshdee. Duussan deer in salsan deer yum bishuu. Tegeed deer in huntee yavaj baisan chi ooriinhoo dotood huneesee asuudaa niileed nasaaraa amdarin gejuu???

  19. Эхнэр чинь хуурч бснаас болж тусдаа амьдарсан гсн бн. Сэтгэлд сэвтэй л амьдрал бдым даа. Эрэгтэй хүн мартдаггүйн. Дээр нь чи хайргүй юм. Хаясандаа хаяаад шинээр амьдар.

    • Hairaa songo!!! says:

      Yag zuv !!!
      Naad zavhai ehnereesee sal!!!

      Alban esoor tas salaad, hairtai hun deeree er hun shig ochood , saihan amidaraa!!!

      Salj baij ochooroi, bitgii janhuu tsarailchaad hair yariarai. Chamaig huleej avahgui .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.