Сэтгэл санаагаа хуваалцах, чатлах, уулзах хэн нэгэнд

Сайн байцгаана уу та бүхэн. Би орон нутагт амьдардаг 37 настай, Төрийн албанд ажилладаг, эрэгтэй,  гэр бүлтэй жирийн нэгэн залуу. Манай аймгийн төвд бүх юм л хэвийн байдаг. Ажилдаа яваад л, ажлаасаа ирээд л.


Энд хэн нэгэнтэй уулзаж, ярилцаж, сэдэв хөндөнө гэдэг маш хэцүү. Хов живэнд орно гэж нэг айхтар зүйл бий. Амьдралын төлөө яваад л байгаа ч гэсэн нэг л зүйлээр дутагдаад байдаг. Тэр нь бусад хүмүүстэйгээ харилцах, урам зориг авах, эсрэг хүйсний хүмүүстэйгээ сэтгэл санаагаа хуваалцах. Яг дотроо дэлбэрэх гэж байгаа юм шиг хааяа санагдах юм. Бүх л юм нэг хэвийн.

Орон нутгийн амьдрал яг л тийм байдаг. Үнэндээ их уйдна. Ажилаа хийгээд л яваад байгаа ч гэсэн их уйдна. Тэр  уйтгар нь сэтгэл санааны уйтгар. Миний зорилго бол Улаанбаатар хотод байх эмэгтэй хэн нэгэнтэй ярилцаж, сэтгэлээ хуваалцаж, амьдралын талаар ярилцах чин хүсэл юм. 

8 Comments

  1. захианы эзэн says:

    Юуны түрүүнд орон нутагт л байдаг бол орк, цариа муутай байдаг гэдэг үзлээсээ сал. Би цариа муутай ч биш, арчаагүй амитан ч биш. УБ хотод байгаа иргэдийн 80 хувь нь орон нутгаас шилжин ирж суурьшсан хүмүүс гэдгийг үеийн үед санах хэрэгтэй. aylguu8686@gmail.com хаягаар бичээрэй

  2. Tseren od says:

    Zahianii ezen tseren-od geed orood iree

  3. Ммм says:

    Нууц амраг л хайж байна гээч дээ. Наадах чинь надад ч тохиолдож л бна. Гэгэлзэж, дурлаж, сээтэгнэмээр санагдах үе бнаа бна. Би гэж тэнэг нэг талаараа маш гоё учралыг өөрөө түлхээд явуулсан, нөгөө талаараа тэр нь ч зөв байж уу гэж бодох. Хэрвээ тэр хүнтэй эхлэвэл гэр бүлээ сүйрүүлэх ч өдөр ирэх бсан юм билүү гэж бодох. Мэдэхгүйм даө заримдаа ч их гэгэлзэх юм. Ханьдаа хайртай хэрнээ л өөр юм хүсэх үе бх юмаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.