Хүүхэдтэй болсонд нь баяр хүргээд салах юмсан…

Хэдэн жилийн өмнө нэг хөөрхөн эмч хүүхэнтэй фб-р найзууд болоод, зургийг нь харсаар шохоорхох сэтгэл төрсөн. Нүүрээ нэг их будахгүй, даруухан, давхраатай гоё нүдтэй, шонтгор хамартай, цагаан царайтай, үнэхээр хөөрхөн хүүхэн. Тэгээд яаж яриа эхлэхээ мэдэхгүй, хаа нэг зургийг нь харж суудаг болов. Нэг өдөр гэнэт санаа орж ирээд, бие өвдсөн хүн болж баахан зовиур тоочоод эмчээ надад зөвлөөч энэ тэр гэж байгаад анх чаталж байсан юм. Тэр хүүхэнтэй чатлахын тулд нэг хэсэг нурууны өвчтэй болж жүжиглэсэн дээ.


Хэдэн удаа хиймэл өвчнийхөө тухай зөвлөгөө авсны дараа, тэгж байгаад нэг уулзаж болох уу гэсэн чинь хэрэггүй биз дээ энэ тэр гэснээ шууд найзаасаа хасаад, чат блок хийчдэг юм даа. Өөрийгөө юу гэж бодсон юм бол ухааны юм бодоод, дургүй хүрэв, нөгөө талаар уулзая энэ тэр гэж тэнэгтсэндээ өөртөө уур ч хүрэх шиг, ичих ч шиг. Хэсэг хугацаанд дургүй хүрсэн ч гэсэн, санаанаас гарахгүй бодогдоод болдоггүй. Нэг муу хүүхний зурганд ингэж дурлах гэж байдгаа гээд л өөрийгөө ч гайхах шиг. Зураг энэ тэр нь харагдахгүй, фб нь ч алга болчихсон болохоор аяндаа мартагдаж байлаа.

Гэтэл тэрний дараахан намар Дархан орох ажил гараад замаараа урьханд хоол идэх гээд орсон, нээх хөөрхөн хүүхэн сууж байна. Нэг л харсан юм шиг, бодоод байсан өнөө хүүхэн дүрээрээ мөн шүү, нилээн өндөр гэж бодож байсан, төсөөлснөөс арай намхан ч царай нь яг зураг шигээ хөөрхөн, гоё цэвэрхэн арьстай туранхай хүүхэн байна. Урт үсээ задгай тавьчихсан, хажуугаар зөрөхдөө үс нь намираад л, үнэр энэ тэр нь  үнэн тансаг.

Тэнд байсан эрчүүд бүгд дагаж хараастай. Араас нь хартал жижиг хар тэргэнд суугаад хөдлөж байна, хотруу биш эсрэг зүг хөдөллөө, ганцаараа явж байна. Би ч ажлын дүүг шууд явъя, дараа хооллоё гээд чирэх нь холгүй араас нь хөдөллөө. Зуугаад км дагалаа, 60км/цагаас илүү явдаггүй хүүхэн байна. Ажлын дүү ч гайхаад салдгүй, би ч залхах шинж ороод явчихлаа тэгсэн ашгүй өнөөх чинь замын хажуу руу ороод зогсчихлоо. Дагаад байгааг мэдсэн юм болов уу гэж санаа зовоод шууд явах гэснээ, хажуугаар нь өнгөрөхдөө хартал хянах самбар руугаа хараад байх шиг.

Би ч шууд урд нь гарч зогсоод дүү хүүг сууж бай гээд өөрөө гараад очлоо. Ойртоод очсон намайг хараад цонхоо онгойлгож бна, мэндлээд, зүгээр үү энэ тэр гэсэн, хянах дээр нь нэг гэрэл асчихлаа, юу юм болоо л гэж бна. Харсан шалихгүй асуудал байна, бууж бай янзлаадхая гээд янзалж өглөө. Хаа хүрэх гэж байгааг нь асуусан Дархан орно гэж байна. Энэ гэрэл дахиад асч магадгүй ухааны юм яриад, би ч бас дархан орно, хойно чинь дагаад явъя гэсэн чинь, болох юм уу гэж байна, тэгэхээр нь шууд л намайг танихгүй байна уу гэсэн чинь фб ээр юм асуугаад байдаг байсан залуу мөн үү гээд овоо таньж байна, тэгээд л тэр хүүхний машиныг бариад дархан хүртэл явсан даа.

Дархан хүртэл ойр зуурын юм ярилаа, элдэв маяггүй, шулуухан зантай юм, чалчаа биш хэрнээ хөгжилтэй, ямар ч байсан нөхөртэй, гэхдээ хүүхэдгүй. Буухдаа машин тэрэг нь янз бүр болвол тусална гээд, дугаарыг нь авсан. Орой нь яриад машин тэрэг зүгээр үү, хаана байгаа юм гэсэн нэг газар буудалласан л гэж байна. Хэзээ буцах юм гэтэл амжвал тав дахт, оройтвол хагассайны өглөө буцна л гэж байна. Тэгвэл буцахаас чинь өмнө хамт хоолонд орох уу гэсэн тэгье гэлээ, тав дах өдөр боллоо, цайны цагаар 2 удаа залгалаа утсаа авсангүй, ажлаа дуусгаад буудалдаа ирчихээд дахиад хэд залгалаа утасаа авдаггүй. Би ч заза онцгүй хүүхэн бэ энэ тэр гэж бодоод хэвтэж байсан буцаагаад залгаж байна, зөндөө ажилтай байлаа, ажил нь дуусаад бас хүмүүстэй суугаад л гэж байна.

Би ч шууд л надтай бас жоохон суухгүй юм уу гээд л аваад хаясан, өөдөөс тэгье гэж байна, уулзаад ууж суулаа, нөгөө хүүхэн ч согтох шинж ороод ирлээ, хүргээд өгье гээд буудал хүртэл нь алхлаа, буудал руу нь оруулж өгөөд жоохон ууж суулаа, тэгээд л шөнөжин сексдэж, нялуурч хоносон доо. Маргааш нь өдөржин тэврэлдэж унтаж, сексдэж байгаад, хотруу цуг буцсан. Тэрнээс хойш олон уулзаж чадаагүй, утсаар яриад, чатлаад холбоотой байснаа гэнэт л хамаг юмаа хаагаад алга болчихсон юм. Хаана ажилладаг, хэн гэдэг бүтэн нэрээ ч хэлээгүй.

Заримдаа бодоод галзуурах шахна, эхнэртэйгээ сексдэж байхдаа зөвхөн тэр хүүхнийг л төсөөлдөг байлаа. Эхнэртээ ч анх тэгж дурлаж байгаагүй. Овоо мартаж байтал саяхан нэг газар тааралдав. Нөхөр нь бололтой бүдүүндүү залуу, хөөрхөн хүү хөтлөөд явж байсан. Надаас холбоогоо тасалсны учрыг сая л ойлгох шиг. Тэр минь хөөрхөн  хэвээрээ, хүүхэд төрүүлээд намба суусан нь улам үзэсгэлэнтэй харагдуулж байсан. Санаад, бодоод галзуурахнээ. Унтаж хэвтэхгүй ч гэсэн, зүгээр л жоохон ууж суугаад, тэврээд үнсээд, хүүхэдтэй болсонд нь баяр хүргээд салах юмсан. Энэ хүүхнүүд заримдаа үнэхээр хатуу юмаа. Яах ёстой юм болоо?

7 Comments

  1. Ikub says:

    Goy yum be nadad neg zaluu ingej durladaggui yum bh daa… odor shonojin bodoj ntr…

  2. Зочин says:

    Юу вэ сүүлдээ аль аль гэр бүлтэй хүмүүс, нөгөө хөөрхөн хүүхэн ч архи уудаг болоод явчваа

  3. Egi says:

    Chi ur hairlatsan ym bishuu

  4. sda we says:

    Saihnii umnu harts buruuguig yaltai, gehdee yamar shunaltai sda we, hunii ehner muruuduuud lalar we. Sogtuudaa l chamtai unttsiin bishuu xaxa

  5. Өөрийнхөө тархи сэтгэлдээ алх, эхнэрийнхээ аланд боов шаалгаж байж хашрах идда бн да. Үргэлжлүүлээрэй.

  6. Mogi says:

    Чи зүгээр л одоо болноо, унтсан л юм бшд. Элэнцэгийн баяр хүргэх. Зүгээр бж чадахгүй тачаадаад бгаам бол чиний эхнэрийг шаачих гээл чичрээд явж бгаа лалруудад [яг чам шиг] эхнэрээ эдлүүл. Хүний эхнэрийг шаасым чинь өөрийнхийгөө адилхан шөнөжин эдлүүлэхэд гомдолгүй биз дээ.

  7. Hha says:

    Odoo zugeer martaa az jargal huseedl martchih. Ter huuhen hen heniihee toloo buruu yum hiigeegui tegj yvsan ni zov bolson bna tiim bhad bitgii dahij uulzaj uuchriy gej helee ugaasaa iluu yum boloh ni oilgomjtoi hereggui demii

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.