Сайн байцгаана уу. Юуны өмнө миний асуух гэж байгаа зүйл секстэй ямар ч холбоогүй бөгөөд хэн гэдгээ мэдэгдэхгүйгээр асуултынхаа хариултыг олж авч чадах идэвхтэй хэрэглэгчидтэй сайт гэж бодоод бичиж байна.
Асуудал юу вэ гэхээр би одоо 20 настай 3-р курсын оюутан залуу. Анх 7-р ангид байхдаа ангийн хүүхэд гуйхаар нь цамцаа түр өгчхөөд, эргүүлж аваад өмссөн дороо шууд л бидний нэрлэдэгээр хулмастай болчихсон. Тэр үед жоохон ч байсан эхлээд цамцаа угаах ёстой, хөлс холилдвол ингэдэг гэх мэт ухаан байсангүй ээ. Яг шилжилтийн насны үе ч таарч энэнээс маш их ичдэг байсан болохоор нэг л мэдэхэд өөртөө итгэлгүй, дотогшоогоо нэгэн болоод төлөвшчихсөн.
Гэхдээ улаан цайн үнэртүүлээд явдаг бол биш өнөөг хүртэл чадах чинээгээрээ л ариун цэвэр сахиж, янз бүрийн цацлага түрхлэг хэрэглэж үзсэн ч тусыг эс олоод туйлдаж эхэлж байгаа тул энэ дунд үнэхээр энэ зүйлээс ул мөргүй салж чадсан хүн байвал туршлагаасаа хуваалцаач гэж гуйх гэсэн юм.
Мэдээж ийм асуудалтай, өөртөө итгэлгүй болохоор эмэгтэй хүнтэй ч ойртож үзээгүй л явна. Сэтгэл зүйн хувьд хангалттай хүнд байгаа болохоор нэмж доромжлохгүй байхыг хүсэж байна.
6 Comments
Hulmas estoi zavaan
Ariun tsever sain barih
Suganii usaa hus
Sugandaa hulruuhgui Botox hiilgeh
Олон жил зовсон. 2018 онд гайхалтай зүйлтэй учирсан, уул нь 2015 онд гарсан юм билээ. Гэтэл би 2017 онд хагалгаанд орсон, одоо аймар сорвитой, арилаагүй ээ. Миний хайр бол Driclor, Моност 30k л гэж байгаа.
Бактерийн эсрэг савангаар өдөр болгон угаагаад, япон гоо сайхны дэлгүүрээс спортын зориулалттай хөлс дарагч аваад түрх. Зүгээр лангуун дээр хог нэгээрээ бдаг хөлс дарагчнууд муухай тод үнэртэй бдаг. Японых бол ямар ч үнэргүй хэрнээ тасархай хөлс дарна, хув хуурай л бна гэсэн үг. Эрэгтэй хүн энэ мэтээр арчлаад бхад ямар ч бсан үнэртэхгүй бас эмэгтэй хүн шиг хөлс дарагчаас болж хөхний хавдартай болохгүй. Бүрэн эдгэхийн хувьд булчирхай түүх хагалгаа бдаг, Солонгос сайн хийдэг байж магад. Гэхдээ дархлаа сулардаг, бас зүсэлтийн баахан сорвитой үлддэг юм шиг бсан. Суганы үсээ бүр ургахгүй болгоод лазердуучих тэгвэл хөлс чинь ч багасна, үстэй үед хөлрөх нь их бдаг. Лазер бол хаа сайгүй хийж бгаа, хамгийн хямд сайн гэвэл 100 айлын арьсны төв байж магад. +Дандаа цэвэр даавуун зөөлөн подволк, цамц өмс. Би бас наад зовлонтой чинь учраад 20д жил болж бна, аргалаад болдог л юм. Их судалсан хэр баргийн эмчээс илүү мэднэ дээ.
Huuye minii duu orchin ued yum yum hogjood bn. Humuust elbeg bdg l zuil bolohoor tegtlee ichij sanaa zowoh heregguie. Suganii holsnii bulchirhai awah hagalgaa haa saigui hiij bga. Ene talaar medeelel fb, neteer duuren bgaa. Sain sudalj bgd Sain gazar awhuulaad gamaa sain bariwal hesegtee l goy bn bha. https://m.facebook.com/story.php?story_fbid=344872116959288&id=103241267789042
Eneru orj unshaarai
Manai aav ugluu oroidoo huv huiten usaar udur bolgon ugaasaar baigaad salsan daa. Turshaad uzeerei.
Ogloo oroigui usand sain or, savangaa sain zail. Ugaa2 bas dahin ugaa l geydaa. Naatah chin ug ni asuudal bish l bnadaa.