Хайр сэтгэлийг олон зууны турш тэтгэсээр ирсэн “өнгө будгийн хэл” гэж байхаас гадна хүүхнүүдийн өмссөн дотуур хувцас сексийн бас нэгэн өвөрмөц хэл ажээ. Энэ талаар Италийн сэтгэлзүйчид удтал судалгаа явуулсны эцэст доорх тестийг болосруулжээ.
ЯГААН ӨНГӨ: Сарнайн өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд нь мэдрэмж сайтай, сэтгэлийн хөдөлгөөнтэй, сэрэл хурдан авдаг боловч ёс суртахууны хэм хэмжээнд баригдамтгай байдаг.
ШАР ӨНГӨ: Сексийн хүчтэй харилцааг илэрхийлнэ. Гэхдээ өөрийгөө хуурсан эрчүүдэд маш дургүй агаад хайр сэтгэлт эрийнхээ зүрхийг ганцхан өөрөө л бүрэн эзэмдэхийг хүсч буйг илтэж байдаг гэнэ.
ХАР ӨНГӨ: Аливаа хориг саад байхгүй, эрх дураараа байж болохыг илтгэнэ. Ийм өнгийн хөхний даруулга, тогтмол өмсдөг хүүхнүүд нь эрчүүдийн элдэв секс туршилтад нэн дуртай, бэлгийн таашаал амсах нь хамгийн дээд жаргал гэж тооцдог. Тэд секст эрх тэгш байхыг хүсдэг.
УЛААН ӨНГӨ: Сексийн хүчтэй сэрэл хөдөлгөгч өнгө юм. Ийм өнгийн дотуур хувцастай бүсгүй галзуу дурлал, тачаал төдий бус, бүр ихийг тодруулбал удаан хугацаагаар хамтдаа амьдарч сексийн жаргал эдлэхийг хүсэмжилдэг.
НОГООН ӨНГӨ: Ихээхэн уйтгартай, тэнэгдүү өнгө бөгөөд ихэнх тохилдолд хүйтэн, ганихарсан бүсгүйчүүд ийм хувцас өмсдөг гэнэ. Иймээс энэ өнгө ердөө ганц удаагийн хавьталтыг илэрхийлэх нь олонтаа.
ХҮРЭН ӨНГӨ: Ихээхэн баргар бөгөөд секс тэр бүсгүйн хувьд дарамт болж байгааг илтгэнэ. Ийм өнгийн хөхний даруулга, шуудаг ховор тул зориуд сонгож авсан нь уг бүсгүйчүүдийн хайр энхрийлэлд нэн дуртайн шинж. Тэд ойртож хавьтахаас илүү янаглуулан таалуулах дуртай.
ХӨХ ӨНГӨ: Дотуур хувцас нь хавьтагч эрийнхээ идэвх, бэлгийн чадавхид дуртайг илтгэнэ. Ийм хувцас өмсдөг бүсгүйчүүд секст жаахан зориг муутай их итгэмтгий байдаг гэнэ.
ЦАГААН ӨНГӨ: Хамгийн түгээмэл тархсан онцлох тодорхой шинж тэмдэггүй шахам өнгө юм. Ийм өнгийн дотуур хувцас өмсөх нь бүр эртний Грекийн үеэс заншил болсон бөгөөд жирийн шахуу юм. Гэхдээ ихэвчлэн онгон бүсгүйчүүд цагаан өнгийн дотуур хувцсанд дуртай байдаг гэнэ. Мөн энэ нь ямар нэг байдлаар ихэмсэгдүү аашны илрэл юм.