Эрчүүдэд хэзээ ч ил гаргаж ярьдаггүй нууц айдас байдаг уу? Тэд гадна талаасаа харахад шийдэмгий, хүчирхэг харагддаг шүү дээ. Харин энэ нь нийгмийн нэг хэвшмэл ойлголт юм. Тиймээс өнөөдөр бид ихэнхи эрчүүдийн санааг зовоодог асуудлуудын талаар та бүхэндээ толилуулая.
Миний бие ямар харагдаж байгаа бол
Эмэгтэйчүүд маш багаасаа өөрсдийн биеийн хэлбэрт санаа тавьж зөв зохистой хооллолтын дэглэм барих талаар мэдлэгтэй болсон байдаг. Харин эрчүүдийн биеийн хэлбэрийн талаар төдийлөн яриад байдаггүй ч энэ нь огт санаа зовохгүй байх асуудал биш юм. Сэтгүүл дээрх биеэ төгс хөгжүүлсэн залууг хараад тэд нэгийг бодож л байгаа шүү дээ. Тэд тийм биш бол яагаад зааланд удаан хугацаагаар тоглож, фитнессээр хичээллэдэг байхав. Тэд шар айраг уусан том гэдэснийх нь талаар ярих вий гэсэн айдастай байдаг.
Мөнгө
Мөнгө бол ихэнх хүмүүсийн санааг зовоодог хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм.Тэд ирээдүйн тэжээгчээр өсгөсөн.Найз охинтой болохгүй байгаа эрчүүд өөрсдийн санхүүгийн байдалд санаа зовж байдаг. Учир нь тэд харилцааны хамгийн чухал зүйл бол мөнгө гэж үздэг.Гэсэн хэдий ч, анхаарал халамж, хайр эмэгтэйчүүдэд илүү чухал байдаг.
Биеийн өндөр
“Төгс төгөлдөр хүн” харагдахад биеийн өндөрийн хэмжээ нэгэн үзүүллэлт болж өгдөг нь нууц биш юм. Хэрэв эмэгтэйчүүд биеийн өндөрт арай бага анхаарал хандуулдаг байсан бол намхан залуучуудад илүү боломж олдох юм. Биеийн өндөрийн хэмжээ нь түүний зүрх сэтгэлтэй огт хамааралгүй шүү дээ.
Үс
Биеийн үс эрчүүдийн толгойны өвчин болж байдаг. Бие дэх багахан хэмжээний үс – энэ нь хангалттай харагддаггүй бол яах вэ? Хэт их үс – энэ нь хэтэрхий айдас төрүүлхүйц, эсвэл хэтэрхий бохир санагдуулах болов уу?
Халзрах нь бүүр ч дор хэрэг юм. Эдгээр асуудлуудыг таны хамтрагч юу гэж бодох бол гэсэн айдастай байх нь асуудлыг улам дордуулж болох юм.
Хооллолт
“Би хоолны дэглэмтэй байна.” Эрэгтэйчүүд эдгээр үгсийг эмэгтэйчүүдээс байнга сонсдог. Харин эмэгтэйчүүд хооллож байгаа талаар яривал сонин сонсогдож магадгүй юм. Харин эрчүүд өөрсдийнхөө бие махбодь болон хооллолтондоо санаа тавьдаг уу. Бүгд л эрүүл, төгс хэлбэртэй байхыг хүсдэг. Зүгээр л эрчүүд энэ талаар бага ярьдаг.
Эрчүүдийн дотно харилцаа
Эрчүүд дотно харилцааныхаа талаар бичсэн нийтлэл төдийлөн олон байдаггүй. Хэрэв энэ асуудлыг хөндөөд эхэлвэл эмэгтэйчүүдэд их хачирхалтай санагдаж магадгүй юм. Учир нь тэднийг дотно харилцааны талаар тэр бүр бодоод байдаггүй бараг л санаа зовдоггүй хэмээн үздэг нь өрөөсгөл ойлголт юм. Тэд эмэгтэйчүүдтэй адилхан бүх зүйл сайхан байхыг хүснэ, санаа зовдог юм шүү.
Хамтрагчийнхаа өмнөх харилцаанд санаа зовдог
Эрчүүд хамтрагчийнхаа эксээс бага туршлагатай гэдэгт санаа зовдог. Хамгийн чухал нь өнгөрсөнд болсон зүйлс өнгөрсөндөө үлдэх ёстой түүнд санаа зовох хэрэггүй гэдгийг түүнд тайлбарлах явдал юм.
Сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлэх
Битгий уйл! Чи бол эр хүн! Энэ үгийг тэд хүүхэд байхаасаа л байнга сонсож ирсэн. Тэдний эцэг эхчүүд тэрийг хүчирхэг болгож, гэр бүлээ хамгаалах чадвартай болохыг хүсч байсан ч бидэнд сөрөг үр дагварыг авчирч байна. Учир нь тэд жинхэнэ сэтгэл хөдлөлийг харуулах нь сул дорой харагдуулна гэсэн айдастай суусан байдаг ажээ.