Надад зөвлөөч…

88274908

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 29 настай, нөхөртэйгээ суугаад 2 жил болж байна. Гэтэл манай нөхөр үргүй гэдгийг нь саяхнаас мэдсэн. Би одоо хүүхэд гаргамаар байгаа боловч, нөхрөөсөө хүүхэд олох магадлал тун бага. Нөхрөөсөө салах бодол надад байхгүй учраас та бүгдээс зөвлөгөө авахыг хүсэж байна.

cekc.mn дээр ирсэн захидал

21 Comments

  1. mc says:

    бүх коммэнттэй санал нэг бна
    чамд амжилт хүсье!

  2. Tsengel says:

    Эхлээд нөхөртэйгээ сайн ярилц. тэр хүүхэд хүч байгаа юм уу. Хэрэв тийм бол нөхрөө сайн үзүүл дээ. Үр тогтоох боломж байгаа эсэхийг. Тэгээд боломжгүй бол нөхрийнхөө ах дүү /бүр хадам аавынхаа ч байсан яадаг юм/ үрийг авч шинжилгээ хийлгээд зохиомлоор үр тогтоолгохгүй юу даа. Нэгэнт өөрсдийнх нь цусан төрлийн үрээр жирэмслэхээр нөхөр болон хадмууд чинь огт дургүйцэхгүй, харин ч баярлах байлгүй. Иймд үед нь хаяад явчихаагүй, чи ер нь их сайн бүсгүй юм аа. Амжилт хүсье, хөөрхөн хүүхэдтэй болоорой. Хэдэн жилийн дараа хүүхэд чинь торниод ирэхээр дахиад дүүг нь бас гаргаарай. Яадаг юм, амьдралд асуудал зөндөө л байдаг. Чамайг даваад гарчих сэтгэлийн тэнхээтэй хүн гээд дэмжиж байна шүү.

  3. sum guy says:

    muuhai sonsogdoj magadgu ch, nohor chin ch gesen chinii asuudliin tuhai ene site deer bichsen baij magadgu um shig sanagdchlaa. olj unshaad mon esehiig n shalgaarai. herev mon bol ta2-iin asuudal asuudal bish um shig bn? goodluck

  4. hana says:

    сайн мэдэxгүй ум даа

  5. oogii says:

    Нөхөр чинь яг үргүй нь эмнэлгээр тогтоогдвол эхлээд нөхөртэйгээ сайн ярилц, хүүхэд өргөж авах уу яах уу гээд. Мөн эцсийн мөч хүртэл эмнэлгээр сайн эмчлүүлж үзүүлж харуул, найдлага тун бага гэхийг бодоход бас найдлага байгаа юм бишүү. Нөхөр чинь үнэхээр үргүй болоод хүүхэд өргөж авахыг хүсэхгүй байгаа бол бүсгүй минь амьдралаа бодсон нь дээр дээ, чи эх болох эрхтэй хүн шүү дээ. Үнэнийг хэлэхэд чи үргүй болоод нөхөр чинь зүгээр байсан бол яах байсан бол…

  6. LLg says:

    эндээс юуг нь асуудаг юм бэ? үнэхээр санаа зовж,үр хүүхэд хүсэж байгаа бол эмчид ханд л дааа.сонин юмаа

  7. Fire says:

    цаагуур чинь онцгой гентэй хүмүүс үрээ зөндөө зарж байдаг шд, тэд нартай холбоо бариад үзээч, ирээдүйн сумогийн аварга ч төрөх юм билүү

  8. AMB says:

    Тэгээд нөхөр чинь 100% үргүй гэж үү? Үрийн шингэн дэх спермийн тоо нь үр тогтоох хэмжээнд хүрэхгүй байх тохиолдол бас байдаг. Эсвэл сперм нь сүүлгүй г.м. Хэрвээ тийм бол өөр хүний үр ч хэрэггүй нөхөрийнхөө үрнээс аваад хиймэлээр үр тогтоолго. Үнэхээр 100% үргүй бол харин өөр хүний үр авчих. Та 2 хамтдаа очоод эмчид үзүүл зөвөлгөө ав.

  9. Ramirez Sanchez says:

    Жэки зөв хэлсэн шүү!

  10. Zohiomloor deerdee.

  11. Huaga says:

    Нөхрийнхөө ах юмуу дүүгийн үрийг суулгуулаад жирэмсэн болдог бол бүүр зүгээр байхаа. Салалгүйгээр ямар нэгэн аргаар л хүүхэдтэй болох хэрэгтэй л дээ. Болохгүй бол нөхөртэйгөө ярьж тохироод өөр хүнээс хүүхэд олсон ч яахав дээ. Боломжтой аргуудыг нь оролдож үзээд л байх хэрэгтэй байх.

  12. beauty says:

    нөхөртэйгээ сайхан ярилцаад, үр тогтоох эмлэгт очдоо. амжилт хүсье! салах энэ тэр бүү бодоорой. сайхан ханиа гомдоов. сайн хүн олохд хэцүү шүү!

  13. cahirmaa says:

    нөхрийнхөө энэ тал дээр ямар хандлагатай байгааг асуусан нь дээр байхаа.чи ийм байдалд хүртэл нөхрөөсөө салахгүй гэж байдаг үнэхээр сайн бүсгүй байна.чи хүүхэд төрүүлэх боломжтой юм чинь өргөж авснаас төрүүлсэн нь дээр байхаа.

  14. irgen1111 says:

    үр тогтоож байгаа эмнэлэг байгаа,тэрэн дээр очоод хэн нэгэн эрүүл хүний үрийг авч,үр тогтоолого,гэхдээ үрийн эзэн хэн вэ,гэдэгийг чи ч мэдэх хэрэгүй,ингэд сайхан амидар энэ гэр бүлээ аврах хамгийн сайн арга.энийг нохор чин ойлгоно,тэгээд энэ нуузийг насан туршдаа нуузал.амжилт хүсэ.

  15. T says:

    хуухэд оргож аваач

  16. dorj says:

    салсан нь дээр насны залуу дээр! Xудлаа xайр ярьж насыг бүү бараарай найзаа

  17. Lonsdale says:

    зохиомлоор үр тогтоо.

  18. er bor zagal says:

    сайнуу чи залуудаа хайртай салахгүй гэж бодож байвал нөхртэйгөө ярилцаад 1-сар аялалд яв тэгээд хүүхдтэй болоод ирэхгүй юу ийм хосууд зөндөө байдагшдээ амжилт

  19. Уг нь ч says:

    Библи сайн унш. Түүн дээр нөхөргүй хүүхэн жирэмсэлж болох энгийн арга заасан байгаа. Түүнийг сайн уншихаар нөхрөө яаж толгойг нь эргэтэл хуурах вэ гэдэг гарын авлага ч болчихоор юм билээ

  20. BAT says:

    чамтай холбоо бари утас88132666

  21. jeki says:

    ярилцаж байгаад зохиомлоор үр тогтоолго эс зөвшөөрвөл сал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.