Сайн байна Та бүгдийн энэ өдрийн амагаланг айлтгаж байна. Энэ сайтад манай монголын бүхий л насны хүмүүс хандаж өөрт байгаа зовлон жаргалаа хуваалцаж зөвөлгөө авч байгаа нь илэрхий байна. Энэ нь тэдгээр хүмүүст ач тусаа өгч байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Миний бие мөн адил өөрт байгаа асуудлаа точиж байна, та бүгд зөвөлгөө өгөөрөй.
Би одоо 26 нас хүрч байна. Эрэгтэй, гэрлэсэн нэг хүүхэдтэй, монголын эгэл нэгэн залуучуудын адил амьдралын төлөө зүтгэж яваа эр хүн. Би нэгэн төрийн байгууллагад ажилладаг. Бид гэрлээд яг нэг жилийг ардаа үлдээж байна, энэ нэг жилийн хугацаанд амьдралаас их зүйлийг үзэж бас мэдэрч байна. Ханьласан хүнээ би тийм гэж муулаад байхыг бодохгүй байна гэхдээ гэр бүл амар тайван байх нь хамгийн чухал гэдэгт Та бүгд санал нэгтэй байгаа гэдэгт итгэж байна.
Гэвч надад гэр бүлээс мэдрэх аз жаргал гэж нэг ч байхгүй байна. Үргэлжлийн мөнхийн хэрүүл, хардалт гээд миний төсөөөлж байгаагүй зүйлүүд өдөр бүр тохиолдох юм.
Юм бол зайл, чамаас салмаар байна, надаас чи салаад юу олж доолохгүй монгол улсын шүүх эмэгтэй хүний талд байдаг юм гэх юм. Би гадуур тэнэж архи дарс уугаад яваад байдагүй тэр зүйлийг ч гэсэн нэг их хүсээд байдаггүй.
Тэр хүний толгойд буусан хар муу санаа бодлыг хэрхэн арилгаж гэр бүлээ аварч үлдэх вэ. Манай хүний аав нь (бага байхад ээж, аав нь салсан.) их догшин ширүүн хүн байсан гэдэг. Тэр хүний зан авир удамшиж үлдэх тохиолдол байдаг болов уу. Үүнийг нь яаж засах вэ?. Тэр хүнээс би илүү цалин авдаг бүх цалингаа аваад байрны мөнгө, идэж уух юм аваад дуусдаг. Тэр намайг чи хайрлаж чадахгүй байх би чамаас илүү зүйлийг хүсэж байна гэх юм. Үнэхээр арай гэж амьдралаа салгуулж яваа хүмүүс монголд зөндөө л байгаа шүү дээ тэгээд ч надад багтаж яадсан их мөнгө байхгүй, хоёр идэхгүй, хоосон хонохгүй яваа хүн. гэхдээ надад зөндөө асуудал байгаа хэдий ч нэг ч удаа би сална гэж бодож байгаагүй шүү бүтээсэн зүйлээ устгахад даанч амархан, бүтээхэд дэндүү хэцүү гэдгийг ойлгодог.
Та бүгдээс би дараах зөвөлгөө авах гэсэн юм.
– Сэтгэлзүйн засалын ямар арга үр нөлөөтэй байдаг юм вэ
– Догшин ширүүн занг нь яаж засах вэ (уурласан үедээ зөндөө муухай үгээр дайрч тэр битгий хэл манай аав ээж луу хүртэл орох юм тэр хүмүүс түүнд ямар ч буруу зүйл хийгээгүй биз дэ.) баярлалаа
cekc.mn дээр ирсэн захидал
30 Comments
ugue humuusee bi emegtei hun bn, ter emegteig oilgoh gj biti orold, yamr ch bodolguger helj bga ugs shuu. Zuer l saihan tevreed bai, maaash udaaan oloooon udaa tevreed bai, utgagui gdgiig n oilgoj bga ch gsn ugiig n anhaaraltai hundelj sonsood uz, ugiig n hundleed ireheer tsaashdaa ugee bodoj heldeg bolno, chi t1 yum yariad bai gd bval ulam l hetsuu ugs unagadag bolno.
Tsetseg avchirj bai, busad humuust magtaj bai. Yasan gj bi ingej halamjlah yostoi yum gj bitii bod.
Emegtei hun gdg ehleed hairluulj hundluulj bgaad daraa n id shidee uzuuldeg yum.
Xeree Xun boldoggui yumoo. Ugiin tiim humuujiltei gesen vg shde. chi zaluu bna ilvv ihiig aldaagui bgaa deeree uuriiguu bodood sal gej zublii. Iim ehnertei yaj nasiig barahav de. Etsest ni chi gytraad arhi dars uudag bolno. Hvvhed chini bas hetsvv l amidrald usuh ni de.
эхнэрээсээ өөртөө хайртай эсэхийг нь асуу цаашид цуг энэ насаа барах эсэхийг нь ч асуу шулуухан ярилц тэгээд хайргүй гэвэл шууд салахаас яадаг юм бэ зайл гэж хөөнө гэдэг чинв яавч чамд хайртай биш санагдаж байна Засаж авна гэж байхгүй хүүхнүүд нэг толгой нь эргэвэл дөргүй бух ш дээ
тэгээд 3 сарын дараа гуйгаад ирэхгүй бол харин буруугаа өөрөөсөө хай даа
сайн бна уу.чамд нэг юм зовлөмөөр санагдлаа.чи нэг одор эхнэртэйгээ муудахдаа зайл гэхээр ни унэхээр би залхаж бна чи ургэлж намайг хоох юм би явлаа гээд гэртээ очоод хэд хоночих гэхдээ найзийндаа юумуу оор ямар нэгэн айлд биш гэртээ тэгээд архи дарс битгий хэрэглээрэй юу ч болоогуи юум шиг ажилдаа ябаад гэртээ очоод бай аяандаа эхнэр чини гуйгаад ханд ни дарагдаад намайг хаяаад яабах юум бна гээд салж хагацахгуй гуйгээд ирнээ.
удмын төрөлхийн зан бол засрана гэж байхгүй дээ. Монголчуудын удам муутай Цэврүүмаагаас энэ тэр гэж дуулдаг ч бас санамсаргүй ч үг биш шүү. Би л лав хүнтэй суухдаа аав ээж нь салж сарниж байсан хүнийг сонгохгүйг л хичээнэ. Тийм салж сарнидаг тогтворгүй зан ааш чинь яг л удамшдаг байхгүй юу. Миний таньдаг нэг тийм догшин хүүхэн нөхрөө хардаж зодоод тахир дутуу шахуу болгочихсон. Тэр хүүхний аав нь бас нутаг орондоо зартай ааш авиртай хүн байсан юм зайлуул.
танай эхнэр их хэцүү л ааштай юм бна даав гэхдээ чи эхнэртэйгээ сайхан ярилцаад учраа олоо. хамаагүй их тэвчээд дуугүй яваад бвал зарим эмэгтэйчүүд бүр тэнэгтээд би ингэж л бдаг тэр яадаг ч үгүй юм гээд даврах хандлага бдаг юм. тэгэхээр чи эхнэртэйгээ орондоо ороод сайхан секс хийснийхээ дараа түүнийгээ тэвэрч бгаад аятайхан хэлээд ойлгуулж бай. миний хань энэ чи буруу тэр чинь зөв найз нь муухай зан гаргасан бол алдаа гаргасан бол засаяв миний хайр бас тэгээрээ энэ тэр гээд ярь. тэр чинь хүн л юм бол ойлгох бх. манай нөхөр бид 2 ойлголцоогүй үедээ бас л ингэдэг тэгээд их амархан бие биенээ ойлгодог. буруу зүйлдээ гэмшдэг юм. шөнөжин бодоод би нээрээ буруу юм хйж гээд л…. тэгэхээр чи зодож нүдэлгүй сайн ярилцв үр хүүхдээ бодох хэрэгтэй гээд л…… ярь . эмэгтэй хүн уярч л таараа.
Буг чөтгөр шиг гэргий гэдэг дээ, тийм л юмтай суучихсан юм биш үү?
Бие,биедээ итгэж амьдрах л хэрэгтэй шүү дээ, хар гэдэг өвчин гэсэн, өөрийгөө ч алаад, өрөөлийг ч алдаг гээз дээ, аймаар юм яаж ингэж зовож амьрах юм вэ?
авгайгаа засаж авах гээд бдаг сайн л залуу юм даа, даанч эхнэр чинь засрах болов уу даа? Угийн багын хумуужил юм биш үү? муухай адаар ааштай хүүхндүүд байдаг даа, тийм л юм шиг бна.
За энэ ч ёстой асуудал шүү. Буддын гүн ухаан сонирхдог, бясалгал сонирхдог л болговол яадаг юм бол… Бусдаар ч засарна гэж байхгүй дээ
удам дамжсан (ген) ариншин xэзээч засардаггүй юм, уучлаарай.
чи ямарч амжилтанд хүрч, орлого чинь хэд дахин нэмэгдсэн ч удамшилын зан хэвээрээ л үлднэ.
сэтгэл зүйчид очлоо гээд амжилт олох нь юу л бол.
саллаа гэхэд ийм ариншинтай хүмүүс удаан хугацаанд, маш хорсолтойгоор зууралдаж хэсэгтээ л зовоох вий.
Хамт амьдраад ганц жил бололгүй ийм зан ааш гаргаж байгаа хүнийг ойлгоход хэцүү л юм бна. Хэсэгтээ зөнгөөр нь орхиод ажиглахгүй юу даа. Яг юунаас болоод муухай ааш гаргаж, бухимдаад бгааг нь мэдэх хэрэгтэй. Гэхдээ эхнэр чинь засрахгүй байнга ийм байх юм бол хамт байж тэсэхэд улам л хэцүү болох бх даа. Чиний бичсэнээс ойлгоход эхнэр чинь багадаа их хэрүүл уруул дунд өссөн тэр нь төрөлх ааш нь болоод тогтцон хүн юм болов уу. Эхнэрээ сэтгэл заслын эмчилгээнд явуулж бас болох байх.
Davarsan darvaanig uhtel ni hashraa. Tiim muusain yumnuudin handig ni haga darah heregtei. Hezee ch bitgii buuj ug. Amjilt husie.
Жаргал нь дэндчихсэн хүүхэн байна даа… Хүүхнүүдийн аль уурлаж цамнаж байхыг тэр гэхэв. Хамаг юмаа 50/50 хийхгүй бол гэр бүл гэж байсны хэрэг юу байсан юм! Ер нь энд тэнд уншиж байхад Намайг насан туршид хайрлах, халамжлах, тэжээх залуутай сууна гэсэн гэнэн юм их харагддаг… Тэд нарын нэг л биз! Ганц сайн зөвлөгөө өгье! Ходоодтой нь ярь! Хоосон хоноод, мөнгө цаасгүй болоод ирэхээрээ хулхи нь буугаад ирнэ дээ… Хаяад явсан эцэг нь ямар ч ааштай амьтан байсан хамаагүй штэ! Аав нь их ууртай хүн, охин нь бас ууртай хүн байна гээд өөртөө айдас бий болгоод байна уу даа!!
овоо босгоогүй бол гэж зүв зүгээр байгаа хүн уурлаад байдаг гэж мэдкү л юм .ялангуяа эмэгтэй нь
Батаа чи юуны шинжилгээ хийлгэсэн юм бэ?
Яг л надтай адил зовлон үзсэн юм байна даа. Салах бол дэмий биз дээ, манай эхнэр ийм зан гаргасаар байгаад бид хоёр бүр салсан, хайран хөөрхөн хүүхддээ л харамсаж байна даа.
Уг нь бол би эхнэрдээ хайртай, ямар нэг хүүхэн шуухан гэдэггүй, сайн ажил хийдэг, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй гэж өөрийгөө боддын.
Даанч эхнэрийн минь уур гэж тэсвэрлэшгүй байдаг, эхнэр хүн эр хүнийг хүн болгож байж, амьдралаа амьдрал болгох ёстой байдал салий сарьная гэж зүтгээд байгаа нь их сонирхолтой байдаг, надад уг нь хайртай гэдэгт нь би бүрэн итгэлтэй байсан боловч салж чадаж л байдаг. Нэг тэнэгтэхээрээ үнэн тэнэг болдог юм билээ шүү эмэгтэйчүүд.
Сэтгэлзүйн хувьд бол чи өөрийгөө л өөрчилж чадна гэхээс тухайн хүнийг өөрчилж хэзээ ч чадахгүй байх. Сэтгэл зүй судлал дээр ч тийм юм байхгүй байдаг. Хүн өөрөө өөрийгөө мэдэж байж л өөрийгөө өөрчилөх боломжтой байдаг юм билээ.
Одоо амьдрал минь утга учираар хомс л амьдарч байна даа. Ахиж эмэгтэй хүнтэй нийлнэ гэхээр айдас төрөх юм. Тэр айдсаас ч болж өөрт сайн болсон хүмүүсээс зугтаж явна даа.
Амьдрал гэж сонин шүү…
эр нохороос бишээ амидрал дээр хараад байхад. Ар тал сайтай (эхнэр сайтай) эр хун илуу амжилтанд хурдэг. Гэр бул зорчилдоод байхад муугийн л цондон.
Эмчид узуулсэн н дээр. 1 хэсэг миний уур их хурээд бух юм болохгуй бгаа юм шиг бсан санаандгуй шинжилгээ огч оорийгоо юунаас болж уурлаад бгааг мэдсэн.
сэтгэцийн өвчтэй юм биш үү?эмчлүүлэх хэрэгтэй дээ
Эр нөхрийн сүлд хиймороос эхнэр хүний амьдрал шалтгаална гэх нь бий…
Монголын нийт бүсгүйчүүлдээ хандаж хэлэхэд эр нөхрөө хүндэлдэггүй эмэгтэй хүн хэзээ ч өөдөлдөггүй юм даа. Эрт дээр үеэс монголчуудын маань соёлын нэг байсаар ирсэн. Өнөө цагт ч утга учир алдагдаждээ хөөрхийс…
Суугаад ганцхан жил болоход ингэж байгаа бол ямар ч сэтгэл зүйн засал авахгүй ээ. Бас хүүхэд гаргаад зөөлрөөгүй бол догшин ширүүн зан засрахгүй. Тогтмол цалинг голж илүү хүсээд байгаа бол эхнэр чинь өөрөө бас ажиллаж хэрэгтэйшд. Алдаг олог цөөхөн төгрөг олдог нөхөртэй ч эвтэй найртай, сэтгэл санаагаараа жаргалтай амьдардаг хүмүүс зөндөө л байна. Даварчихсан эхнэр байна даа. Голох л байсан бол яах гэж амьдрал зохиодаг бнаа. Удахгүй эхнэр чинь алтан загасны үлгэрийн эмгэн болох юм бнлдаа.
надтайгаа адилxан баагий шив дээ. зөөлөн нь xатуугаа ч гэx шиг та нар үзээгүй байж битгий шаацгаагаад бай! xоосон 2 xонуулаад үз. байx байxгүй үеийг мэдрэxгүй бол үргэлж л ийм байx ёстой юм шиг юм яриад л … манай xүн арай ч цагаандаа гарчиxаагүй л юм байна. xарин танай xүн лав жооxон дээрдээд ирxээр чинь гэрлүүгээ нууцаар юм зөөдөг болоx нь дээ!
Хүүе чи зүгээр л сэтгэлзүйч дээр очоочээ. Эндээс иймэрхүү асуудалд зөвлөгөө аваад байх газар биш. Сэтгэлийн толь гээд байгаа. Тэнд очоод үз
тиймээ зодож нүдэж болохгүй маш их сэтгэлийн тэвчээртэй байж зөөлөн ханд магадгүй эхнэр чинь багадаа өөрийн биед томдохоор зовлон амсаад хүүхэд байх сэтгэл зүйд нь үлдсэн байж болох юм. 1,2 жилдээ хичээгээд үзээ эр нөхөр нь зөөлөн сайхан хандаж хайр халамжаар дүүрэн байх юм бол эмэгтэй хүн удахгүй зөөлөрч сэтгэл зүй нь сайхан хэвийн болдог юмаа. за амжилт хүсье
чи тэвчээртэй сайн залуу бна алтний дэргэд гууль шарална гэж, зодож болохгүй шүү зөөлнөнө хатуугаа иднэээ айн урагшаа амжилт, манай нэг анд тарган шар эхнэрээ 5 жил араар нь тавиад 7-н удаа баригдаад салаагүй юмда зөөлнөнө хатуугаа гэж, одоо найз маань тэрнээс хойш 6 жил нэгч хүүхэнтэй сүүлэрээгүй гэр амитай болсон хүний заяний хани гэж байдаг юм бналээ
Хохи чин
Угуй дээ чи оороо бас нэг муу талтай байгаа тэрийгээ мэдэхгүүй байгаа. Хун оороосоо бусдийн мууу талийг илуу их хардаг байхгуй ю даа, Хэрвээ чи муу талгуй бол шууд сал . ях гэж суусан юм. Салмааргуй бол тэвчээд амидар. Хун засрахгуй дээ. Чи ч мун адил. Чи бас нэг тэвчихгүй зантай байгаа даа, Тэгээл нэг их сайн хун болох гээд юм бичээд л эр юм байж.
Sal hezee ch naad hun chin chamaig oilgoj hairlaj hundlehgui yum b.a.Torolhiin zang hen ch zasaj chadahgui.Tiimees deer uyiin hogshchuuul udam ugsaag n harj hania songoo gedeg baisan.Chi buruu hun ooroosoo arai deeguur yum husdeg huntei gerle dee.
хэтсүү л юм. тур салаад үз! эмэгтэй хүн сүүдэр гэдэг шүү дээ. дахиж нийлэхдээ сайн яарилцаад юу болж бүтэхгүй байгаагаа яарилц. чамд амжилт хүсье!
хм эхнэр чини хүмүүжил муутай юм байна даа иймэрхүү юм байдаг бас болдог гэхдээ эхнэртээ бууж өгч болохгүй шүү гэр бүл болсний эхний хэдэн жил хэн гэрт толгой болж явах эсэх дээр чимээгүй бас чимээтэй дайн үүсдэг ий ямарч юман дээр өөрийнхөө зөв гэдгийг ажлаараа мэдрүүлж бай тэгвэл аяндаа бууж өгнөө