Чамдаа илгээх захидал

Өнөөдөр миний хамгийн бараан хүнд өдөр байлаа. Яагаад гэж үү? Анхны хайртдаа баяртай гэж арай яадан хэлсэн зүрх зүсэж сэтгэл өвтгөсөн нулимстай өдөр. Анх чамтайгаа учрахад 22-хон настай байжээ, үе тэнгийн 2 бие биедээ татагдан гал халуун дурлалцаж, дотносон хэдий 10 жил өнгөрчээ.


Гэхдээ бидний хамтын амьдрал удаагүй, яг хамтдаа байсан мөч 4 жил бусад хугацаанд би ирэн очин явдаг байлаа. Тэр минь гадаад залуу байсан юм. Өнөөдрийн намайг бүтээхэд чиний минь түшиг тулгуур хязгааргүй их, чиний намайг гэх хайр уярал дуусашгүй мэт, өнөөдөр би чамдаа өөр хүнтэй учирсан намайг битгий хүлээгээрэй гэж хэлэхэд чи минь сүүлийн удаа харж болох уу гэсээр залгасан юм.

Хэдий чамтайгаа удаан хугацаанд холбогдоогүй ч чи минь  урьдын адил инээмсэглэн дотно хэвээрээ ямар хүнтэй учирсан бэ чамайг зовоохгүй сайн хүн бол миний санаа амарна гэж хэлэх үед, би бие давхар болсноо хэлээд уучлал гуйгаад эргэж очихгүй боллоо гэхэд тэр минь намайг аргадангуй инээмсэглэн зүгээрдээ чи минь энэ амьдралд байдаг л зүйл, би ойлголоо гэж хэлээд уртаар санаа алдаж тэсэлгүй нулимс асгаруулахыг чинь хараад намайг яаж ч байсан уучилдаг, ямар үед тэвэрдэг, хэзээ ч залгахад бэлэн байдаг, хэнээс ч өмгөөлөн хамгаалдаг чинийхээ шаналахыг хараад өр минь урагдаж сэтгэл шимшрэн шархирч байна.

Сайхан хайр гэж байдаг ч хамт амьдрах тавилангүй заяа гэж байдаг юм байна. Чи минь наддаа эр хүний халамж хайрыг тултал мэдрүүлж, сайн мууг ялгаж сургаж ухааруулж, үргэлж хүсэл мөрөөдлийг минь дэмжиж өнөөдрийн намайг бий болгосон. Хойд насны учрал гэж байдаг бол чамаасаа алхам ч холдохгүй үүрд хамт өтөлнө хайрт минь. Яаж чи минь ийм зөөлөн байдаг байна аа чамтай минь учрах бүсгүй энэ хорвоогийн хамгийн азтай бүсгүй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.