Би хүндээр тусгаж аваад байгаа юм болов уу?

Сайн байна уу? Би нөхөртэйгөө ханилаад 5 жил болж байна. Энэ хугацаанд 3 хөөрхөн үртэй болсон нөхөр маань надтай суухаасаа өмнө нэг бүсгүйтэй 2 жил гаран үерхээд салсан харин тэр хугацаандаа нэг хүүхэдтэй болсон гэсэн.


Надтай анх танилцахдаа л бүх үнэн учраа хэлсэн бүр мөсөн салаад 2 тийшээ болсон байсан юм л даа. Тэгээд хань минь тэр бүсгүйгээ ч блок хийчихсэн байсан юм ингээд тэр хугацаанаас хойш 5 жил өнгөрчээ гэсэн сая тэр бүсгүйн байдаг нутаг руу ажлаар 7 хоногийн хугацаатай явсан юм.

Тэгэхдээ тэрнийгээ блокоосоо гаргачихсан байх юм. Энэ одоо яаж байгаа хэрэг вэ? Би хүндээр тусгаж аваад байгаа юм болов уу? Би тэгээд баахан уурлалаа зүгээр л гаргасан юмаа, би чамайгаа хуурахгүй амлаж байна нтр гэсэн ч надад үнэхээр сонин сэтгэгдэл төрж байна.

Уучлаарай онцгүй зүйл бичсэнд би бүр явмаар санагдаад хүүхдүүдээ ч тэр намайг ч тэр бүр дорд үзсэн юм шиг санагдаж гол харлаад байна.

7 Comments

  1. Ikub says:

    Uyrheed salsan ch geh shig… dundaasaa huuhedtei humuus bn sh dee… ter huuhed n etsegteigee uulzaj bolku yu.. etseg n ch gesen huuhdee harj bolku yu… bloknoso gargasan bn gej uurlaad bhda yadin…

  2. zaya says:

    zaa surteishdee ter ongorson balarsan huntei ymar uulzaadl ywaw gej teriig blockloodch yaah ym het hiiswer zuilees bolj hardah ymaa manai hun bas ali 6 jiliin omno uyrhej bsn ohiniig blockol edr geel uurlaad bdiin

  3. owl says:

    wow, 5 жилд 3 хүүхэд

  4. Mogi says:

    Нөхөртөө боломж олгоод 7 хоног экс хүүхнийг нь өдөр шөнөгүй үхтэл нь балбуулаад ирүүлэх хэрэгтэй тэгж бж эр хүний гарах хүслийг дундалж, эргүүлээд чамайг хайрлах сэтгэлийг олж авах нарийн ухаан бдаг юм. Хориод цагдаад бвал нэг л өдөр шувуу болоод нисээд явчихдаг юмшд. Үүнийг ухаарах ч хол бна даа хөөрхий.

  5. Mdqee says:

    5 jiliin hugatsaand 3 huuhed gdg chn hamgiin chuhal point ni bna. Uuruu umnu hayj haygdaj uzeeq bhoo barag ene bichsenees ni harahad tgd uuriinhuu helj bgaagaar hundeer tusgaj avaad bgaan bgaaz naadhiig chn er ni hariin uvchin l gej nerledeg yum ug ni. Nuhur chine ajilaa hiigeed tsalingaa uguud 3 huuhedteigee hamt bj chadaj bgaa bol tgd boloo shdee duraaraa huuhen be ter block ntr gargasniig ni medehiig bodohod hamag yumiig ni shalgadag bh ni, hund huviin oron zaig ni uguj suraachee huuhed gargahaas uur shidgui huuhnuudee

  6. Эргүүтээрэй says:

    Битгий эргүүт, эрхэлцэн бацаан бэ? Тэр хүний хувийн асуудалд чи ийм хүчтэй шүүлт тавих утгагуй, чи ч гэсэн адилхан экс нөхөртэй байсан бол олон жилийн дараа үзэн ядахаа болиж уучилаад блокоо гаргах байсан биз дээ. Хүүхэдээрээ зантай эрх гар вэ чи яасан

  7. Захидлын эзэнд says:

    Заваан хартай юм бэ! Яав л гэж. Хүүхэдтэйгээ л уулзах гэсэн юм байлгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.