Түүнтэй уулзах уу яах уу?

Ажлын шугамаар нэг залуутай  танилцаж байсан юм. Тухайн үедээ надад сэтгэлээсээ тусласан гэхүү дээ. Салбар дундаа нэр хүндтэй, хүмүүжил сайтай царайлаг сайхан залуу. Нэг удаа ажлын шаардлагаар л уулзсанаас өөрөөр дахиж уулзаж чадаагүй л дээ, удахгүй би Солонгос яваад тэндээ олон жил болсон. Хүнтэй сууж, хүүхэдтэй болсон. Гэтэл их сонин Монголд уулзаж учраагүй хүмүүс Солонгост таарсан. Монголчууд ордог зоогийн газарт тэр залуутай таарсан. Найз хүүхний танилтай хамт ирсэн байсан.


Би тэнд тэр залууд шууд л анхны харцаар дурласан. Нэг л дотно, нэг тийм сайн хүн юм шиг гоё мэдрэмж төрөөд байсан. Гэхдээ тэр үед мэдээж юу ч болоогүй, зүгээр л салцгаасан. Хэд хоног бодсон ч ажил их болохоор тэгээд л амьдралын хэмнэлдээ орсон. Гэтэл дахиад тэр залуутай бүр гудамжинд таарсан, би сөүлээс зайтай өөр нэг хотод байдаг, гэхдээ л тэр том хотын олон хүн дунд дахиад таарна гэдэг үнэхээр сонин. Тэр залуу маш хүнд байдалтай байсан, мөнгөгүй, хэл мэдэхгүй болохоор ажил олж хийж чадахгүй гудамжинд хэд хоног хоносон байсан. Цуг явж байсан Монгол нь сар ч бололгүй нутаг буцаад ганцаараа үлдсэн юм билээ л дээ.

Би мэдээж бүх талаар тусласан, аятайхан ажил олж өгөөд тэндээ явталаа ажиллаж байгаад явсан. Орсон ажилдаа маш сайн ажилласан, үйлдвэрийн дарга нь магтаад ам сайтай байсан нь надад үнэхээр таалагдсан. Бид хоёрын дунд өмнө нь юу ч болоогүй, болох ч сөхөө байгаагүй л дээ, явах өдрийнхөө өмнө надтай уулзая гэсэн, би тэрийг л хүлээж байсан үнэндээ, сарын өмнөөс өөртөө хувцас аваад хүлээж байсан, бид уулзаад ууж суугаад буудалд орсон, мэдээж унтсан, хамт хоносон. Маргааш нь бид хамт онгоцны буудал явж, суулгаж өгсөн. Монгол буцаад жил гаран хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд бид 2 бараг өдөр бүр чаталж, утсаар ярьдаг байсан. Нуугаад яахав тэр залуу бас гэр бүлтэй. Бид хоёр чатлах болгондоо дандаа хөгжилтэй байж, тэр миний амьдралд өнгө нэмсэн. Яг үнэндээ нөхөр бид хоёр хайраар нийлээгүй, бас адилхан амьдралаа үүрэлцэж яваа. Манай хүн хэл ус муу, ер нь боловсрол тааруу, залхуу талдаа. Би хэл боломжийн учраас гайгүй ажил олоод хийчихдэг, ерөнхийдөө бол нөхрөөсөө илүү мөнгө олдог. Амьдралын төлөө үхтэлээ

зүтгээд ч амьдрал маань яг л нэгэн хэвийн, нар хэвийх нас шиг дүнсгэр байдаг. Ямар ч романтик зүйл, сэтгэл догдлол байхгүй, хүний газар хөлөө олоод аятайхан болсон ч заримдаа яах гэж амьдраад байгаагаа ойлгохоо байх ч үе бий бий, яг л тийм үед тэр залуу гарч ирсэн, сэтгэл догдлол дурлал гэдгийг мэдэрсэн. Өдөр болгон инээх шалтгаан болсон.

Тэр дурлалын хүчээр хүч чадал ордог байсан, ажлаа эрч хүчтэй хийж итгэхэд инээдтэй ч илүү их орлого олдог болсон, амьдрал амттай гэгээтэй болсоон. Тэгж байтал надад нутаг буцах ажил гарсан, өмнө нь түүнтэй уулзахыг, үнсэхийг, тэврүүлэхийг тэсэн ядан хүлээж байсан, шөнө зүүдэлж, өдөр нь мөрөөддөг байсан, түүнд зориулж үнэтэй бэлэг хүртэл авсан, гэвч цагаа тулсан, яг уулзах боломж ирсэн эвгүй санагдаад. Яагаад гэвэл тэр ч гэр бүлтэй, би ч бас. Юунд ч хүрэх гээд байгаа юм. Удаан бодсон. Тэгээд л ирэхээсээ өмнө нэг өдөр хоёулаа ингэж болохгүй, бидний хооронд юу ч байхгүй, байгаа ч гүй гэсэн утгатай юмнууд өөрийн эрхгүй хэлчихсэн. Намайг яагаад гэнэт ингэж байгаа юм, худлаа биз дээ, битгий ингэ л дээ, би чам дээр очно гэж бодож байсан, чамд хайртай болчихсон гэж хэлсэн, гэсэн ч би бүх юмаа хаагаад харилцаагаа тасласан. Над шиг тэнэг хүн байдаг болов уу.

Удахгүй би Монголд ирсэн, ирээд удаагүй байгаа. Гэхдээ би үнэхээр харамсаж байна, шаналж байна, яах гэж тэгж хэлсэнээ ч ойлгохгүй байна. Тэр хүнтэй харилцаагаа тасласнаас хойш өдөр бүр сэтгэлээр үхэж байна. Намайг нутаг буцсаныг мэдэхгүй, одоо хүртэл Солонгост байгаа л гэж бодож байгаа байх. Үнэхээр түүнийг бодоод санаад хэцүү байна, энэ хайр юм байхдаа. Би хошгорсон ч байж магадгүй л дээ, заримдаа би түүнийг  төөрөлдсөн жинхэнэ хайр минь юм болов уу гэж боддог. Бидний зан чанар, амьдралд хандах хандлага, бүх зүйл үнэхээр адилхан санагддаг. Түүнтэй уулзах ийм ойрхон байхад уулзахыг хүссэн хэрнээ уулзахгүй байгаа би яг яагаад байгаа юм бол? Тэр хүн намайг санаж байгаа, намайг ирсэн гэдгийг сонсоод шууд ирнэ гэдэгт  итгэлтэй байна. Би яг одоо тэр залуутай харилцаагаа сэргээгээд уулзах уу яах уу гэж бодож энийг бичлээ. Хэрвээ уулзчихвал энэ бүхэн хаа хүрэх бол? Түүнтэй уулзахгүй байх шалтгаанаа үнэнээр нь бодоод байсан чинь би тэр хүнд дэндүү шунасан юм шиг, минийх биш, болохчгүй юм чинь хоёрын хооронд ингэж байхыг хүсээгүй байх. Удахгүй би буцна, олон жил ирэхгүй байх, түүнтэй уулзах уу яах уу?

27 Comments

  1. Ku says:

    Soulmate буюу сүнсээрээ татагдсан хүмүүс байдаг тэр нь таарсан байх. Нийлж болно гэхдээ заавал хариугаа үр удмаараа амсана. Одоо хийсэн зүйл чинь үр хүүхэд ач зээ гээд цааш хэзээ зогсохыг хэзээ ч мэдэхгүй.

  2. аззз says:

    Чи ямар уулзахгүй гээд байхад нь араас нь уулзах гээд хѳѳгѳѳд байгаа биш.

  3. аззз says:

    Уулзаа уулз явахаасаа ѳмнѳ. Ѳѳрийгѳѳ ингэтэл нь бүү хорь. Энд хараагаад байгаа гарууд яс юман дээрээ хэнд ч хайрлагдаж үзээгүй гологдмолууд байгаа.

  4. Nuhur n says:

    Heregguiee hairaa 🙂

  5. Whaha says:

    Морио услахын тулд хүүхнүүдийг хайртай дуртай гэж хааяа хошгоруулах хэрэг гардаг юмаа ми дүү.

  6. K says:

    заавал уулз., хамгийн зөв шийдэл бол уулзах,
    Гэр бүлтэй яанаа гэх хэрэггүй,, чиний энэ харилцаа ямарч тохиолдолд буруутгагдахгүй,,, учир мөнгөтэй хүний араас шуналтаж гүйсэн биш., арчаагүй байдалтай бгаа эр хүнийг туслаад, дээр н хайрлах мэдрэмжээр хандана гэдэг ,хэр баргийн эмэгтэй хүнд төрөхгүй ховор мэдрэмж., гэр бүл яаах вээ?., нөхөр чин хүртэх ёстойгоо л хүртэж,, чи олон юм бодолгүй уулз, цаашид уулзсан ч болно ш дээ., эмэгтэй хүн жаргалтай бсн бол өөр эрийг хэзэээ ч хүсэмжилдэггүй юм,, чи ямарч тохиолдолд буруутгагдахгүй, шунал дээр үүсээгүй мэдрэмж бол ариун ш дээ,,,

    • Xaxa says:

      нөгөө залуу нь тэнэг хүүхнийг уярааж байгаад хааяа үнэгүй шаана гэсэн бодолтой л байгаа шд. тэнэг хөлдүү гэчийнүүд шүүү.

  7. Zochin says:

    УУЛЫН БУГЫГ ХАРААД УНАЖ ЯВСАН МОРИО УМАРТАНА ГЭДЭГ БИЛҮҮ. ЖУРАМТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД Ч ХОВОР БОЛЖДЭЭ.
    КАРМА ГЭЖ ЗҮЙЛ БАЙДЫШҮҮ ЗӨВ АМЬДАР.

  8. owl says:

    уулзаач ээ. дахиж яваад олон жил ирэхгүй юм бол бүр ч уулз. битгий олон юм бод, тэртэй тэргүй араар тавидгаа тавицан, ямар анх удаа уулзах гэж байгаа биш, ганц удаа юу ч гэсэн уулзах хэрэгтэй. энэ хүмүүсийн муугаар хэлэх огт падлийгүй ээ, битгий тоо. чамд гоё л байдаг бол уулзах хэрэгтэй. түр зуур толгой эргэсэн ч байна уу, сэтгэлээ хуурах ч гэж байна уу ер нь хэнд хамаатай

    • Франц says:

      Яг зөв. Сэтгэл чинь ингэж их хүсээд, бие биеэ тэгж их санаж схан байчихаад одоо яагаад албадан барин тэвчих ёстой гэж. Юуны төлөө, яах гэж… ойлгомжгүй юм. Хэрэв уулзахгүй явчихвал чи бүр их харамсах юм бн.

  9. Minj says:

    Uulzaach ee uulzaach iim oirhon ircheed. Uulzaad saihan bie setgelee sergeegeed aw. Harin shunaj bolohgui ee, nuuts heweeree l duus.

  10. EMO LIFE says:

    өөрийгөө зөвтгөж байгаа нь клипээ клип. эмоорхоороо өөр эрчүүдтэй шаалцах шалтаг хайдаг хүүхнүүд аймар юмаа.

  11. Оройтсон бороо says:

    бацаан насандаа үзэх юмаа үзээгүй явсаар 30, 40 гарчаад жоохон охин шиг эргүүтээд байна даа.
    Анхны хайр тэгээд хөрч мөрөөд, мартагддаг хорвоо юм даа. Оройтсон бороо дууг сонс.

  12. Laura says:

    Шийрэв,Тийм шүү.Тантай ижил мэдрэмж төрлөө.Энэ эмэгтэйг ойлгож байна.Яагаад ч юм миний зан араншинтай төстэй эмэгтэй шиг санагдлаа.Энэ эгч магадгүй үнэхээр дурлажээ…

    • заваарсан пизда нар вэ says:

      шууд мартаач наад яриад байгаа юмаа, завхарсан гичий вэ! 18тай юмуу эсвэл аль аль нь гэр бүлтэй байж ичээч ёооо сэжгийн санагдчлаа чи тэгээд яахнуу наа залуугаа гэр бүлээс нь салгаад суух нь уу? үхсэний чинь хайр эр хүний худ байдалд итэхээ болиоч бодвол көгшин эмэгтэй л юм шиг бн. ямар т1 юм уншчваа

  13. Baagii says:

    эмоорсон эргүү гэчий.

  14. Уб says:

    Уулзах хэрэггүй гэж хэлмээр байна. Тэвчээд энэ хүрсэн юм чинь дахиж уулзвал сэтгэлийн шаналал чинь дахиад л эхнээс нь эхэлнэ. Цаад хүн чинь үнэхээр хүсвэл чамтай яаж ийгээд холбогдох л байсан байх.

  15. Mr says:

    Чиний тавьсан замаар гэр бүл чинь хамт орж сүйрч бгамда. Төлөөс нь дэндүү их шүү. Хоёр талдаа амьдралаа алдана гэдэг хэцүү шдэ. Зөв шийдсэн дээрээ урагшаа хараад амьдар. Сэтгэл зүрхийг дагаж биш удирдаж сураарай.

  16. Со says:

    Жижиг Гуанжу -д байсан хүүхэн мөн байна даа

  17. Mogi says:

    Уулзаад яахав дээ. Сайхан шаалцаал худлаа ярьж сэтгэлээ хуурдаг юм. Яриснаа амьдрал болгодог хоншоортой нь ховор. Бүгд эргэж буцаж цагийн аясыг даахгүй урвадаг жамтай. Тэр хооронд новшын нохой ааш чамаас ч гарна тэрнээс ч гарна. Нөхрөө муулсан хуурсан чам шиг гичий удахгүй нөгөөхөө муулаад гүйх нь мэдээж. Чиний нохой амьдрал ийм хогоор дүүрэн бх болно.

    • mogi gej guilgachind says:

      Nuhruusuu iluu orlogotoi emegteichuuded ataarhaj yawdag azgui shees, chi l nohoin amidralaar amidarch bga shd unendee

  18. Шийрэв says:

    Захидлын эзэн боловсролтой эмэгтэй байна. Үйл явдал, сэтгэл хөдлөлөө ийм хэлбэрээр ингэж сайн илэрхийлсэн болохоор уншсан хүмүүс бүгд уяраад чамайг буруутгах, хориглохгүй. Чи их сайхан сэтгэлтэй, боловсролтой эмэгтэй байна.
    Хувь заяа учруулсан юм шиг л тааралдсан хүмүүс байна шүү дээ та хоёр. Уулзаад ярилцаад, хайраа илчлэх хэрэгтэй л гэж бодож байна. Хүн өөрийнхөө аз жаргал сайн сайхны төлөө байх хэрэгтэй. Ийм мэдрэмж төрүүлдэг хүн ховор.

  19. Sogii says:

    Зүгээр л уулзоо, аз жаргалыг мэдэр, энэ чинь л чиний хүрэхийг хүссэн зүйл чинь юм. Түүнээс биш өөрийн болгож хамт амьдрах, ханийн жаргал эдэлнэ гэх зүйл бол боломжгүй, ер нь бол ийм харьцаагаа юманд хүрнэ гэсэн бодлыг орхих хэрэгтэй, зүгээр бие биенээ ойлгон хайрлаж хайрын жаргал мэдэр дээ,

  20. Болороо says:

    уулзчихаа. насаараа өөрийгөө зүхэж зовж явахаар уулзаад сэтгэлээ сэргээ

  21. Daddy says:

    Hehe, zugeer uulzaj huritsaa, ger bvlees n salgaj bolohgui jvv

    • Ах says:

      Жинхэнэ хайр ховор. Ихэнхдээ бүтдэггүй. Сүүлд нь хармсаж суухаар уулзаад учраад уяраад сэтгэлээ сэргээчихээд насан туршдаа дурсаэ хайрлаж явдаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.