Би 25 настай залуу саяхан их сургуулиа төгссөн яриа хөөрөө сайтай хүний үнэнч найз байж сэтгэл гаргаж чадах хүн. 10 жилд хар багаасаа найзалсан сайн найзууд надад олон байсан ч яалтачгүй зам нийлэхгүй бүгдтэй нь холдсон байдаг их сургуульд ороод найзуудтай ч юм шиг байсан боловч яг хань болж хэрэг болсон үед дуудхад ирэх нь ховордоо. Ууж идэж наргиж явахад үүрдийн ч юм шиг найзууд олон л байдаг юм байна.
Одоохондоо би ажилд орж амжаагүй гэр зуураал байна найз бүсгүй байхгүй хийцгүй хөл хорионд байгаад одоо их ганцаардаж сэтгэл гутралд орж байна. Олон найзуудтай, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлж байгаа хүмүүсийг хараад жоохон атаархдаг гарж орж шоудая гэсэн ч найз нөхөд байхгүй уулзаад яриад сууя гэсэн ч найз нөхөд алгадаа хүн эд хөрөнгө биш хүн хүнээрээл дутдаг юм байна. Над шиг ийм байдалд байгаа хүмүүс хир байдаг бол сэтгэл гутралаа яаж даван туулж байна даа надтай ижил хүмүүс сэтгэлээсээ сайхан ярилцаач.
19 Comments
nz nuhudgui bga gol shaltgaaniig busdaas bish ooroosoo haih heregtei shvv, ooriin zan chanar setgel hodlol handlagaa anhaar, minii huvid 28 nastai, bas ymar ch nz nohod bhgui deer ni gantsaardmal baidlaasaa bolood ih surguulid ch surch chadaagui bolood onoodor ymar ch ajil mergejilgui hvnii svg todii bnadaa, olon jil ene bvhnii shaltgaaniig bodsonii etsest hvvhed nas maani baingiin heruul temtseltei, uitgartai, ger bvliin hvchirhiileltei orchind ossonoos l bolj setgel zui min mash huchtei gemtel avsnaas bolj onoodor niigemshij chadahgui bgagaa l oilgoson, tiimees onoodriin zovlongiinhoo shaltgaaniig medehiin tuld ongorsnoo sudal gej helmeer bna, bas ene saitiin niit unshigchiddaa handaj helehed Shuvuunii ondgond svvdree bitgii hvrgeerei, shuvuu bolj tengert dvvlen niseh tavilan ni dutdag yum gene lee…
Batorgil sarangoo geed facebook hayagaar chat bicheerei olon ungutei modni zurag baigaa
шоуны найз, шимэгч найз, атаархуу найз, жамух найз гээд янз бүр байна доо нэг нь ч жинхэн найз биш.
Магадгүй гүн дурладаг залуус хаягдахаараа өөрийгөө бусдаас тусгаарлах гээд байдаг юм шиг санагддаг, Эхний ээлжинд ажил хайж ол, тэгээд фитнест яв, шинэ зүйл сур гэж хэлий, сэтгэл хамаагүй дээрдэнэ.
Uuland alh uuland alhagchdin groupd els zohion baigulj bga umnd yv nz nuhudtei boln tarhi tolgoi sergn ihiig bodn tarhi tolgoi amran
Найз гэж байдаггүй юм, найз нэр зүүсэн лаларууд л бдаг. Хэнд ч итгэж сэтгэл зүрхээ нээх хэрэггүй. Хүнд ер нь нэгт хань ижил үр хүүхэд хэрэгтэй. Хоёрт дуртай ажил хамт олон, гуравт тийм ч дотно биш танилууд байх хэрэгтэй. Тэгээл болоо. Миний хувьд над шиг олон найзтай хүн байгаагүй. арван жил, их сургууль, оюутны байр, зуслангийн найзууд гээд зөндөө их найзтай байлаа. Багийн найз нар бүгд шоучин, архичин болсон тэднээс зайгаа авсан. Их сургуулийн найзууд бас л зам нийлэхгүй салсан, бусад нь ч гэсэн аяндаа холдоод алга болцгоодог. Яг тэгээд л зовлон тохиолдоод л амьдрал мяараад ирсэн бүгд холдоод явсан байсан. Тийм найзуудаар ч яах билээ, эхэндээ их ганцаардаад хэцүү байдаг, сүүлдээ дасна. Ажилд ороод гоё ажилтай гэр бүлтэй болоод ирэнгүүт юун найз, найз нэртэй новшнууд байж дээ л гэж бодогддог юм билээ. Хүүхэдгүй, ганц бие, найз хүүхэнгүй байж ганцаардаад бхдаа яахав дээ, харин ч өөртөө зарцуулах сайхан цаг бхад доожоогүй юм бэ. Эхнэр хүүхэд аваад ирвэл юун өөрийгөө хөгжүүлэх, ар гэр аяга хоол гэж явсаар нас чинь хөгширнө шүү. Зорилгогүй бна, ухаан муу бна. Хүнд найз биш мөнгө л хэрэг болдог юм. Ажил хий, мөнгө ол.
Олон найз майз ярьдаг өсвөр насны хүүхэд биш дээ. 25 нас бол ид ажил амьдралдаа анхаарч эхэлдэг үe
тийм шүү. мөнгөтэй өөдтэй байхад найзаас их юм байхгүй ээ.
Хүний амьдралд нэг иймэрхүү хэсэг үе угаасаа л бдаг бхөө. Дандаа л хүмүүсээр хүрээлүүлээд бна гэж юу бхав. Ажил олоод, ажлаа сайн хийж өөрийн болгож ав. Ер нь ажилд ороод л хамт олон дунд ороод наад ганцаардал энэ тэр мартагдана дөө, сонирхол үзэл бодол нэгдэх хүмүүстэй тэгсгээд тааралдах бизээ. Зарим найзууд цагийн аясаар холдож мартагдана, гэхдээ тэрнээс ч илүү яг чамд хэрэгтэй найзууд тэгсхийгээд гараад ирдэг юмөө, амьдрал угаасаа л ийм бдаг, за тэгээд залуу нас бол гуниглаж суухад хайран шүү дээ.
Orchin nuhud gej bhgui, nohod l ih bolj dee
Цагийн шалгуураар хэн нь хэн бэ гэдгийг сайхан харуулахд өгдөг. Хэрэггүй юмнуудаас холдож байх нь зөв.
Зугаалж цэнгэж явхад зуун түмэн нөхөдтэй блаа
Зуурдын зовлонд унахад зуух олон ноходтой боллоо..
Гэж Чойном хэлсэн бөлгөө. Юутай үнэн үг вэ гэдгийг амьдралаараа ойлголоо.
Хүчтэй чадалтай явхад хүн бүхэн найз бдаг нь үнэн шүү.
Хүний дор орход бүгд урваж хэн ч үлддэггүй нь гайхалтай үнэн шүү.
Найз нөхөд бүгд хуурамч гэхдээ танил нөхөд бх ёстой хэмжээ хязгаартай харилцах хэрэгтэй. Ашиг сонирхолоороо нэгдэцгээдэг юм. Алдах үед чинь араас чинь хутга шаах анд нөхөр үргэлж зэрэгцэж явдаг орчлон доо.
Duu mini saihan zalu nasan deere hel sur fitness yav uuriigu hugjuul nz nuhud gej arhi erguulsen humuustei bitgii niil.chi uuru zuv bval ayanda zuv eyreg nz nuhud chamaig hureelne
Одоо тэгээд л ажил олж хий л дээ. Тэгээд л аандаа найз нөхөдтэй болчихдог ш д. Гэхдээ ер нь үүрдийн найз гэдэг ховор л байдаг юм даа.
Munkhiin nuhurlul baidaggui
Munkhiin erh ashig baidag … gej hen ch bile helsen bdag, yma sain surad, ajilda ezen bolod hund heregtei hun bol, ter uyed chmg hun bolgon toiron hureelne
Ehner huhedtei bolod irhed naiz nuhud chuhal bish gedgig oilgono
Яагаад ингэж ганцаардаж,бусдаас хөндий байгаа юм бэ.Шалтгааныг нь бодож үзээрэй гэж хүсье.Эрэгтэй хүн ч гэсэн ингэж ганцаарддаг гэжүү…
битгий ийм унжгар доожоогүй бодолтой бай, хүн ямар бодолтой байна яг тэгж харагддаг. завтай байгаагаа сайн ашиглаад хэрэгтэй ном унш сонс
Bi bs yg l chmtai adil 25tai, naizud ch ugui, naiz busgui ch ugui, ghde ajiltai. Uurin setgel zuigee iimrhu nuhtsul bdld zugeer l beld, naizgui bn gd guniglaad yahv, uldehn uldj, yvahn yvdg horvoo. Tsaashdin zorilgoo todrhoil, tsag nuhtsuugud suuhgui.r ajil turul hai.