Өөрөөсөө асуух 50 чухал АСУУЛТ

Утга учиртай өөрчлөлтийг зөвхөн хүсэх нь гарц биш юм. Амжилттай, аз жаргалтай байж, зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө сэтгэлийн гүн рүү шагайж, хүсэл зорилгоо зогсолтгүй дахин дахин ойлгох нь хамгийн чухал.


Зүрхээ өөртөө уудалж, сэтгэлээ хатамжлан, хатуу дэг журамд өөрийгөө барих аваас үр дүн гарах учиртай. Үүнд дараах асуултууд танд тусална гэдэгт эргэлзэхгүй байна. Өөртөө хариулж, өөрийгөө ойлгох тэр мөч бодит, эерэг өөрчлөлтийн эхлэл цэг байх болно.

Төсөөллийг тань халхалж буй манан, зүрхээ нэвт хардаг болсон цагт л арилна. Чинагш харагч мөрөөдөж, дотогшоо өнгийгч сэрдэг.
– Карл Густав Жун

1. Миний хувьд амжилт гэж яг юу юм бэ?

2. Дээрх асуултын хариу миний амьдралдаа чухал гэж үздэг зүйлсийг хамруулж чадаж байна уу?

3. Миний хамгийн чухал гурван үнэт зүйл юу вэ? Эдгээрийг би ажил, амьдралдаа хэрэгжүүлж чадаж байна уу?

4. Эдгээр үнэт зүйлс миний шийдвэрүүдэд нөлөөлдөг үү?

5. Амьдралынхаа хамгийн чухал хүмүүст хэрхэн ханддагтаа би сэтгэл хангалуун байж чаддаг уу?

6. Байгаа зүйлдээ би баярлаж, хайрлаж, сэтгэл хангалуун байж чадаж байна уу?

7. Би стресстэж байгаа юу?

8. Стрессээ багасгахын тулд хийж буй зүйлс юу билээ? (гурвыг нэрлэх) Эдгээр зүйлсийг хийхгүй байхад надад юу нөлөөлж байна вэ?

9. Юунд би хамгийн хайхрамжгүй ханддаг вэ? 2018 онд хамгийн их анхаарал тавина гэж бодож буй 3 зүйл маань юу билээ?

11. Би одоо байгаагаасаа илүү сайн сонсогч байж чадах уу?

12. Би хүмүүсийн өгсөн зөвлөгөөг тунгаан бодож байна уу, эсвэл сонсоод л мартаж байна уу?

13. Шидэт дохиур байсан бол миний гурван хүсэл юу байх вэ?

14. Өөрийн төсөөлж буй амжилтанд хүрлээ гэж бодоход ямар нэгэн сөрөг үр дагавар байна уу? Ер нь ямар үр дагаврууд гарах вэ?

15. Миний удирдах чадвар, зан чанаруудаас хамгийн их үнэлдэг таван зүйлийг нэрлээч гэвэл хүмүүс юу гэж хариулах бол?

16. Миний сайжруулах ёстой зан чанарууд юу вэ гэж асуувал хүмүүс юу гэж хариулах бол?

17. Ихээхэн анхаарал, цаг зав зарцуулдаггүй мөртлөө мөнгө олох боломжтой зүйлс юу байна вэ?

18. Мөнгөнөөс гадна өөрийгөө болон ажлаа, компаниа хөгжүүлж томруулах эрх чөлөөг минь боож байгаа зүйлс юу байна вэ?

19. 2018 онд миний баталгаатай өөрчилж чадах нэг зүйл юу вэ?

20. Бизнесээ, ажлаа тэлж өргөжүүлэхэд яг юу хэрэгтэй байна вэ?

21. Тэдгээр зүйлсийг бий болгоход, авахад, ойртоход надад юу шаардлагатай байгаа вэ?

22. Яг шударгаар хариулбал би өөртөө хэр итгэлтэй хүн бэ? Өөрийгөө хэр өндрөөр үнэлдэг вэ?

23. Амьдралаа, ажлаа өөрчлөхийн тулд хийх ёстой зүйлүүдээ би хийхийг зорьж байна уу, эсвэл зориглож чадахгүй яваад байна уу? Яг ямар зүйлүүд дээр зориг хүрэхгүй байна вэ?

24. Өөрийн тав тухтай орчноос хөндийрөхөд надад алдах зүйлс бий бил үү?

25. Өөрийн тав тухтай орчноос гарч чадахгүй байснаар би юуг алдаж байна вэ?

26. Би өөртөө хэр их анхаарал тавьж байгаа вэ? 1-10 оноогоор дүгнэвэл.

27. 2018 онд өөртөө тавих анхаарлаа сайжруулахын тулд миний баталгаатай хийж чадах нэг зүйл юу вэ?

28. Дуртай атлаа оролцож эсвэл хийж чадахгүй байгаа ямар зүйлс байна вэ?

29. Харилцаагаа сэргээх эсвэл сайжруулах ёстой хүмүүс хэн хэн байгаа билээ?

30. Миний амьдралд садаа болдог, сөрөг, онцгүй хүмүүс хэн хэн байгаа билээ?

31. Гэр бүл, найз нөхөд, менторуудаасаа би хангалттай дэмжлэг авч чаддаг уу?

32. Өнгөрсөн жил миний хийж бүтээсэн хамгийн гайхалтай зүйлс юу вэ?

33. Би багахан амжилтууддаа баярладаг уу? Үл тоож байна уу?

34. Хаяж чадахгүй байгаа ямар нэгэн итгэл үнэмшил, зарчмаасаа болж би өөрийгөө хойш татаж байгаа юу?

35. Хажууд нь байхаар уур хүрдэг, үзэн яддаг хүн надад бий юу?

36. Ийм бодол, бухимдалд автах нь надад ямар тус болох билээ?

37. Ажил, амьдралынхаа юунд би хамгийн эмзэглэдэг вэ?

38. Би юугаар бахархдаг вэ? Би өөрийгөө хангалтатй урамшуулж чадаж байна уу?

39. Хэн нэгэн миний ажил, амьдралыг нарийн ажиглавал ямар эерэг, сайхан талууд, үнэ цэнийг олж харах бол?

40. Намайг дэмждэг хүмүүст би баярлаж талархдагаа хангалттай хэлдэг бил үү?

41. Миний санаанд нийцэхгүй зүйлс тохиолдвол би амархан уурлаж, бухимддаг уу?

42. Миний бодсоноос өөр арга замууд байж болно гэдгийг би мэддэг үү? Ингэж хүлээн зөвшөөрдөг үү?

43. Хүмүүст итгээд, хариуцуулаад орхивол ер нь яах бол? Би бүх зүйлийг хяналтандаа байлгах гээд байдаг уу?

44. Бүх зүйл хэцүү байдаг гэж би боддог уу? Эсвэл надад л ийм хэцүү зүйлс, бэрхшээлүүд тохиолдоод байна гэж боддог уу?

45. Хамгийн сүүлд би хэзээ үнэн сэтгэлээсээ инээсэн вэ?

46. Хүүхдүүдтэйгээ, эхнэр, нөхөртэйгөө, аав ээжтэйгээ, ер нь чухал хүмүүстэйгээ хангалттай цагийг өнгөрөөж чадахгүй байгаа гэж боддог уу? Тэрэндээ харамсдаг уу?

47. Ажил, бизнесээ тэлж өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна уу? Эсвэл эргэлзээ байна уу?

48. Би юунаас хамгийн их айдаг вэ? Надад тохиолдож болох хамгийн муу зүйлс юу вэ?

49. Би хүсэл мөрөөдлөөрөө амьдарч байгаа юу?

50. Би тусламж хүсэхээс санаа зовдог уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.