Анхны секс тоглоомоо худалдан авах нь тийм ч амар биш байдаг. Би ч гэсэн бусдаас санаа зовсон мөн хэрхэн сонгох тал дээрээ эргэлзэж байсан. Нийгэм, соёлын ялгаа, хуучинсаг үзэл, худал цуу ярианаас болж гар хангалга, секс тоглоомын талаарх буруу, явцуу ойлголтууд нь ихэнх хүмүүс ялангуяа залуу охид, бүсгүйчүүд, бэлгийн цөөнх өөрийн хүслээ хангах боломжуудыг хааж байдаг.
Өөрийн хувийн айдас, ичгүүрийг давлаа гэж бодоход тусдаа гараагүй, гэр бүл, хамтран амьдрагчид энэ асуудалд дэмжихгүй бол ерөнхийдөө дууслаа гэсэн үг. Уул нь бол бид өөрсдийн хүйс, бэлгийн амьдралаас ичдэггүй, сексэд нээлттэй нийгэмд өсөж торних ёстой. Гэвч бодит байдал дээр бидний ихэнхэд нь ийм боломж олддоггүй. Аз таарч танай гэр бүл, хамтран амьдрагч чинь сексийн талаар нээлттэй биш л бол өөрийн секс тоглоомоо нуух боломжийн газар олох, хадгалж буй тоглоомын талаар худал түүх зохиох гээд түмэн адал явдалтай нүүр тулна. Энэхүү зөвлөмжөөр дамжуулан анхны секс тоглоомоо авахаар сонирхож хамаг тамираа барж буй танд зориулан бичлээ.
Алхам 1: Өөрийн яг юу хүсэж байгаагаа тодорхойлох
Секс тоглоомын зах зээл дээрх тоглоомын сонголт төрлүүд хязгааргүй гэж болно. Уламжлалт суман (bullet) вибатор, дилдо, butt plug, anal beads, эрэгтэйчүүдийн гар хангалгад зориулсан төхөөрөмжүүд, эрэгтэй бэлэг эрхтний бөгж гээд нэрлэвэл чамгүй урт жагсаалт болно. Анх удаа тоглоом худалдан авахаар сонирхож буй хүмүүст эдгээр жагсаалт үнэхээр төвөг уддаг. Сайн ойлголтгүйгээс болж өөрт тохироогүй буруу тоглоом сонгох тохиолдол ч их. Иймээс юун түрүүнд эхлээд эдгээр тоглоомууд ямар зориулалттай вэ гэдгийг мэдэх юм.
Хэрэв гадуур буюу хэлүүгээр дур тавих нь таны сонголт бол та вибратор болон дохиур (wand) сонирхож байна гэсэн үг юм. Вибраторны хэлбэрээс шалтгаалан өгөх таашаал хоорондоо өөр байдаг. Том толгой бүхий дохиур төрлийн вибраторнууд толгой нь тэр чигтээ хүрж буй бүхий л хэсэгт чичирхийлэл үзүүлдэг бол, илүү жижиг хэмжээтэй суман (bullet) төрлийн вибраторнууд илүү жижиг хэсэгт буюу чичирхийллийг яг таны хүсэж буй цэгт өгөх зориулалттай байдаг.
Хэрэв та дотуур буюу үтрээгээр мөн хошногоор дамжуулан таашаал авахыг сонирхож байгаа бол туулай (rabbit) төрлийн вибратор, дилдо, butt plug, anal beads сонирхож байна гэсэн үг юм. Эдгээр төрлийн бүтээгдэхүүнүүд төрөл, загвар, хэмжээ нь тоймгүй. Секс тоглоомын үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр эрэгтэй хүний бэлэг эрхтэн мэт загвар болон дилдо хоцрогдож байгаа бол туулай төрлийн вибраторнууд ид шуугиулж байна. Хос үйлдэлтэй эдгээр вибратор дан ганц Жи цэгээс гадна хэлүүгээр давхар дур тавиулж чаддаг. Мөн үйлдлийн хувьд дилдог бодвол олон төрлийн үйлдлийг санал болгож байна. Жишээ нь LELO Soroya 2, Ina Wave гэхэд л ижил төрлийн туулай вибраторнууд ч гэсэн үйлдлийн хувьд хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай. Гэхдээ үнийн хувьд дилдо хамгийн хямд үнэтэй бүтээгдэхүүн хэвээр л байна. Аюулгүй байдал болон сонирхлоос шалтгаалан та хэмжээ, загвар, мөн хэлбэрийг хүссэнээрээ сонгож болно. Харин тухайн тоглоомын зориулалтаас өөр байдлаар хэрэглэхгүй байх ёстойг сайн анхаарна уу! Ялангуяа хошногоор таашаал авах зориулалттай тоглоомын хэлбэр үтрээний тоглоомоос харьцангуй өөр байдаг, үтрээ нь түлхэх үйлдэл хийж чаддаг бол хошного нь чаддаггүй мөн эрүүл ахуйн хувьд ч зохимжгүй юм.
Эрэгтэйчүүдэд гар хангалга хийхэд зориулсан тоглоомын сонголтууд ч бишгүй их. Бүх эрэгтэйчүүд гар хангалга хийж чаддаг. Гэхдээ гар хангалгад зориулсан тоглоомууд эрчүүдийн бодож байгаагаас хамаагүй илүү таашаал өгч чаддаг. Гар хангалгын явцад гараараа хэт хүчтэй угзрах зэргээс шалтгаалж бэлэг эрхтэнээ гэмтээх боломжтой байдаг. Гар хангалгын тоглоомууд ийм эрсдэл учруулахгүй бөгөөд бариу, халдаг, эмэгтэй хүний эрхтэний хэлбэртэй тэр бүү хэл халаасны, нэг удаагийн гээд маш олон төрлийн сонголтуудтай. Мөн сүүлийн жилүүдэд транс болон ижил хүйстэн эрчүүдэд зориулсан тусгай тоглоомууд ч үйлдвэрлэгдэж байна.
Алхам 2: Өөрийн амьдарч буй орчин хэрэглэх нөхцөлөө урьдчилан тооцоолох
Хамгийн энгийнээр асуувал “Чи сонгох тоглоом чичирдэг байх уу, үгүй юу?”. Чичирдэг вибратор тоглоомууд чимээ гаргадаг. Хэрэв вибраторнаас гарах чимээнээс санаа зовж байгаа бол чимээ султай вибраторыг сонгох хэрэгтэй. Ихэнх тоглоомуудын заавар дээр тухайн тоглоомын гаргах хэмжээг зааж өгсөн байдаг. 70dB-ээс дээш чимээ гаргадаг тоглоомуудыг ерөнхийд нь чимээтэй гэж дүгнэсэн ч болно. Вибратор төрлийн тоглоомууд мэдээж цахилгаанаар ажиллана. Баттерэйгээр ажилладаг, дахин цэнэглэж болдог, мөн шууд тогонд залган ажилладаг гэсэн 3 өөр төрөлтэй. Төрөл бүр өөрийн давуу болон сул талтай. Аялалын зориулалттай вибраторууд голдуу сольдог баттерэй бүхий загварууд байдаг мөн чичирхийллийн тогтмол баттерэй солих шаардлагатай гэдэг сул талтай, дахин цэнэглэж болдог өөр дээрээ баттерэйтэй тоглоомууд хэрэглэхийн өмнө цэнэглэх шаардлагатай, бренд чанараас хамааран зарим тохиолдолд чичирхийллийн хүч сул байдаг харин тогонд залгаж ажилладаг вибраторууд хүчтэй байдаг ч жингийн хувьд хүнд мөн заавал разеткатай ойрхон байх шаардлагатай байдаг. Мэдээж өөрийн тань сонгосон тоглоом заавал чичирдэг байх албагүй юм. Энэ төрлийн тоглоомууд дуу чимээ гаргадаггүй мөн загвараас хамааран хүмүүсийн анхаарлыг татахгүй байх давуу талуудтай байдаг. Гэхдээ та бүх ажлыг өөрөө хийх ёстой гэдгийг битгий мартаарай. Мөн та заавал зөвхөн ганц төрлийн тоглоомтой ёстой биш шүү дээ.
Алхам 3: Материалаа сонгох
Таны судалгааны хамгийн чухал хэсэг нь энэ юм. Хамгийн чухал нь аюулгүй байдал бөгөөд өөрийн биедээ хортой материал чихээд байж болохгүй шүү дээ. Тоглоом худалдан авахаас өмнө тоглоомын материал таны биед хортой үгүйг сайтар мэдэх ёстой. Доорх жагсаалт нь сексологич болон тоглоом үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй судалгаа хийж байгаа байгууллагуудын аюулгүй хэмээн зөвлөж байгаа материалууд юм.
100% Силикон (100% Silicone). Энэхүү материал АНУ-ын FDA эмэгтэйчүүдийн сарын тэмдэгний аяга үйлдвэрлэхэд ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд биед хоргүй гэсэн бүхий л төрлийн шалгалтыг давсан материал юм.
Зэвэрдэггүй ган (Stainless steel). Эмнэлгийн зориулалттай цэвэр ган нь бат бөх, элдэв нүх сэвгүй, мөн цэвэрлэхэд тун хялбар байдаг.
Хөнгөн цагаан (Aluminum). Цэвэр ганг бодвол харьцангуй хөнгөхөн.
ABS пластик (ABS Plastic). Энэхүү пластик нь хатуу, давсанд нэвчдэггүй материал. Энэ нь таний биед хортой нөлөө үзүүлэхгүй, мөн хагардаггүй зэрэг давуу талтай.
Хатууруулсан шил (Borosilicate Glass). Энэхүү шил нь өндөр халуунд тэсвэртэй мөн хагардаггүй. Шилэн тоглоомууд зах зээл дээр харьцангуй ховор байдаг ч халдаг төрлийн тоглоомуудын ихэнх нь шилэн тоглоомууд байдаг.
Керамик (Ceramic). Шил мэт зууханд хатаасан керамик давсанд нэвчдэггүй давуу талтай байдаг. Керамик гадаргуу бүхий тоглоомууд төдийлөн түгээмэл биш.
Мод (Wood). Хэрэв модон тоглоом эмнэлгийн зориулалтаар бэлтгэсэн модоор хийсэн бол танд айгаад байх зүйл байхгүй. Дэлхий дээрхи анхны секс тоглоомууд ч модоор хийж байсан. Мөн модон тоглоомыг чимэглэлийн зориулалтаар ч ашиглаж болно.
Анхааруулга!!!
Секс тоглоомыг худалдан авахад анхаарах ёстой бас нэгэн чухал зүйл нь тухайн тоглоомын бренд болон үйлдвэрлэгч юм. Ихэнх үйлдвэрлэгчид БНХАУ-д өөрсдийн тоглоомбг үйлдвэрлэдэг ч АНУ, Европын холбооны орнуудад өөрсдийн тоглоомоо борлуулахын тулд тухайн орон бүс нутгуудын эрүүл мэндийн шаардлага, журмуудыг хангасан түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг тул томоохон брендүүдийн тоглоомууд баталгаатай байж чаддаг. Харин сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй секс тоглоомын зах зээлээс болж БНХАУ-д 100% Силикон нэрийн дор биед хортой материалаар хийгдсэн (силикон биш) хямд тоглоомууд ихээр үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байна. БНХАУ-ын секс тоглоомын үйлдвэрлэл материалтай холбоотой тусгайлсан журам байдаггүй нь уг асуудлуудыг улам хурцатгаж байгаа юм.
Алхам 4: Любрикант хэрэглэ
Өөрийн мэдэрч буй таашаалыг нэмэгдүүлэх болон аюулгүй байдлын үүднээс тогтмол любрикант хэрэглээрэй. Ялангуяа дотуур хэрэглэдэг тоглоом хэрэглэх үед любрикант заавал ашиглах хэрэгтэй. Любрикантны хувьд маш олон төрөл байдаг. Любриканттай холбоотой бяцхан дүрмийг сануулъя! Силикон суурьтай любрикантыг хэзээ ч силикон гадаргуутай тоглоомтой хамт ашиглаж болохгүйТосон суурьтай любрикантыг хэзээ ч резинэн гадаргуу болон бэлгэвчтэй хамт ашиглаж болохгүйЭнэ 2 дүрмийг тогтоогоод авахад үнэр, зориулалтаасаа хамааран бүхий л төрлийн любрикантыг сонгон ашиглах боломжтой.За ингээд ерөнхийдөө боллоо, та одоо анхны секс тоглоомоо авахад бэлэн болсон!