Бүсгүй та эр хүнтэй халуун дотноор үнсэлцэхийг хүсдэг үү

kissБүсгүй та үнсүүлэхийг хүсч байгаагаа эр хүнд яаж ойлгуулахаа мэдэхгүй байгаа бол энэ зөвлөмжийг уншаарай.

1. Нийтийн цэнгээний газар бүжиглэж, эсвэл харилцан ярилцаж байхдаа цаад хүнийхээ үг яриаг нь сонсохгүй байгаа мэт дүр эсгэн нүүрээ үе үе түүн рүү ойртуул. Хоёр биеийнхээ амьсгалыг мэдэрч болохуйц ийм л үед эр хүний сэтгэл догдолж, улмаар халуун үнсэлтийг та мэдрэх болно.

2. Нийтийн цэнгээний газар бүжиглэж, эсвэл харилцан ярилцаж байхдаа болж өгвөл битгий тонгой. Эмэгтэй хүн эрүүгээ доош болгож нүүрээ буруулах нь эр хүнд үнсэх мэдрэмжийг бага төрүүлдэг. Эрүүгээ дээш өргөж нүүрээ түүн рүү харуулахыг хичээгээрэй.

3. Хэрэв та үнсүүлэхийг, үнсэлцэхийг хүсч л байгаа бол даруу зан гаргаж төвөг удах хэрэггүй. Ичимхий, бүрэг мэт дүр үзүүлэх нь эр хүний дур хүслийг бууруулж, үнсэлцэх мэдрэмжийг бууруулдаг гэмтэй.

4. Эр хүнд нүүрээ ойртуулахдаа харцаа бүү буруул. Болж өгвөл уруул дээр нь харцаа тогтоо. Уруул руу нь нүд унагахад ямар ч эр хүн тэсдэггүй. Харин хэт тачаангуй, эрээ цээргүй харагдахаас болгоомжил.

5. Юм ярьж байхдаа болж өгвөл чанга чанга инээгээрэй. Сэтгэл гижигдсэн инээд эрчүүдийн үнсэлцэх мэдрэмжийг гааруулдаг. Бүжиглэж байхдаа нүүр рүү нь ширтэж бага зэрэг сээтэгнээрэй. Эгдүү хүрмээр, хөөрхөн ааш гаргавал ямар ч эр хүн таныг халуун дотноор үнсэх болно.

6. Эмэгтэй хүнд ч ял гаагүй дур хүсэл гэж байдаг болохоор таалагдсан эр хүнийхээ анхаарлыг татахыг хичээх нь ойлгомжтой. Иймд таалагдсан хархүүтэйгээ үе үе харц мөргөлдүүлэхийг хичээ. Бүсгүй хүн өөр рүү нь байн байн харж байгааг, бас харц мөргөлдөхийг мэдэрсэн эр хүн таныг аяндаа анхаарч эхэлнэ.

/Хань/

7 Comments

  1. j says:

    хэ хэ ямар балай юм. би л лав энэ зөвөлгөөгөөр явбал ёстой ичиж үхнэ. ёстой балай юм. хэ хэ

  2. Mergen says:

    Сайн байцгаана уу? бусгуйчуудээ дажгуй ухаантай нэгэн секси залуу бна. Хаая уйдсан уедээ надруу залгаарай. Хогжилтэй байлгаж чадна шуу. Нууц амраг хайж байгаа хумуус бас яриж болно. Утас: 99151465,88001280

  3. nnnnnnnnnn says:

    Би үнсэлцэx дуртай шүү

  4. secret girl says:

    ккк ямар дажгуй зөвлөгөө вэ 6 дахин

  5. eve says:

    баярлаа узээд алдиэ гэж бодогдож бна
    гэвч одоогоор унсэлтсэх хын алга да
    би зарим да их хусдэг шуу

  6. beauty says:

    ойлголоо.

  7. jeki says:

    кк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.