Хамгийн чухал нь эцэг, эхийн хараа хяналт

Мансууралгүй ирээдүйн төлөө хамтдаа

Өнгөрсөн 5 жилийн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой 923 гэмт хэрэгт 1784 хүн холбогдон шалгагдсан ба өсвөр насны хүүхэд, залуучууд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь нэмэгдэх хандлагатай байна.

Тус газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг таних арга, илрэх шинж тэмдгийн талаар сургалтын материалыг бэлтгэн эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт мэдээлэл өгөх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар төрийн 11, төрийн бус 29, ерөнхий боловсролын 12 сургуулийн 110 багш, сурган хүмүүжүүлэгч, ахлах ангийн 500 сурагчдын 450 эцэг эх, асран хамгаалагч, нийт 52 байгууллагын 1200 гаруй хүнд мэдээлэл өгчээ.

Цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл авах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын фэйсбүүк хуудас /www.facebook.com/cndpolice/-аар бидэнтэй холбогдоно уу.

Мансууралгүй ирээдүйн төлөө хамтдаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.