Сайн байна уу?. Зүгээр л анхны хайраа дурссан захидал. Би одоо 36 настай жирийн нь л нэгэн залуу. Хань 2 хүүтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Энэ яваа насандаа ханийгаа хуурч байгаагүй. Хуурах ч бодолгүй байдаг. Манай хүн ч тийм байх. Хамт амьдраад 17 жил боллоо. Дутаад байх юм алга, овоож оцойгоод илүү гараад ч байх юм алга. Олныхоо дунд болоод л амьдарч байна.
Тэртээ дээр үед 13 настай байхадаа доод үеийн нэг охинд сэтгэл алдарч байлаа. Тэрнийг Э гэе. Би анх хараад л дурласан, эхлээд нэг хэсэг дугуйланд цуг явахдаа дагаад л хараад явдаг байлаа. Надад яг өөр тивээс ирсэн хүн шиг, хүрч боломгүй алсад байгаа дагина шиг санагддаг байсан. Захиа бичиж хайраа илэрхийллээ. Зөвшөөрлөө.
Хөдөө суманд байгаа 8, 7 -р ангийн хүүхдийн үерхэл юу шалиа аж гарыг нь барьж үзээгүй. 7 хоногтоо 3 удаа захиа солилцдог л байлаа. Ингэж 2 жил орчим үерхсэн юмдаг. Тэгээд л тэднийх манай сумаас нүүгээд явсан. Бичилцэж байсан баахан захианааас өөр зүйлгүй салсан юм даг. Ер нь санаанд нөгөө анхны хайр ихэнхдээ л бодогдож байдгийн хаана байдаг юм болдоо, яаж амьдардаг бол гээд л , одоо болтол нүдээ аниад бодохооор царай нь тодорч байдаг юм.
Сүүлийн үед сэтгэлийн жаахан түгшүүртэй байх боллоо. Сайхан хань минь хоёр хүү минь байхад яагаад тэр хүн санаанд дандаа орж ирж байдаг юм болоо гээд л айх юм. Ханийгаа гомдоочих вий дээ, сэтгэлд орж ирээд байдаг зүйлийг минь мэдчихвий гээд их л сэрэмжилж амьдарч байна даа. Биеийн нүгэл үйлдээгүй ч сэтгэлийн нүгэл үйлдээд байна даа би…
7 Comments
Юу яаж чадаагүй болохоор л бодогддог байх даа.
iim hoorhon, uhaalag, zov bodoltoi zaluu hovor bkhaa. tanai ehner chin aztai yumaa. tanai ger buld hamgiin sain saihaniig huseye
анхны хайрын охин чинь алдарт эх болчихсон яваа байхоо. Уулзаад үзвэл тэс өөр хүн болчихсон байгаа.Чиний хайрлаж явдаг байсан жаахан охин одоо хөгшин эмэгтэй болчихсон.Сэрж үз
Би 10 жилдээ дурлаж байсан охиноо төгсөлтийн ойгоороо уулзаж хараад тэр догдолсон сэтгэл байхгүй болсон шүү. Одоо тэр бодогдоод байгаа эмэгтэйтэйгээ уулзаад үзвэл үзэл бодол сонирхол гадаад төрх гээд олон зүйлээрээ ялгаатай болчихсон байж магадгүй
Би яагаад дурлаад байсан юм бол гэж гайхах юм болох вий. Дурсамж сөхөгдөөд байгаа бол бодит хүнтэйгээ уулзчих хэрэгтэй Тэгээд л шууд дуусна
bi bas yag tgd bnaa. anhniiihaa zaluug sanaad bh yum uerhej shaliaguin bj. ter hund hamag zurh setgelee bugdiig n ugtsen gal haluun durlal bj de tuunees hoish hund durlhaas aidag bolson . tuuniig setgeleesee huuj gargamaar bn martmaar bn 1 tshan nuhuruu hairlmaar bn husmeer bn . gewch yagaad ch yum be sanaad orchih yum . face iig orj haraal ahiad uuzmaar yum shig 1 han udaa untaaad salmaar ch yim shig . nuhur maan hol ajilldg bolhoor 1 tsaardaad bdgbyimuu buu med. emegtei hun yer n anhnii zaluugaa martdaggui bh.
Zugeeree dahiad heden jiliin daraa gaigui bolno oo.
Ямар сайн хүмүүжилтэй залуу вэ. Сэтгэлийн нүгэл гэж боддог эр хүн бна гэхээр. Зүгээр дээ. Хүнд янз бүрийн л бодол өдөрт хэдэн мянган удаа орж ирдэг юм биш үү. Тэгээд ч бүр жоохны хүүхэд үеийн л юм болохоор боддог биз. Амьдрал нээх асуудалгүй болохоор хүн давардаг ч юм уу янз бүрийн юм боддог бх ккк. Уурлах шалтаг ч гаргах юм уу. Нэг л биш ч юм шиг. Үнэндээ нээх том проблем бхгүй болохоор заримдаа далжигнадаг бх гэж боддог шүү. Эрчүүд чухам яадгийн бол