Бүсгүйгээ дур тавиулах гэхээр хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл дараах 3 зөвөлгөөний дагуу эхэл.
Эмэгтэй хүнийг дур тавиулахын тулд порно кинон дээр гардаг шиг чадвартай байх хэрэггүй. Хамгийн гол нь сайтар өдөөж өгөх юм бол дур тавихад хүргэдэг 2 цэгийн тухай мэдэх мөн хангалттай хугацааг оршилд зарцуулах явдал юм. Сексийн ямар байрлалууд дур тавих магадлалыг хамгийн их болгодог гэдгийг мэдэх тийм ч хэцүү биш. Сануулахад мишинер буюу уламжлалт /эмэгтэй доор байх байрлал/ бол тэдний нэг биш юм. Үргэлжлүүлэн уншаад эмэгтэй хүнийг дур тавихад туслах 3 аргыг олж мэдээрэй.
1. Оршилд цаг зарцуул
Бүсгүй хүн ганц л удаа нүдээ ирмэх төдийд л та өдөөгдөж, сэрэл тань хөдлөж, минутын дотор л бэлэн болж болох юм. Гэвч эмэгтэйчүүдийн хувьд өдөөгдөж, чийглэг болж, дур тавихад бэлэн болохын тулд хангалттай хэмжээний биеийн болон сэтгэлийн өдөөлт шаардлагатай байдаг. Тиймээс л оршил маш чухал. Оршил хийх үед бүсгүйгээ зугаацуулахад сайтар анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ нь түүнийг албадахгүй мөн яаруулахгүй байх шаардлагатай. Оршлыг секс эхлэхээс хэдэн цагийн өмнө эхэлсэн ч болно. Минут бүр нь түүнийг дур тавиулахад бэлтгэх болно. Та 2-г хоёуланг нь өдөөж бэлтгэж өгөх хэдэн зөвөлгөөг энд дурьдая.
– Оюун санааны хувьд түүнийг өдөө
Зарим эмэгтэйн хувьд биеийн өдөөлтөөс илүү сэтгэл санааны өдөөлт илүү үйлчилдэг. Та тухайн өдрөө бүсгүйдээ секси зурвас илгээж, сээтэгнэсэн аястай утсаар ярьвал түүнийг болох гэж байгаа сайхан үйл явдлын тухай бодоход хүргэнэ. Шинэхэн цэцэгс, аятайхан үнэртэй лаа, аядуухан хөгжим хайр хүрэм, тачаангуй орчныг бий болгоход тусална. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл санааны хувьд дотно байх нь таатай бэлгийн харилцааг бий болгож, дур тавих магадлалыг ихэсгэдэг.
– Зөөлнөөр хүрч таалах
Шууд л эхлэх гэж адгахаасаа өмнө бүсгүйгээ энхрийлэн таалах нь хүчтэй секси мэдрэмжийг бүсгүйд өгөх болно. Бүсгүйг тэвэр, гараас нь атга, гуянд нь зөөлөн хүр. Түүнийг үнсэж байх зуураа эротик мэдрэмж өндөртэй хэсгүүдийг нь илж таалж өгвөл дур тавих магадлалыг мөн л өсгөнө. Хөх бол эротик мэдрэмж өндөртэй хэсэг шүү! Мөн өөр газрууд ч бий. Нуруу, гуя хавиар нь гараа явуулаад үз. Үсийг нь зөөлөн илсэн ч болно
.- Дараагийн алхам бол үнсэх
Үнсэх бол оршлын үндсэн хэсэг. Шинэ, өөр өөр газруудад үнсэх нь түүнд зугаатай бөгөөд урамтай байх болно. Эхлэхдээ хүзүү, мөрнөөс нь эхлээд үнсээд үзээрэй.
– Ярихаа мартав даа
Эмэгтэйчүүд сексийнхээ үед илүү ярих дуртай байдаг. Танд хэр их таашаал өгч байгаагаа сонсох нь тэднийг илүү нээлттэй байлгаж, таашаал авахад нь тусалдаг.
2. Бүсгүйнхээ халуухан цэгүүдийг мэдэх
Эмэгтэй хүний дур тавилтанд маш чухал 2 цэг байдаг. Энд тэр 2 цэгийг хэрхэн өдөөх тухай өгүүлнэ.
– Хэлүү
Энэ бяцхан эрхтэн нь маш олон мэдрэлийн судлын төгсгөлийг агуулсан байдаг ба бэлгийн бага уруулын дээд хэсэгт байрладаг. Хэлүү нь малгай гэж нэрлэгддэг жижигхэн арьсаар дээд талаараа халхлагдсан байдаг ба энэ нь байнга үрэгдэж, сэрэл хөдлөхөөс хамгаалсан зохицол юм. Хэлүүнд хүрч, илж, долоосноор бүсгүйн сэрэл мэдрэмжийг хөдөлгөж болно. Нэгэнт л өдөөгдчихвөл малгай нь хойшилж, хэлүү хөөнө.
– Жи цэг
Энэ бол үтрээн дотор байрлах бас нэг эротик цэг юм. Жи цэг гэдэг нь умдагны яснаас 5 орчим сентиметрийн зайд үтрээний дээд хананд байрлах олон мэдрэлийн ширхэгүүдийн зангилаа юм. Үүнийг олохын тулд алгаа дээш нь харуулан хуруугаа үтрээ рүү оруулан үтрээний дээд хананы орчим зөөлөн дарж өгнө. Зарим эмэгтэйчүүд шууд жи цэгээр өдөөгдөх дуртай байдаг бол зарим нь тэр хэсэгтээ даралт мэдрэх хүсэлгүй байдаг учраас гараа оруулахаасаа өмнө асуугаарай. Өөр өөр аргуудыг хэрэглэж, таны бүсгүйд аль нь хамгийн их таалагдаж байгааг асуугаарай.
3. Бүсгүйд таатай байрлалыг сонго
Таны сая ойлгосончлон дээрх 2 цэгийг өдөөж хүрэлцэх байрлал эмэгтэй хүнд маш тохиромжтой гэдгийг та бараг л гадарласан байх. Тэгвэл эдгээр байрлалуудад:
– Бүсгүй нь дээр байх
Энэ байрлалд эр эрхтэний хүрэлцэх өнцөг болон жи цэгт хүрэх байдал хамгийн сайн өдөөлтийг бий болгоно. Мөн бүсгүй хэлүүг давхар хүрэлцэн өдөөгдөх байдалтайгаар хөдлөх боломжтой.
– Араас
Энэ байрлал хэлүүг өдөөхөд тийм ч таатай байрлал биш юм. Гэхдээ жи цэгт бол янзтай байх болно. Мөн хэлүүнд гараараа хүрэх боломж ч бий шүү.
– Суух
Бүсгүйгээ өвөр дээрээ суулгаж хийх нь хэлүүг өдөөж болохоос гадна илүү гүн нэвтрэхэд тусална. Мөн энэ үед илүү дотно байдалтай хийх боломжтой.
Уламжлалт байрлал энэ жагсаалтанд байхгүй байгааг анзаарсан биз? Аарцаг орчимд нь маш их даралт өгч үрэхгүй л бол эрэгтэй хүн дээр нь байх үед хэлүүг өдөөх үйлдэл хийхэд хэцүү. Мөн эрхтэний нэвтрэлтийн өнцгийн хувьд жи цэгт хүрэхгүй. Тэхээр өдөөж чадахгүй.
Гэлээ ч болохгүй байна уу? Тэгвэл хамтрагчаасаа асуу.Таны хийж байгаа үйлдлүүд түүнд таалагдаж байгаа эсэхийг асуу. /Яаж хөдлөвөл? яаж хийвэл? түүнд таалагдаж байгаа эсэхийг нь асуу/. Хэрэв оролдоод ч болохгүй л байвал таны хамтрагч секс засалчтай уулзах эсвэл эрүүл мэндийн талаасаа дур тавихад нөлөөлөх асуудал байгаа эсэхийг шалгахаар эмчид хандахыг хүсч болох юм. Эмэгтэй хүний дур тавилт гэдэг бол хичээл, зүтгэл, оролдлого шаардсан зүйл. Хааяа алдаа ч гаргахад хүрдэг. Гэвч оролдох бүртээ хөгжилтэй таатай байхыг хичээгээрэй. Таны бэлгийн амьдрал танд баярлах болно.
SOURCE: AlfieLovegel
3 Comments
amarbilguun781@gmail.com mail ilgeegeerei.
Ийм секс мэдрэхийг хүссэн бүсгүй байвал skyped add hiigeerei. live:607ed520d9670e4a
Sex xamtragch haij bn 27toi zaluu bn