Өөр хүнээр ч хамаагүй хайрлуулмаар байна…

Эмэгтэй хүн ч гэсэн хамт амьдрах гэж хичээдэг юм шүү. Яг одоо би маш их уйлаад маргааш яаж ажилдаа явах билээ гээд ууж байна. Хажууд нөхөр юу ч болоогүй юм шиг унтаад л, хэлж байгаа үгнүүд нь голд ортол гомдоож байгааг мэдэхгүй. Чамайг ингэд байвал би сална гэртээ ирэхгүй, зайлаа гээд юу ч болоогүй юм шиг уурлах болгондоо хэлдэг.

Эхлээд айдайг байлаа одоо бол нэг л өдөр намайг хаях юм байна гээд бэлтгэлтэй байдаг болсон. Дэндүү хөөрхөн хүүтэй 4 настай. Саяхан би маш хүнд өвдсөн. Нөхөр ирж асарсан ч чамаас болоод би ажлаа алдаж байна гээд илүү дарамт болж байна даа. Яах вэ? Өөр хүнээр ч хамаагүй хайрлуулмаар байна…

22 Comments

  1. Egg says:

    Гаднаас бүү хайр хайж цаг алдаарай. Өөрийгөө хайрлах ухаанд суралцаарай. Толгойгоороо дүүрэн байгаа нөхрийн бодлийн оронд өөрийнхөө тухай бодлоор дүүргэ.Яг л гэрээ цэвэрлэдэг шиг. эрүүл саруул болоод ингэнэ тэгнэ гэх мэт…
    Бүүр хүний тухай бодмоор бол хүүхдээ хар ажигла, хайрла. Хоорондоо таарамжгүй хосуудыг хараад бхад хүүхдээ тоодоггүй. та 2 одоо хос биш ээж аав шүү.
    Amidral ugaasaa bidnii sanasnaar bdaggui. Zugeer l ireedui iluu shan gej bodool unuudur hicheej amidarval setgetsiin eruul mended tustai bdag shuu. Huuheddee hairtai eej hun hairaar dutahgui dee. Huuhed bol hair

  2. МАN says:

    Зарим эмэгтэйчүүд эхнээсээ л өөрт нь хайргүй хүнийг яваандаа хайртай болно гэж найдаж яаж ийж байгаад жирэмсэн болоод хүүхдээр түрий барьж суудаг. Сална, гэртээ ирмээргүй байна гэж хэлж байгаа бол зөвхөн хүүхдээ бодоод л чамтай байгаа юм биш биз? Хэрэв тийм бол наад хүн чинь цаашид ч чамд хайртай болохгүй. Харин эр хүн хайргүй сэтгэлгүй эмэгтэйн хажууд хүүхдээр уягдаж байвал нүднийх нь гал бөхөж хийморь сүлд нь хог болж амьд үхдэл шиг л байдаг. Ямар ч амьдралын идвэхи байхгүй эр мөн чанараараа байдаггүй. Эхнээсээ чамд хайртай байгаад та 2 хайраа өөрсдөө зөв үргэлжлүүлж чадаагүй бол хайр бас бөхнө. Хэрэв чи нэг л удаа араар нь тавиад баригдсан бол за итгэл гэж тэгээд л хуга болно доо.

  3. Ах says:

    Энэ эрчүүд чинь бүдүүлэг нийгэмшээгүй байдлаа засъя гэж бодох байтугай байх ёстой хэвийн үзэгдэл гэж ярьж байгаа нь ямар харамсмаар юм бэ. Нэг нь доромжилж нөгөөх нь тэвчиж байх ёстой гэж бодох чинь сэтгэцийн асуудал шүү. Юу гэнэ вэ, хүнийг уурлаж элдвээр хэлэхийг амьдрал үзэх, наанаа элдвээр хэлэх ч цаанаа элэг нь өөр ч гэх шиг. Салбал доромжлол тосож байгаа ч гэх шиг, уурлаад элдвээр хэлэх чинь өөрөө угаасаа доромжлол. За яах вэ захианы эзэнд хандаж нэг юм хэлэхэд өөрөө бас уурандаа нөгөөхөө давах гэж муухай үг хэлээд хариуд нь ирсэн үгэнд гомдож байгаа бол чамд бас асуудал байгаа гэсэн үг шүү, тэгээгүй тохиолдолд бол нөгөө хүн буруутай.
    Ноён Моги гуайн хэлснээр эвлэхэд тэвчээр ухаан хэрэгтэй гэсэн нь үнэн боловч нөгөө хүнээс бас гарах ёстой болохоос ганц хүний охин үр тэвчиж тэвчиж уурлахаараа биеэ барьж чаддаггүй хүний гарын шүүс болоод дуусвал харамсалтай. Тэр тэвчээр ухаан гээд байгаа юм чинь уурласан үед л хамгийн хэрэг болдог эд, тэр тусмаа нөгөө уужуухан ухаантай Монгол эр хүнд бол бүр ч их байх ёстой атал уурлахаараа биеэ барьж чадалгүй хүнийг элдвээр хэлчихээд нойр нь хүрч байгаа бол цаанаасаа нэг бэртэгчин эвдэрхий сэтгэхүй байгаад байгаа хэрэг, уужуу ухааны зий ч байхгүй хэрэг. Эсэргээрээ бүр санаатайгаар тэгсэн бол гэмт хэргийн шинжтэй хүчирхийлэх үйлдэл.
    Иймэрхүү нөхцөлд бусдаас салах амархан нийлэх хэцүү гэдэг зөвлөгөө авч дагасныхаа төлөө амь нас эрүүл мэндээрээ хохирчихсон тохиолдол олон шүү. Энэ тохиолдолд ч сэтгэцийн эрүүл мэндэд халдаад эхэлчихсэн байна.
    Эцэст нь хэлэхэд харилцааны эрүүл мэнд гэдэг сэдвээр хүн болгон судалж үзмээр байна. Муудаж зөрөх тохиолдол байж болох ч хаана улаан шугам байгааг мэддэг байхгүй бол нэг бол өөрөө бусдын улаан шугамыг даваад хүчирхийлэгч болчих эсвэл бусад хүн чиний халдах ёсгүй улаан шугамыг давж орж ирээд байхад мэдэхгүй байсаар хохирогч болоод яваад байх асуудал энэ Монголд асар их байна. Энэ нь манайхан нийтээрээ нийгэмшиж соёлжоогүй байгааг харуулаад байгаа юм.

    • Доржоо says:

      Энэ Ах гэдэг эмэгтэй хүн гэдэг нь нотлогдлоо. Эр хүн хэзээ ч ийм балай юм бичихгүй

      • Baldan says:

        Балдан ах нь бас дээрхийн адил утгатай хариу өгөх байлаа. Ухаан сууж хорвоог таньж эхлэхээр ийм болдог юм да. Доржоо үүнийг эс ойлгоод 30 гарсан бол монгол эрийн нэр гутааж явна гэдгээ ойлговоос зохино

      • Nergui says:

        Baldan chi odii hurcheed uhaan sugaagui l bgam bn daa. Hoorhii 50 garaad uhaarcg chadah boluu, amjihguu chadhiih yumuu

      • Ах says:

        Доржоо чи эрчүүдийг тэнэг бух л байх ёстой гэж бодоод байна аа даа? Хүн ч бусдыг өөр шигээ л боддог юм доо.

    • Болд says:

      Ах аа чи эрчүүдийг тэнэг бух л байх ёстой гэж бодоод байна аа даа? Хүн ч бусдыг өөр шигээ л боддог юм доо.

  4. Daddy says:

    Sal l gej yum. Tegeed huuhdiig yah geew. Neg l yum oilgo Hvnii huuhdiig hichneen ch hicheegeed uuriin huuhed shig hun hairaldaggui yum. Uchnuun arhicin zoduulaad saldaggui huuhnuudiig bodwol chi harinqgaigui bgam bishvv. Tegj l ih ariun saihan hair ulgert bdg amidral hussen yum bol yah gej suuj huuhed gargasan yum be. Yamar ur hundultiig horigloson eshvl arabiin ehneree herhen yaj zodohiig zuragtaar zaadag gazar tursun bish zda

  5. Dfasdff says:

    Яг үнэндээ хэв шижит дүр гэдэг шиг хүүхэн бна. Моги л голоор нь хэлж. Элдвээр хэллээ гомдлоо л гэнэ. Амьдрал үзээгүй ангаахай нар тэр Ах энэ тэр бол нэг тэнэг авгай л байгаашд. Яг л эмэгтэй найзын л зөвөлгөө бгаа биздээ. Хайрлуулахгүйн бол сал сда ч гэхшиг. Сал сал 2 дахь нөхрөөсөө ухаан сууна аль аль нь. Нөхөр чинь ч гэсэн 2 дахь амьдрал үзвэл аа ингээд салдаг юм бна гээд омголн зан нь дарагдаад эр хүн болно аяндаа. Хэн хэндээ хэрэгтэй. Салсан дээр шүү.

  6. singlemaa says:

    geendee ch bii goondoo ch bii, chamd ch gem bgaa, buh buruugaa buhurtuu tohood baij bolohgui, boditoi dugnelt hii. itgel, hundlel baigaa gazar hair mair yarigddag, itgel hundlel bhgui bol yun hair mair. bi l hairluulah yostoi, bi hunii ohin bsgui ur geed uuriiguu uruvduud, uruvduuleh geed bval amargui zam tuulah bz, er hun ch gesen hun, bayarladag, talarhdag, oilgodog, uhaardag, gomddog, uildag, shanaldag.

    nuhurgui, nuhriin huslen bolson huuhnuud tsaana chin huuhed ch bhgui, buh achaagaa gantsaaraa uureed chardaij bn, yakarhaj bna, aash ni gej adsaga shig bolson bna, tednii egneend bvv orooroi.

  7. мөнхөө says:

    Ах , Mogi 2-ын үгэнд үнэн практик аль аль нь байна… бүсгүй минь сайн уншаад сайн бод … салах амархан үнэн …. эвлэхэд эхлээд хэцүү тэвчээр шаардана … сайхан хүүтэй тул … нөхрийг базах ур ухааныг олох нь зөв дөө ….

  8. Бат says:

    Бусадтай тохироогүй маргаанаас болж гомдол үүсдэг.
    – Хүн дотно хүндээ гомддог
    – Гомдоллох, уйлах бол сэтгэлд хурсан хор.
    – Сэтгэлдээ хор тээх бүр хорсол болдог.
    – Хорсол нь удахаараа занал болж хувирдаг юм.
    – Сэтгэл зүрхэндээ хор тээж хорсол үүсгэх юм бол бие өвчилдөг байна .
    – Өөөртөө хайртай хүн, хүнд хэзээ ч гомддоггүй, уйлдаггүй .
    – Гомдол хорслыг тайлах ухаалаг арга бол уучлал юм. Уйллаа гээд дээрдэхгүй бие чинь дордоно өөр арга ол до.

  9. Ах says:

    Зүгээр л өөрөө салаад дарамтаасаа гар, ахын дүү. Яг салах болоод ирэхээр зууралдаад байвал үзэгдэх болгонд нь цагдаа дуудаж өгөөд бай. Тэгээд шүүхэд зарга мэдүүлээд тэтгэмж тогтоолгоод ав. Чи ямар нэг хүний уур гаргахаар төрсөн биш, хайрлуулж чадахгүй юм бол ханиар юугаа хийх вэ дээ. Хүн ханьтай болох юм бол сайхан амьдрах хэрэгтэй, муу амьдрахыг ганцаараа ч чадна гэж нэрт сэтгүүлч, нэвтрүүлэгч Амбасэлмаа гуай хэлсэн байдаг. Наад сдагаасаа дахиж жирэмсэн болж болохгүй шүү, хүүхэд хоёр болох боловч дарамт 4 дахин ихсэнэ гэж мэд. Согтохоороо болон уурлахдаа яаж аашилж байгаагаар нь хүнийг дүгнэдэг юм. Чи одоогийн нөхцөлд байхдаа ярьж байгаа шигээ хайр халамжийг өөр хүнээс хайвал бүр л их дарамтад орно шүү. Битгий тэгээрэй, гуйя. Салчихвал хайрлаж мэддэг нэгнийг олтлоо жаахан хашир байхгүй юу даа.

    • Oli says:

      bayrlalaa

    • Mogi says:

      Захидлын эзэнд хэлэхэд энэ “Ах” мэт хүний үгэнд орж салж сарниж болохгүй шүү. Салах дэндүү амархан, эвлэх маш хэцүү ур ухаан тэсвэр шаарддаг. Салвал чамайг доромжлол зовлон тосож бгаа, эвлэвэл алс хэтийн элэг бүтэн амьдралын аз жаргал хүлээж бна. Чамд ч бас асуудал бий шүү дээ жишээ нь чи уудаг юм бна. Нөхөр хэдий элдвээр хэлдэг ч цаанаа бол элэг нь өөр бдаг үүнийг мэдэрч ойлгох ёстой. Үгийг бүү тоо, элэг зүрхийг нь олж сонс. Чамайг зодоод бдаггүй харин ч асарч халамжилсан ажээ. Чи бодохгүй хичээж зүтгэхгүйгээр аз жаргалыг олно гэж бх ч үгүй тиймээс яг яах вэ гэж толгойгоо ажиллуул л даа, урсгалаараа энэ мэт бваас 10 нөхөр солиноо. Байгаа эрийнхээ сайн чанарыг нь зүлгэж өөрий төлөө зүтгүүл. Цаад чинь яг үнэндээ бас яаж амьдрах вэ гээл явжаагаа хүншд. Би ч бас тэгж боддог.

      • Oli says:

        bayrlalaa bi nree uudggu shu / suuj baina gj bjij bsn ng useg n uldjj

  10. Baatartuwshin000@gmail.com says:

    Nadruu mail bicheerei. Mash goe yariltsaya. Hairiig mederye.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.