Чиний над руу хардаг зөөлөн харц
Чихэнд дулаан сонсогдох чиний яриа
Чамтай анх учирсан өдрөөс чи миний сэтгэлд ойрхон байдаг болсон
Чи одоо миний бүхнийг мэддэг цорын ганц нэгэн
Гуних үедээ би чамайг л гэдэг болж
Баяр бүхнээ ч би чамтай л хуваалцмаар байдаг
Чамд хүрэхийг
Чамайг үнсэхийг, энхрийлж, бүтэн хайрлахыг би үнэн сэтгэлээсээ хүсч байна.
Та нар хэн нэгэнд 7 жилийн турш тасралтгүй дурлаж байсан уу. Дурлалын шид гарах үед дахиад л бүх зүйл эхнээс нь эхэлнэ жаргалтай ч юм шиг…
За одоо хамгийн гол зүйл нь би гэр бүлтэй эрэгтэй. Энэ дээрх дурлаж хайрлаад байгаа хүн маань миний эрэгтэй найз. Өмнө нь би найздаа зүгээр хайртай гэж боддог байсан ч түүнийг элдвээр хүсч зүүдэлдэг болсон. Тэр нь намайг илүү жаргалтай болгож байна. Цаг хугацаа жинхэнэ хайрыг минь надад ойлгуулсан гэхүүдээ.
За тэгээд элдэв сөрөг зүйлс битгий бичээрэй. би өөрийгөө ийм гэдгийг хүлээн зөвшөөрөх надад үнэхээр хэцүү байсан. ижил хүйстнээ сонирхдог бэлгийн чиг хандлагатай хүн бүр л ийм хэцүү байдаг байх. тиймээс өөр хандлагатай хүмүүс гэр бүл зохиож үр хүүхэдтэй болохоосоо өмнө өөрийгөө сайн сонсоорой. хэн нэгнийг хүчтэй өвтгөж зовоох зүйл битгий хийгээрэй гэж хэлмээр байна.
Чи дурлаж хайрлах, дурлуулж хайрлуулах бүрэн эрхтэй нэгэн. Ямар ч хэцүү зүйл мөнх биш.
Найздаа хандаж хэлэхэд хойд насандаа би заавал чамтайгаа насан туршдаа аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүл болж амьдрах, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хамгийн сайхан хосууд болохыг бурхнаас хүснэ. БИ ЧАМД ДЭНДҮҮ ИХ ХАЙРТАЙ. ЭНЭ АМЬДРАЛДАА Ч БИ ЧАМДАА ХАМАГ БҮХНЭЭ ӨГНӨӨ.
5 Comments
Пизда чинь ингэж гомотох байсан юм бол юу гэж хүний охин үр авч суугаад, хүүхэд гаргуулаад сууж байдаг юм. Лалартаад тэнэгтээд байгаарай. Наад эхнэр хүүхдээ бод. Элийрсэн юм бээ.
tegeed ter naizdaa naadhaa heleech.
хомо нууд өвчний үүр болдог гэсэн дээ
Жаахан ээмо юу үгүй юу
uheech gichi min llrin har pzda ve chi