Намайг Х***** гэдэг. Би 20 насандаа энгэртээ тэврэх үpээ олж харин хайртай залуугаа өөр нэгэнд алдсан. Ганц биe ээж болох замруу хүсээгүй ч өөрийн мэдэлгүй яваад орсон. Гэхдээ хүүтэйгээ хамтдаа байхад болно гэж итгэж хэзээ ч харамсаж байгаагүй.
Хүүгээ өөрөө өсгөж, хичээлтэй үeдээ эмээ өвөөд нь үлдээж заримдаа цэцэрлэгт нь торойтол нь ганцааранг нь үлдээж оройтож авч олон шөнө өвдсөн хүүгээ тэврээд бүүвэйлэн нойргүй хонож үзсэн. Гэхдээ энэ бол зовлон огт биш. Үxэл хагацал тохиолдоогүй ээж аав амьд л бол би огт зовоогүй гэсэн үг гэж боддог байлаа.
Ажлын гараан дээр гараад л амьдралд сайн уу гэж хэлж олон ч баяр гунигтай мөчүүдийг ганцаараа туулсан. Би загвар өмсдөг юм л даа. Тэгээд Нэг залууд итгэж үзлээ. Амьдрал мэддэг юм шиг бас л бүхнээ зориулж өөрийгөө ч мартан түүнд таалагдах гэж намайг сонгоосой гэж хичээж төгс царайлж ухаантай хүлээцтэй болох гэж гүрийж үзлээ. Биш байлаа. Өөрт нь хайргүй өөр эмэгтэйг сонгоод үxэн хатан зүтгээд алга болсон.
Гэхдээ би шаналж доройтсонгүй. Надад алдах зүйл байсангүй. Тэр үeд хүүгээ сургуульд нь хүргэж яваад нэгэн залуутай дэлгүүрт таарч ам цангасандаа болоод хүүгийнхээ сэгсэрчихсэн байсан кола ундааг мэдэлгүй нээснээс болоод хажуудаа зогсож байгаа тэр залуугийн цагаан цамц, индүүдлэгэтэй өмд рүү нь цацаж орхисон.
Над руу нэг том хараад юу ч хэлэлгүй гараад явсан залуугаас ичиж үйлдэлдээ санаа зовон хоцорч билээ. Дараагийн удаа ажлынхаа шинэ жилдээ бэлдээд шилэн тиркотой саатай нимгэн платe өмсчихсөн өсгийтэй гуталаа торондоо хийгээд хүүгээ бас л сургуулиас нь авах гэж булан эргэхдээ тэр залуутай таарч байв. Бас л том хараад хөл рүү бүүр том хараад зөрсөнсөн.
Би ундаа асгасан залуу байна даа гэж бодоод эргэж харахад тэр бас явангаа эргэж харж таараад гялс нүүр буруулан сургуулийн хашаа руу орж билээ. Түүнээс хойш амьдрал ямар ч илүү дутуу зүйлгүй өнгөрч хүү минь 2-р ангид орлоо.
Би уйтгартай нэгэн хэвийн амьдралын хэмнэлтэй жирийн нэгэн ээж байсаар. Тэгээд нэг найзынхаа хуримын гэрч болж найзуудаараа ижил даашинз өмсч анх удаа хурим гэж сайхан зүйлийг үзэж сэтгэл хөдөлж билээ.
Хамгийн сонин учрал нь найзын минь нөхрийн найзууд дунд өнөөх ундаа асгасан залуу зогсож байлаа. Эндээс бид хоёр танилцаж ойр дотно болж утсаар ярьдаг болсон эxлэл болзооноос цаашилж бид хосууд болов.
Тэр өдөр миний хувцасын норгож ундаа асгадаг өдөр тэр солонгос руу явах ажилчдынхаа ярилцлаганд орох гэж явж байгаад надтай таарсанаас болоод хувцас нь норон сольж амжилгүй очсон ч хувцаслалт хувийн соёл тэнцэхгүй гэж дүгнэгдэн гадаад руу явах хүмүүсийн нэрнээс нь хасагдсан байв.
Бодохоор л сонин. Би өөрөө ирээдүйд хайртай болох хүнээ барьж үлдээсэн юм шиг. Миний хүүд аав шиг нь хандаж нууцаа ярьж хамт зураг зурж, хоол хийж бид хоёрт хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээж бас өөрийнхөөрөө ямарч супер залуугийн баг зүүлгүй байж чаддаг түүнд би итгэхээр шийдсэн.
Гэхдээ л хэзээ ч хурим хийнэ гэж бодоогүй ээ. Үсрээд л хамт амьдраад нэг мэдэхэд эхнэр болох болж магадгүй гэж боддог байсан. Ингэнэ гэж хэн ч бодоогүй. Тэр зүгээр л надад итгэ. Намайг битгий эргэж харахад хүргэж өөрөөсөө түлх.
Бид хоёр учрах ёстой байсан хүмүүс харин ч оройтож учирлаа гэдэг. Би одоо л итгэж байна. 29 нас минь надад хурим авчирчээ. Та нартаа бүгдэнд нь аз жаргал хүсьe…
17 Comments
Өө энэ манай төгсөлтийн Халиунаа байна шдээ. Цаашид амьдралд Илүү жаргалтай, Ихэр хүүхэдтэй болоорой гэж ерөөе.
Гэхдээ чи сургуулийнхаа үеийн бооёсыг тоодоггүй их зантай байсан шүү
Хөөрхий ээж минь аавтай минь танилцаад суух дээрээ тулаад хүүг минь ад үзэх болов уу гэж их л айж байсан гэдэг. Ээж минь өнгөрсөн ч хойд аав намайг хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзаганд хүргэсэн. Одоо бодохнээ өөртөө шинэ гутал авахгүй надад шинэ гутал авж өгөөд миний хуучин гутлыг өмсөөд явдаг байж. Их сургуулиа төгсөхөд минь орон байр хүртэл зэхэж өгсөн. Яахав хүүхэд байхад зэмлэхэд миний хойд аав болохоор загиналаа гэж боддог бсан ч одоо бодох нээ миний төлөө бүхнээ зориулж хүмүүжүүлж байжээ гэж бодно. Би азтай хүн төрүүлсэн нь биш өсгөсөн нь аав болдог.
би ч хоёрдох амьдралаасаа гэхэд хэцүү нэг нэг хүүхэнтэй бараг хамтран амьдрагч болоод хүүхэдтэй болоод суух гэсэн эцэг эх нь гадаад авч явна гээд л би үлдсэн авгай маан очоод хүнтэй суусан гэсэн хэдэн жил сингл яваад нэг дажгүй хүүхэнтэй хүүхэдтэй нөхрөөсөө салсан хүүхэнтэй суусан яахав вэ нэг хүнд л хулхидуулсан эхнэртэй ах хүнтэй нэг хэсэг явалдаад л нөгөөдөх нь авгайнаасаа салдаггүй миний суухад ч хааяа амжуулсан болуу гэж санадаг юм тэрнээсээ таашаал авдаг уу надтай бид хоёр хүслэн болсон хоёр шиг байдаг ч надтай янз бүрээр нээх хийхгүй дээрээ доороо араас нь л тэгнэ халамж сайтай харин одоо бүр гэрсэг болгож байна хааяа загас аялал явах хүсэлгүй таньдаг хамаатан найзууд ам сайн
Ээ бурхан минь, юугаа бичээд байгаа новш вэ. Ном унш л даа спа чинь.
GOOD залуу хос сайхан амьдраарай
GOOD залуу хос сайхан амьдраарай
Аз жаргал хүсье
аз жаргал хүсье
Энэ сайтаас ганц эерэг юм унших гэж.
Эхлэл бүхэн сайхан байдаг аа
saihan tuuh bna. dandaa hugiin gaj dontoi nofsnuudiin yum unshisaar bgad
Нэгэн гэр бүл элэг бүтэн болжээ баяр хүргье аз жаргал хүсье
Дэлбэ шаацан гаруудын сайтад арай гоёдцон түүх илгээжээ.
Дэлбэ шаацан гаруудын сайтад арай гоёдцон түүх илгээсэн бна.
өөрийгөө хэлээд бгаамуу ац чинь
Tataahima hha
Аз жаргал хүсье.