Сонирхолгүй болсон

Сайн байцгаана уу? 33-тай эхнэр хүүхэдтэйгээ 3-уулаа сайхан амьдраад болж л байна. Нэг асуудал тулгараад та бүхнээсээ асууж байна. Сүүлийн 2 сар миний сэрэл мэдрэмж, секс хүсэл бүр таг унтарчихлаа. Эхнэрээсээ өөр хүн харж хуурмааргүй л байна. Эхнэр ядаж байхад буруугаар ойлгоод, намайг сонирхохоо больсон юмуу энэ тэр гээд л, асуудлууд үүсээд байна л даа. Яаж сэргээх вэ? Ажлын хажуугаар фитнесст их хоббийрч явдаг л даа. Тэрнээс болоод байгаа юм болов уу?

2 Comments

  1. түвшин says:

    ямар нэг уураг бэлмэл хэрэглэвэл тэгэх тохиолдол байдаг ч хэрэглэхээ больвол сексын идэвхи чинь буцаад хэвийн хэмжээндээ орно. Ер нь фитнэсээр хичээллэвэл чалх 3 дахин сайжирдаг. би л лав булчин массны уураг ууж байх 2 сарын хугацаанд секс хийх дуршил буурч байсан хэрэглэхээ больход буцаад сэргэсэн.

  2. Бархас says:

    Тархиа чөлөөл хөгшөөн. Ажлын стрессээс болоод секс хүсэл буураад байдаг үе байдаг. Аль болох санаа зовоох юм багатай байвал зүгээр бас үнэхээр фитнесээс болж байгаа бол чи тунгыг нь ихдүүлсэн л байна даа. Өөрийгөө сэргээсэн аминдэм, сэтгэл санаагаа чөлөөлөөд, биеэ амраасан байхад секс бол бас л ундрашгүй л болно доо.

    Бүүр болохгүй бол эхнэрээ аваад гадагшаа турк энэ тэр яваач. Эсвэл хөдөө амралтанд нэг 7 хонодог ч юм уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.