Яаж тэр хүнийг үнэн ярьж байгааг туршиж мэдэх вэ?

Өөрт тохиолдоод байгаа асуудлаа бичмээр санагдлаа. Би 27-той бүсгүй. Өөрөөсөө 4 дүү залуутай 3 жил гаран үерхсэн. Тэр залуу маань ардаа нэг охинтой хүүхэнтэй. Гэхдээ харилцаа муу болохоор салсан. Эр хүнийг юмын чинээ хүндэлдэггүй бас л өөртэй нь чацуу нэг хүүхэн байдаг. Тэр хоёр учрахдаа угаасаа оюутан мөнгөгүй байсан болохоор мэдээж хамт амьдарч чадаагүй бас гэрийнхэн нь хоорондоо мөнгө төгрөгийн асуудал гээд хэрэлдээд салсан байдаг.

Надад анхнаасаа хүүхэд байхгүй би ганц бие гэж байсан боловч үерхээд олон сарын дараа надад худлаа хэлж нуусныг би өөрөө олж мэдсэн. Дассан дурласан хойноо мэдсэн болоод ч тэр үү салж чадахгүй 3 жил тэр залууд хайртай гэж үерхэж харзнасан. Төгсөөд ажилгүй гэртээ тэр залуу их удсан. Тэрүүнд нь ч бас шалтгаан байсан болохоор гарж ажил хий энэ тэр гэж үглэдэггүй байсан. Ер нь бол 3 жил байх хугацаандаа бид 2 нэг гэрт амьдарч үзээгүй.

Тэр маань мөнгөгүй байсан болохоор тусдаа гарч чадаагүй тус тусынхаа гэртээ орж гараад л байсаар байлаа. Аав ээж нь муу хүмүүс биш ч надаас миний ажлаас өөр зүйл асууж байгаагүй хүмүүс байдаг юм. Анх их л түшигтэй тусч хөөрхөн ааштай нүдэнд нь гал ассан залуу байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам улам л залхуу хөдөлж ядсан болж би ч гуйхаа больсон. Тэгээд би залхаад саллаа.

6 Comments

  1. Carlos Jackal says:

    Больж үз чи наад залуугийнхаа ээж нь болцон байна.

  2. chinzoo says:

    teg teg zalhuu zaluchud zondoo. uulzii gewel hariu ogoroi 2la uulzii

    • Ккк says:

      Цэрэгийн ангидээр ирээд өдөржин шөнөжин ротоор нь цувуулдаг хүүхнүүд байдаг л байсан тэдний хажууд гайгүй л юм…кк

  3. Бархас says:

    За тэг сал сал хөгшөөн

    • Ккк says:

      Цэрэгийн ангидээр ирээд өдөржин шөнөжин ротоор нь цувуулдаг хүүхнүүд байдаг л байсан тэдний хажууд гайгүй л юм…кк

      • John Malcovich says:

        Jargal n ihdej bhgu u. Er hund sorilt shalguuriig davj bhgu bol tgeel geriin muujgai bolj huvidg tal bii. Oiroltsoo nasniih um bn husvel bicheerei husvel bti bicheerei John Malcovich geed fb hayag bga.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.