Ийм хүнтэй яаж харьцах вэ?

Сайн байцгаана уу би төрийн албанд ажилдаг энгийн л залуу. Манай гэр бүл тусдаа гараад удаагүй л дээ. Нэг асуудал юу вэ гэхээр манай хадам ээж уг нь 50 гарсан хүн байдаг юм л даа тэгсэн хирнээ намбагүй ч юм уу довлиун ааштай хэцүү хүн байдаг. Уг нь тусдаа амьдрах гэж л амьдрал зохиож гарсан баймаар юм. Би бол өөрөө архи дарс ууж хүүхдийг нь аймаар гомдоож зовоодоггүй огтоосоо ноцтой асуудал гардаггүй. Хэрүүл хийж над руу дайрах шалтгаан нь ердөө л аар саархан ахуйн хэрүүл.

Байнга манайхаар байна хосуудын хооронд жижиг сажиг ахуйн хэрүүл гарж л байдаг тэрэн дээр ээж хүн шиг намбайгаад дуугүй байж чадахгүй дундуур орж ирнэ, хүүхдээ өмөөрөөл өөдөөс орилж хашгичиж чичилж дайрах юм. Тэгээд ээжтэйгээ зэрэгцээд хүүхэд нь хамт дайрж давшилж байгаа нь надад үнэхээр таалагддагүй. Ингэж хүндлэлгүй амьдралаар амьдарч байхаар салдаг ч юм билүү ч гэж бодох шиг даанч хөөрхөн хүүгээ харахаар чадахгүй юм. Ийм хүнтэй яаж харьцах вэ? Зөвлөөч…

11 Comments

  1. Нэгэн залуу says:

    За залуу минь хамтран амьдрана гэдэг бол харилцан тохиролцохоос эхлэлтэй. Тиймээс эхнэртэйгээ сайхан гарч байгаад ярилцах хэрэгтэй байх. Чи бид хоёр 40-50 жил, үхэн үхтлээ амьдранаа. Маргах асуудал бол гарнаа тийм болохоор маргалдахдаа дараахи дүрмийг бария гэх мэтчилэн өөрөө дүрмээ зохиовол сайн байна.

    Гэрийнхээ дүрмийг тогтоо :

    1. Хэрүүл хийж байгаа үедээ тухайн сэдэв дээрээ л ярилцана. Хэрэв хойшоо урагшаа түүхээ ярих бол дуугаа хураагаад хэрүүл хийхээ больчих хэрэгтэй шүү.
    2. Хэрүүлдээ танайхан манайхан гэх үгсийг оруулахгүй байя гэж тохирох байх. Гэр бүл ороод ирэхээр асуудал хүндэрдэг.
    3. Ээж нь хэрүүлд орж ирэхийг зөвшөөрөхгүй байх, хэрэв тийм үйлдэл хийгээд байвал зүгээр сайхан орхиод гарчих. Тэгээд ээжийн чинь явахаар наад асуудлаа ярия гээрэй.
    4. Өөрөө энэ дүрмээ ягштал барьдаг байх.

    Эцсийн эцэст өөр өөр газар өсөж төрсөн, өөр өөр хүмүүжилтэй, өөр өөр үнэ цэнтэй хүмүүс хоёр талаас нийлдэг учраас энэ зэргийн жижиг асуудлыг даван туулах сэтгэхгүйтэй байгаарай. Зугтах бол хэзээ ч зөв арга байдаггүй юм шүү. Эцсийн эцэст хүүхэд хохирдог. Бас дахиад л ийм асуудал давтагдана. Эр хүний ноён нуруу, ур ухаан гаргаж амьдралаа хамтдаа гоё босгоорой амжилт хүсье залуу минь

  2. Бүхнийг хэл амаараа дийлэх гэдэг авгай нар байдаг шүү. Өөдөөс нь п уншчих гээд байх юм билээ.

  3. ДАВАА says:

    Хадам чарлаад дайрах нь эмгэн шулам лугаа адил бөлгөө

  4. Аашт says:

    3 зарчим л байна. 1. Хадамаа аль болох оруулахгүй, хол байлгах, эхнэртэй чинь уулзахад саад болох гм 2. Аргыг нь олоод тал засаж, наалдаад, бүр залхаах, манайхаар орж ирэхгүй болтол ньштээ 3. Эхнэртэйгээ сайн ярилцаад, гэр бүл шиг байх хөндлөнгийн хүн илүүц гэдгийг сайн ойлгуулах. Хэрэв эхнэр ухаантай бол ээжийгээ өөрөө амьдралдаа оруулахгүй хязгаарлана

  5. Mogi says:

    Хандийг нь хага дарж алалцдаг юм. Тэгж бж байр сууриа олно. Эр хүн ааштай хүүхний учрыг олно гэж бдаггүй юм, тиймээс зүгээр аашийг нь хазаарлан номхотгож атгандаа хийж ав. Хадамыг бол бүр гөлөг болгоод үүдээрээ бүү шагайлга. Эс бөгөөс чи амар заяагаа үзэхгүй явсаар өвгөрч үхэх болно. Салах хэрэггүй, амьдралаа атгандаа хий. Байр хэн авсанаас үл хамааран гэрийн эзэн шиг бай. Хадам чинь гэрт чинь хэрүүл хийвээс цагдаад өгөөд зөрчилийн хуулиар торгууль хаха сүүлийн үед ингэх болсон.

  6. Эшшшш says:

    Эцэг эх ямар байна хүүхэд яг тийм байдаг, наад авгай чинь хөгшрөөл яг эх шигээ л болох магадлал өндөр, тэгэхээр чи өөрөө л шийд манай монгол хүмүүс насанд хүрсэнч биеэ даахгуй эрх нялцгай юмаа зда гэж

    • Ккк says:

      Хүүхэд хүүхэд гэж өөрийн амьдралаа алдах юм хүүхдийг зүгээр л хаяж сур
      Монголчуудын энэ пялдага зан …кккк

  7. balar tsetseg says:

    ММММ ер нь бол урт үстэй ухаан муутай хүүхнүүдийн учрыг олох хэцүү л дээ. Тэр том болсон хүмүүсийг чи бол хүмүүжүүлнэ гэж бүүр ч байхгүй. Юмны учир начир ойлгодог ухаалаг бүсгүйчүүд дэндүү цөөхөндөө Манай Монголд… Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг ар гэрийг нь харж байж хүнтэй суу гээд байдгийн учир энэ дээ. Багаасаа юм үзэж нүд тайлаагүй тийм сэтгэцдээ юмтай эцэг эхийн гар дээр хүмүүсжсэн бол тэгээд одоо угаасаа лөөлий байхөө. Эвлэрээд л амьдардаг байхдаа одоо.

  8. i says:

    ambaardaad yavuul. manaihaar bitgii orj ir gej hek

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.