“Хуурамч хаягаар бага насны 84 охинтой танилцаж, заримыг нь сүрдүүлж бэлгийн харилцаанд орсон иргэнийг илрүүлсэн”

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ үеэрээ “Иргэн А 2020 онд хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн, бага насны охид руу найзын хүсэлт илгээж, нийт 84 бага болон өсвөр насны охидтой танилцан харилцаа тогтоож, нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь ятгаж гуйн авч, улмаар уулзаж дүрс бичлэгээр нь сүрдүүлж айлган бэлгийн харилцаанд орсон гэмт хэргийг илрүүлэн шалгасан” гэдгийг хэллээ.

Түүнчлэн “Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18-р зүйл буюу Цахим орчинд хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, 16.9-р зүйл буюу цахим орчинд хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах, садар самуун үйлдэл хийлгүүлэх гэсэн гэмт хэргүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2015-2021 онуудад цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 101-ийг бүртгэсэн байна.

2022 оны эхний гурван сарын байдлаар хоёр холбогдогчтой 9 гэмт хэргийг бүртгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цахим орчинд гэмт этгээдүүд хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, өөртөө дасгах замаар бэлгийн харьцаанд орох, хохирогчийг эрхшээлдээ оруулах, гаж дүрс бичлэг явуулах, насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг бүртгэн шалгаж байна.

Хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болсон ч гэрийнхэндээ хэлдэггүй, нуудаг. Энэ нь ийм төрлийн гэмт хэрэг олон гарах шалтгаан болж байгаа юм. Эцэг эхчүүд цахим гэмт хэргийн талаар мэдээлэл багатай байна” хэмээн анхааруулав.

SOURCE: gogo.mn

2 Comments

  1. Төрөө says:

    Ганц гоё дүүтэй болох юмсан

  2. Rty says:

    Gaj dontoi sdakuud

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.