Эхнэрийнхээ атганд орсон эрчүүдийн НУУЦЛАГ ШИНЖ

0912de1301963d47f7dd0d6235edd601

Ажиллагсадаа захирч чаддаг ууртай, ширүүн дарга харин  эхнэрээсээ ухаан алдтал айх  нь бий. Нөгөө ширүүн дуу хоолой огцом өөрчлөгдөж, зөөлөн ялдам болж хувирдаг. Эхнэрийнхээ аясаар байж, удирдуулдаг эрчүүд цөөнгүй байдаг. Тиймээс эрчүүд гэр бүлдээ ямар байр суурь эзэлдэг болохыг мэдэхийг хүсвэл сэтгэлзүйчид хэдэн асуултад хариулахыг санал болгож байна. 

– Эхнэр чинь чухал шийдвэрийг тантай зөвлөлгүй ганцаараа гаргадаг уу?

-Мөнгө, төгрөгийг хэрхэн зарцуулахыг эхнэр чинь шийдэж тодорхойлдог уу?

-Зөвхөн өөрийнхөө үйлдлийг туйлын зөв гэж эхнэр чинь зүтгэдэг үү?

-Эхнэр чинь танаас зөвлөгөө авдаг уу?

-Тэрбээр таны үзэл бодлоос илүү ээж, хөрш эмэгтэй, найз бүсгүйн санал, зөвлөмжийг эрхэмлэдэг

үү?

-Эхнэр чинь таны бүх цалинг авч, зөвхөн халаасны мөнгө өгдөг үү?

Хэрэв асуултын талыг “Тийм” гэж хариулсан бол харамсалтай байна. Та эхнэрийнхээ удирдлагад байдаг юм байна. Эхнэртээ аж ахуйд нь тусалдаг, гэрийн ажил хийх нь эрхшээлд нь орсны шинж гэж зарим эрчүүд үздэг. Сэтгэлзүйчид үүнийг төөрөгдөл гэж баталж байна. Гэрийн ажил үүргийн хуваарилалт бол хэвийн үзэгдэл. Эхнэрийнхээ эрхшээлд байдаг эрчүүдийн янз бүрийн төрөл байдгийг тэд нотолжээ.

Дуулгавартай эр: Эхнэр нь түүнийг захирч байдгийг тэрбээр дуулгавартай хүлээж авдаг.

Өөрийгөө амьдралд, ажил төрөлд ч тэр азгүй нэгэн гэж бодож, үүнтэйгээ эвлэрчихсэн байдаг. Түүнийг эхнэр нь бусдын дэргэд доромжилж байхад ч эсэргүүцдэггүй. Ийм гэр бүлд нөхөр эхнэрийнхээ эрхшээлд бүрэн орсон байдаг байна. Учир нь эхнэр түүнээс ухаантай, авьяастай, аж ахуйч гэсэн бодолтой байх тул хүндтэй байр суурь эзлэх гэж санаархахаа ч больдог.

Нууцлаг эр: Түүний алхам тутмыг эхнэр нь хянаж байдаг. Гэвч илэрхий бүдүүлэг зан гаргахгүй. Тэрбээр найрсаг зан гаргаж, бусдад мэдэгдүүлэхгүйг хичээдэг. Эхнэр нь нөхрийнхөө ажил төрлийн нарийн ширийн зүйлийг андахгүй мэддэг. Чөлөөт цагаараа хэнтэй нөхөрлөх, харилцдаг болохыг хүртэл зааж сонгодог. Нөхрийнхөө албан тушаал ахих явцад биечлэн оролцохоос буцахгүй. Ийм халамж зуршил болж, нөхөр нь ч байх ёстой зүйл мэтээр хүлээж авдаг.

Зомби эр: Эхнэрийнхээ хэлснийг үг дуугүй дагана. Түүнд эхнэр өөрийгөө ямар ухаантай, сэргэлэн, овсгоотой нэгэн болох үнэмшлийг түүний сэтгэлд баттай бий болгож чадна. Тиймээс нөхөр нь эхнэрийнхээ арга, эрхшээлд илбэдүүлсэн мэт ордог. Тохиромжтой, тохиромжгүй нөхцөл байдалд эхнэрээ магтах дуртай. Ямар их хувь тохиолоор эхнэртэйгээ танилцаж, гэрлэсэн тухайгаа сэтгэл догдлон ярьдаг. Үүндээ чин сэтгэлээсээ итгэдэг. Эзэрхэг эхнэр нь түүнийг бусдын дэргэд загнаж, доромжилж байхад ч сөхөө авахгүй. Эхнэртээ захирагддаг эрчүүд гэр бүлдээ эзлэх байр сууриа эргүүлэн авах ёстой. Амаргүй ч гэсэн боломжтой зүйл. Гэр бүл тэгш эрхтэй, хайртай хүмүүсийн сайн дурын холбоо. Тиймээс эхнэртэйгээ харилцах харилцааг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Гэвч үүнийг нэг өдөр огцом таслах бус, аажмаар харилцан ойлголцох, ухааруулах үндсэн дээр тулгуурлан хийх нь зүйтэй юм.

Ням гариг

8 Comments

  1. user says:

    Иймэрхүү юм уншихаар л уур хүрээд бардам зан хөдлөөд байхын. Байх ёстой юм тэрүүгээрээ л байсан нь дээр. Эмэгтэй нь давамгайлсан гэр бүл аз жаргалтай байна гэдэг юу л бол. Адгийн наад зах нь эр хүн байж унхиагүй гээд л ойр тойрны хүмүүс нь эхлэх байлгүй. Гэр бүлд эр хүн давамгайлсан байж л аль аль нь сэтгэл ханамжтай аз жаргалтай амьдарна. Нөхрийгөө эрхэндээ оруулчаад сэтгэл хангалуун явдаг эмэгтэй хүн тийм ч олон биш л байх. Монгол эрчүүд бид бардам зантай(хоосон биш) байж өрх гэр, улс орноо авч явах нь бидний үүрэг юм шүү

  2. una says:

    би бол би ягаад ингэж бичиж бгаан бэ ойлгохгуй бн

  3. bi bol bi says:

    тэгш эрх нтр гэж дэмий балай юм донгосохоо болимоор юм,яаж ч байсан тэгш эрхтэй амьдрал гэж хаа ч байхгуй. ядаж л хуухдээ эх нь тээгээд эцэг нь төрөхөд нь өвддөг бол яахав гэхсэн. эсвэл эх нь тээж төрүүлөөд эцэг нь хөхүүлж хун болгодог бол байж болох шд..
    гэтэл гэр булийн харилцаанд битгий хэл энгийн ажил төрөл,найз нөхдийн хурээнд хуртэл жендерийн тэгш эрх нтр гэж яагаад ч байж болохгуй юмыг ярьж мээкээддэгээ больцгоо згр. биелэшгүй мөрөөдлөөр хол явахгуй шуу.

  4. zara says:

    за тийм юм бхдаа ядийн..

  5. the.phone says:

    манайх (бид 2) 2 дахь нь юм байна.

    Түүний алхам тутмыг эхнэр нь хянаж байдаг.- энэ арайл муухайгаар хэлчихэж.

  6. Xongorzul says:

    -Huue ee nuhriinhoo atgand zovson huuhnuud olon shuu dee.
    – Zoduulah nuduuleh geed odor tutam gardag. Yagaad tednii tuhai bicheeguin.

    -Ehneriin atgand baidag ail ger hamgiin nam taivan ail baidag gesen shuu!!!

  7. beauty says:

    xа xа xа гоё зураг бна.

  8. jeki says:

    тэнэгт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.