Энэ чигээрээ салсан нь дээр үү?

Би 26-тай залуу. Эхнэртэй 2 ой хүрч байгаа нэг охинтой. Би уурхайн ажил хийдэг байсан ер нь бол гэрээсээ олон хоногоор хол байдаг байлаа. Сүүлийн жил гаран ажил зогсоод гэртээ суулаа. За учир юу вэ гэхээр эхнэр маань гэж үгээр хэлэхийн аргагүй хартай, ааштай хүүхэн үнэхээр тэвчээр алдарч байна. Гэрээс гараад дэлгүүр ороод ирэхэд л дэлгүүрийн худалчдагчтай, ямар сайндаа бүр өөрийнхөө хамаатны эгчтэйгээ хардахав дээ.

Ажил зогссноос хойш бүр ажил ч хийлгэхгүй санаатай. Манай нэг найз хувийн дажгүй бизнестэй хөдөө орон нутгаар их явдаг. Надад дажгүй цалин амлаад ажилд урихаар нь 7 хоног дагаж хөдөөгүүр яваад иртэл бүр найзыг маань газар дор ортол доромжлоод ахиж харьцах нүүргүй болгосон. Одоо найз нөхөдгүй ч боллоо бусад найзууд эхнэрээс болоод угаасаа үргээд явчихдаг юм байна.

Уг нь эхнэрийн амьдрал их л тааруухан олон хүүхэдтэй айлын том нь, хойд аав, ээж дүү нартайгаа айлын хашаанд гэр барьж амьдардаг хэцүүхэн л айл. Манай аав ээж жирэмсэн гэж дуулаал шууд амьдарч байсан байраа өгөөд гэр хороолол руу нүүгээд явчихсан. Одоо бүр үнэндээ л байр машин өмсөж зүүх гээд дутах юмгүй амьдарч байна. Манайд бэр болж ирж байхад нь олигтой солих хувцасгүй ядарсан охин юм зайлуул гээд манай 2 эгч 2, 3 сая төгрөгөөр хувцаслаж байлаа. Тэр бүгдийг ойлгож мэдэрдэггүй юм байхдаа ядаж.

Одоо бол бид 2 ажилгүй ч ямарч зоволтгүй л болоод байдаг. Учир нь өвөө эмээ 2-с маань идэш хангалттай ирчихдэг. Манайхан бол миний амьдралд оролцоод байхгүй, би эхнэрийнхээ урдаас юм хэлдэггүй тийм болохоор давраад ингээд байж болно гэж бодоод байдаг юм болуу.  Анх уурхайн ажилд явж байгаад ирээд найзуудтайгаа карокед ороход тэнд зөөгч хийж байгаад танилцсан тэгээд 2 сар гаран уулзаж явж байгаад жирэмсэн болоод суусан. Найзууд маань бол яарчлаа даа гэж их хэлдэг байсан тэглээ гээд би орилж бархирч байхад нь эхнэрээ тэгж муухайгаар хэлж гар хүрч үзээчгүй.

Би хэдэн ч утас авч өгөв 4, 5 утас шидээд цааш нь харуулсан. Янз бүр болоход нь би бүр дуугардаггүй угийн хэрүүл хийж чададгүй үг хэлвэл л мад тавиулчихдаг. Тэгээд намайг дуугарахгүй болохоор ийм зэвүүн дотуур тамиртай дуугардаггүй гээл. Тэгээл жоохон юм болохоор орилж чарлаал утас, машины түлхүүр авч нуугаад 2, 3 хоног өгөхгүйшдээ. Би ар гэрийнхэндээ ёстой юу ч хэлдаггүй, би чин айлын бага дээрээ 2 эгчтэй хэрвээ манай эгч нар дуулвал энэ хүүхнээс шууд л салгах байх.

Тэгтэл эхнэр болохоор юу л болно бүгдийн ээждээ хэлнэ. Гэхдээ ээж нь миний талд байдаг болохоор л өдий болтол тэссэн байх. За тэгээд саяхан нэг орой 10 жилийн найзтайгаа уулзаад гадуур яваад би ч яахав дээ архи дарснаас хол удсаныг ч хэлэх үү тасарчиж тэгээд тасарсан байханд манай найз гэрт хүргэж ирсэн байсан тэгээл өглөө сэртэл чамтай амьдарч чадахгүй сална барина гэхээр нь заза гэж бодоод за чи гэртээ харь2 гээд хэлсэн тэгсэн л ээжийгээ дуудаад хамаатны ахыгаа дуудаал яваад өгсөн.

Тэгээд нөгөө тасарцан байхад хүргэж өгсөн найзтайгаа уулзтал чамайг тэврээд гэрт чин оруулаад буйдан дээр хэвтүүлтэл эхнэр чин сэрээч шээс минь хаагуур янхандаж яваад ирэв гээд үснээс зулгаагаад нүүрлүү алгадаад байсан гэсэн. Тэгээд нөгөө найзыг маань хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн байсан. Тэгээд ер нь салья гэж бодсон. Хэзээ ч тэр хүнд муухай аашилж муу үг хэлж үзээгүй ээж аав 2-г минь хүртэл надад тултал доромжилсон гэж бодохоор л. Тэгээд нөгөө бизнес хийдэг найзтайгаа холбоо бариад ажил төрөл байна уу асуугаад тэнд ажилахаар болоол байж байтал тэр найзын маань эхнэрлүү манай эхнэр ярьсан байвал яах уу.

Ярихдаа тэр 2-г нийлүүлмээргүй байна. Би нөхрийнхөө утсан дээрээс танай нөхрийн хүүхэнтэй унтаж байгаа бичлэг үзсэн нтр гэж улаан цайм шаасан байдаг юм даа. Хүний амьдралд гай болоод бүр үнэндээ л. За тэр явдлаас хойш сар гаран боллоо. Надруу хэдэн мянган үгтэй мессэж чат бичнэ дугаар нтрыг нь блок хийхээр өөр юмнаас ороол ирнэ. Тэгтэл 2, 3 хоногийн өмнө уулзья барья сүүлийн удаа гэхээр нь уулзтал чамгүй хэцүү байна бүгдийг ойлгосон ахиж хэзээ ч тийм зан гаргахгүй охиноо бодоод иргээд нийлье гээд чухам л ухаарсан хүн шиг гуйгаад байна. Сална гээд шийдсэн байсан би эргэлзэж тээнэгэлзээд бүр гайхаал байж байна. Одоо энэ чигээрээ салсан нь дээр үү? Охиноо бодож эргээд нийлэх үү яах вэ?

41 Comments

  1. Hvn says:

    Chi hvvhedtei hvn nuhatstai bh heregtei. Hervee vneheer salhaar bolvol hvvheddee anhaaraarai daa ooroo awdag ch ymuu.
    Zovhon ooriigoo bodood bhin hariutsalgaa uhamsarlaarai

  2. Saraa says:

    Yg unen zaluuu mine zugeeer saihan amidralaa bod guij bn davartsan hulgaich ve

  3. Mercy says:

    Olon huuhedtei boloogui deeree erthen zamaa huusun deer. Tiim aimshigtai hel amtai setgetsiin uurchlulttei huuhnuud bna. Manai akh yag tm ehnertei 3 huuhedtei salj chadahgui etseg eh ger bulee doromjluulaad heruul uruultai deeshilsen ch yumgui amidarch bn. Ugni ikh ambitstai shn zaluu odoo bol ter ni ch bhgui bolson bnalee. Hun yurni gants amidraldaa jargakh gej irdeg ter ni hariltsan bh yostoi bolohoos emegtei ni jargaad eregtei ni zowood bh ni zuw bishee. Hariltsan az jargaltai hundleltei bh heregtei. Ohinoo bodvol setgelzuich deer hamtdaa ochood yariltsaad setgelzuil emchilgee hiilgeed neg uzvel uzeh yumdaa.

  4. Guest says:

    Зовсон айлын охин эхнэр болж чаддаггүй юм аа. Зовлон үзээд ухаалаг болох ч үгүй. Харин ч амиа аргацааж хоохойлох бэртэгчин болсон байдаг. Эцэг нь дампуу айлд хэрүүл тасрахгүй. Эх нь зовж амьдралаа авч явааг харсан охид эцгээ хүндлэхээ байсан, хүнээс үг сонсох дургүй феминистүүд болдог. Эхнэр авая гэвэл аавын хайртай охин, аавдаа хайртай охинтой л суувал чамайг аав шигээ төсөөлж хүндэлж хайрлана.

  5. Шууд says:

    Юуг нь асуух вэ? 1. Удам муут хэзээ ч хүнд хань болохгүй. Хэзээ ч засрахгүй, учир нь цусанд нь байгаа гэдгийг бүү март 2. Ухаан муут хэзээ ч хань болохгүй, учир нь толгой нь хүрэхгүй сайн болж засрахад. Ийм амьдралын үр дүн нь нөгөөх нь архичин болж дуусна. Арай сэтгэл хатуутай айхтар нь залуу насаа алдаад дуусна. Үр хүүхэд нь сэтгэцийн эмгэгт суурилсан хүмүүжлийн асуудалтай болдог. Зөв гарц нь салалт

  6. Аватар says:

    Ийм амьдрал зөндөө байна шүү эртхэн сал. Өөрөө ч ахихгүй чамайг ч ахиулахгүй бөгсний хэрүүлээ хийгээд насыг барна. Удах тусам амьдрал чинь уруудна. 30 гараад буурал толгойлохоосоо өмнө эрхтхэн сал дөө.

  7. Avatar says:

    Өөрөө тийм явдалтай байсан пзда болоод тэгж байхгүй юу. Амьдрал ч өөдөлдөггүй ажил төрөл ч явдаггүй нэг насны там шүү!!!

  8. Том ах says:

    янхан хүүхэн засардаг гэдэг үлгэрт итгэж байвал хогчин гэе дээ үхэхдээ лаларын алаас болж яаж зовсоноо дурсаж амьдран даа

  9. Ан says:

    энэ дээр нэг залуу 10 жил зовж амьдарснаа бичсэн байна. Харин ах нь 14 жил чинийх шиг амьдралаар амьдарсан даа салж нийлж олон явсан эргэж нийлээд хэдэн сар дажгүй байдаг юм тэгээд л буцаад яг л хуучин ааш нь гараад ирнэ. засрана гэж бол байхгүй шүү ямар ч боломжгүй. Одоо бол дахиж нийлэхгүй ингэж утгагүй амьдарсаар бараг 40 хүрч явна хайран цаг хугацаа хайран амьдрал гэж л харамсдаг даа. Дахиж эмэгтэй хүнтэй харьцах гэхээр халгаад хаширлаад ямар ч ааштай хүн бол гэж бодогдоод дахин амьдрал зохиож чадахгүй л байна.

  10. Bj says:

    Юм үзээгүй эхнэр эсвэл хүнтэй амьдар ч байгаагүй залуучууд том том ярих юм аа. Олон эрийн өвөр дамжаад сурчихсан эмэгтэй хүн нэг ширхэг эрд ханана гэж байхгүй. Юу юу ч үзээгүй байж уянгалаад ш***** н

  11. Нацаг says:

    Залуу минь чи яг миний амьдарлыг туулж явна. Чамд л гэж зөвлхөд эртхэн сал. Бузарын ааштай дээрээс нь банзал хүүхнийг засаж авах гэж хэдэн жил зууралдаад. Эцэст нь салхаар шийдээд байж байтал гэрийн гардаа ирж гуйж гувшаад нүүр өгөлгүй машина асаагад явах гэтэл машины урдуур орж хааж зогсчоод би дараад гарж байтал урд дугуй өлмий дээр нь дайраад яс нь цуураад 10 саяыг нэхсэн. Байр машин маань ээжийн нэр дээр байгаагүй бол салгаж салах юм блэ. Хайран залуу насаа ааштай хүүхэнд зориулсандаа харамсаад барашгүй.

  12. Mogi says:

    Уг нь салах дэмий л юм бгаам. Гол асуудал чамд л бгаам бншдээ. Чи хэзээ ч давраахгүй атгаж бх ёстой юм. Даврах л юм бол хэмх базаж, таслан зогсоож, чадахгүй төрхөмдөө буц л гэх ёстой. Үүнийгээ сайтар ойлгосон бүсгүй аштайхан бхаа л бодно. Чи дугай үхээнц бвал хэн ч дарлана. Дараагийн эм чинь ч дарлана. Чи өөртөө засвар хийж бж дараагийн хүүхнээ шаагаарай. Хүүхэн хүн гэдэг хүүхэдтэй болгоол хаяад бдаг тоглоом биш, чамд асуудал нь бсан чи буруутайгаа санаж ав. Гэрийн эзэн эр хүн шиг сүлд хийморь жавхаатай бж эмэгчинээ жаргааж бас чанга атгаж бай.

    • Ммм says:

      Сэтгэл зүйч дээр очоод 2 талаасаа ний нуугүй яриад үзээч. Хөөрхий эхнэр чинь чамд хэлж чаддаггүй нууц байгаад л эрэгтэй хүнийг үзэг чаддаг болсон юм м шиг санагдаж байна. Энд тэнд сайтуудаас сэтгэл зүйч хамаагүй дээр байхаа. Тэгээд ч салахад хүртэл сэтгэлзүйчийн зөвлөгөө авсан байх шаардлага гардаг биздээ

  13. Emily says:

    Hvvy ee shuud sal 26 tai gj zaluuhan bn shvv tgj doromjluulj amidarj svr svldee aldaj bolohgvi nad awgai chn ugasa chamas salahgvi gj nileen zuuralah hvvhen bn ym vzeegvi hvvhen chamas salad ger horoololdoo ochihoor chinii araas vhtlee guina butsaj l niilj bolohgvi shv hvvhdee baga bga dr salsan dr niilj tenegtwee

  14. үнэгшигзалитайсда says:

    SALSAN DEER, GANTS UDAA ER HUN SHIG SHIIDSEN SHIG SHIID.

  15. Салаачээ says:

    Sal sal sdaa arai hairan zaluu nasaa tam bolgoloo chi

  16. Монгол эр хүн. says:

    Ааштай, хартай, шуналтай, ажилгүй эхнэр амьдралыг чинь Там болгоно шүү. Эртхэн сал. Одоо чамаас яаж байр машиныг чинь авах вэ? гээд заль зохиож байгаа. Эртхэн ээж аавынхаа нэр дээр бүх юмаа шилжүүл. Охиноо өөр дээрээ аьахыг бод. Болохгүй бол тэтгэмжийг нь өг! Эртхэн шиг салж зам мөрөө бод!

    • kai says:

      neeree tiim shuu naad bair chin cham deer bdg bol erthen aawiinhaa ner luu shiljuul ger bu salhad huuliaraa etsgiihne ner bgaa bairiig huuhedni hen deer baina terluune shiljuuldeg boltoin bnle shu

  17. Sal says:

    Ohinoo avaad zugeer l sal

    Baliar buzar gichii baina daa
    Baas hatavch umhiigee tavihgui gedegiin , udam sudar muutai yaduu guilgachin …

    Azgui ch yumdaa
    Yaj yavj baigaad iim baliar gichiitei 2sariin hugatsaand suudag bainaa

  18. ah says:

    sal hogshoon harin ohinoo yaamar yum muu hun gj muu yum hiideg huniig bas helku shu heree medq bj eherhuu munhag huniig l heleh bh naa huuhen chine butkue

    • Эхнэр байна says:

      Угаасаа удам судар муутай юм үзээгүй юмнууд хэзээ ч засрахгүй ээ. Залуу дээрээ амьдралаа бод.

  19. Ав says:

    Ахынхаа амьдралыг авар даа янхан банзал гичийнүүд хэзээ ч засрахгүй хамгийн хуурамч арга заль ихтэй байдаг шүү
    Ахын чинь амьдрал там болно

  20. balar tsetseg says:

    Наад бусдыг үгээр идэж дорд харьцах, харааж доромжлох гэдэг чинь бүүр зуршил шдээ. Өөрөө ч энэ үйлдлээ ухамсарлахгүй, өөрт нь хэлвэл хэрүүл болоод л дуусна. Дээр нь бас хартай, тэгээд болоогүй ямар зэрлэг юм бэ… Үсдээд алгадах нтр вввввв ёоо бүүр арай балмад уу хаха эмэгтэй хүн байж ЛОЛ…

  21. Намжил says:

    Юуг нь бодохов зүгээр салж үз эгчийн дүү. Одоогын муу хүүхнүүд гэж ааш нь дэндсэн ажилгүй хар гичийнүүд.

  22. Huyee chi s…..e ahiin huu yum bishvv. Bvr tanil amidral shv yag mon doo. 2019ond 2 hogshin yarmagruu nvvsen bizdee. Chamaag oyu tolgoid l ajillad bga gej yrij bsin.

  23. Zuvluguu says:

    Za zaluu min minii bichseniig bur sain unshina shuu. Nuhur bid 2 niileed 12 jil boljin odo mash bolomjin amidarch bna. Getel nuhrin duu ged neg zaluu bdin odoo arhichin bolson.. anh undur bierhuu hen huntei arga evee olchdog huhnuud araas n guideg nudend dulaahan l zaluu bsn. Odoo bur ajil ch gui amidral ch gui arhichin bolson. Yagaad geher anhnii ehner n yaaaaag tanai ehner shig ohin bsin. Aimar muuhai aashtai urgelj nuhruu zagnana tsagdana uurlaj orilj hashgirna. Mungu olj irsengui geed nuhurluugee bainga orilno yanhan banzal ntr geed dandaa tsagdaa ntr dere tulal manai nuhur ochdog bsan…suuldee bur hadam eejig man hurtel zodson bssn., ajil turul hiiher ajil der n ochood heruul uruul hiigeed nuhruu doosh n hiiged ajlas n gargachina…, tgd bur ter mungu olj ir geed nuhurteige tsug yavj bgad jalga ruu tulheed hayad yavtsan nuhur n 1 jil tarhini emchilgend orood groupd orson… tgd bairand n amidardag bsin tgd bairaa zaraad hasha baishin avya geser bgd bairig n zaruulaad hasha baishin avhuulad urinhu aav eeejdee mashin avch yguud… tgd uur yumnuudtau 2-3 ydaa yavaldaj barigdaad tgd salsan.,. Huurhi ter 2n ohin n l mash uruvdultei.. aav eej 2 deere bdaggui emee uvuu dere usdug tgd emee uvuu n tejeej diilku geed asramjind uguh geed bgaa. Chi ohinoo avaad naad huhnese sal… amidral chin zyger tam bolno shuu. Eriin muu urd emiin muu erd gedeg shuu.. chinii tolgoig zalgih shulam bna. Er n karaoke barnaas zuugch ohiduudtai bitgii taniltsaj bai yaaha aldsan yumnuud l tim ajil hideg yum
    Ble… ter duu n bas yg baarand suuj bgd zuugch ohintoi taniltsan n nuguu shulam ehner n bsan… chini amidral yavaandaa ulam dordono… yaag chinii amidral nudend haragdlaaa

    • Монгол эр хүн. says:

      Ааштай, хартай, шуналтай, ажилгүй эхнэр амьдралыг чинь Там болгоно шүү. Эртхэн сал. Одоо чамаас яаж байр машиныг чинь авах вэ? гээд заль зохиож байгаа. Эртхэн ээж аавынхаа нэр дээр бүх юмаа шилжүүл. Охиноо өөр дээрээ аьахыг бод. Болохгүй бол тэтгэмжийг нь өг! Эртхэн шиг салж зам мөрөө бод!

  24. Okay says:

    Tsagiin ert nasnii zaluud salsan ni deer gd dood commentond yag onood heljee. Iimerhuu er uzeegui urgeljiin dutuugiin complexoo gadagshuulj bdag ul buteh huuhniig neg dagaad shamirval dooshoo hyazgaargui shu. Er ch bai em ch bai 25 hursen hun uurchlugdunuu gej bhq shdee yalanguya manai ene tamiin togoo shig niigemd bur hudarlaa l bolno. Zaluu nasaa gamnaachee yaj amidraad bgaan be, gants karaoked taaraldaad hed sexdseniihee tuluusiig zaluu nasaaraa tuljiin shdee arai2.

  25. Хммм says:

    Аяаяа яарвал ийм л юм болдог юм даа доодохоо хямгадаад бэлгэвч хэрэглэсэн бол ийм үр дагавар гарахгуй л байлаа,

  26. GingerMGL says:

    Царай зүс сайхан муухай байж болноо хүний суурь хүмүүжил хамгийн чухал шүү. Чамайг алдхад зэмлэж болно гэхдээ найзуудыг чинь хэлэх хэлэхгүй үгээр хэлж болохгүй. Хүндлэхгүй л бна л даа. Цагийн эрт насны залууд салсан нь дээр байлгүй дээ. Эр хүнд хань болох нинжин сэтгэлтэй цэцэг цэврүүнүүд зөндөө байгаа даа.

  27. tuuguu says:

    Сал. Уг муут усан дотроос ч түймэр тавина гэдэг юм.

  28. Зочин says:

    Ямар аймаар эхнэр вэ. Сэтгэцийн өвчтэй юм бна. Чи өмнө нь хуурч элдэв зүйл болгож хашраагаагүй биз дээ. Эсвэл өөртөө огт итгэлгүй хүүхэн бна. Хүүхдээ харангаа гоё гоё юмаар хичээллэж бноштэй. Нөхөрөө хардаж баыхаар боломжын амьдралтай юм бол өартөө сайхан анхаараад өөрийгөө хөгжүүлье гэж боддоггүй юм бх даа. Ер нь бол Удам угсаа уг гарал ээж аавыг нь сайн харж суу гэдэг аав ээжийн үг маш үнэн шүү. Гэр бүлийн хүмүүжил муу юмтай хүүхэн бна. Насаараа яаж ингэж амьдарна. Ер нь бол чи өөрөө л сайн бодож шийд , чиний л амьдрал шүү. Чи бас унхиагүй залуу бна. Хэлэх юман дээрээ бол хэлж гал шиг асах хэрэгтэй , тэгсэн бол өдийд өөр бгаа.

    • Ах says:

      Хэзээ ч засрахгүй дүү минь. Дутуугийн комлккстэй өссөн дээрээ хар бол удам дамждаг маш муухай зан хэзээич засрахгүй. Жаахан мөнгөгүй болоод ирэхээрээ чамайг тэгж гуйж аргалах гэж тэр хэд хоног зүгээр байж байгаад дахиад л эхэлнэ. Харин охиноо болбол өөрөө авч өсгөх хэрэгтэй

  29. Sisi says:

    Охиноо тэр эмэгтэйд үлдээхгүй өөр дээрээ аваад сал. Иймэрхүү дутуугийн комплекстэй хүүхнүүд хэзээ ч засрахгүй. Өөрийгөө ямар байгааг ойлгох ухаан ч хүрэхгүй. Бүгдийг гаднаас хайгаад л, чи бүхний буруутан болоод, тэр нэг их хохирсон хүн болоод л амьдрал дуусна. Яваандаа чи өөрөө уусаад, зан чинь эвдрэнэ. Өөрийнхөө залуу нас, эрч хүчээ хайрла

  30. zaya says:

    yaaayaa ymar aimshigtai huuhen be hunee sainl tanih heregtei baijdee hunii unagan zan yrdoosoo zasrahgue teriig chamd heley. tiim ydruuhan amidraltai humuusd ohinoo buu uldee bi bas nyalh ohintoi hun , ohinoo oor deeree aw tiim huntei yaawch ergej niilj hereggue bas neg ym helhed horwoo delhiid chamaig geed irsen ter bytshan ohin urd btgii buruu ogj amidrald towog bolloo gj bodooroi ter amitan chin chamaas guij ene horwood ireegu shuu buten amidral uzuulj chadahguich etseg huniihaa uurgiig uhamsarlaj hairiin deedeer hairalj busdaas haramlaj hamgaalj nandignaj yawaarai

    • Үнэн says:

      Хүүхдийг ч бас хаяж сур хүүхэд гэж амьдралаа үрэх хэрэгггүй 2ланг хаяад шинэ амьдрал зохио

      • Saraa says:

        Yg unen zaluuu mine zugeeer saihan amidralaa bod guij bn davartsan hulgaich ve

  31. Bbb says:

    Би хүмүүст нээх сал гэж зөвлөдөггүй л дээ гэхдээ бичсэн юм чинь үнэн бол салах хэрэгтэй. Ийм хортой харилцаанаас салж сайхан амьдар сайн хүмүүс зөндөө байгаа ш дээ

  32. 10 jil ingej amidarlaa says:

    Zugeer sal zaluu mine yag naad amidarlaar chine yag tanai ehnertei adilhan huntei amidraad huuhdee bodoj bna geed ergej butsaj hed ch niilev yag l hevedee baidag yum shuu chinii amidral yag miniihtei adilhan bna. Bur denduu adilhan heruultei hair halamj hundlel baihgui iim gert huuhdee osgoj baisnaas salaad 2r talaasaa ohinoo osgood yavsan deer. Chinii nudnii tsog chine hurtel alga bolno 10 jil ingej amidarsan uneheer utaggui bsan. Bi ehneree huurj gar hurch arhi dars hereglej yavsan udaagui, halamjlah durtai buhniig ni oortoo avhaas iluu ehnertee avch ogdog blaa, etseg ehee ah duus maani bidnii amidrald orj bgaaguich bainga doromjlono tegsench tevchseer l bsan. Neg l odor tseg tavisan odoo haramsdag zuil maani aldsan tsag hugatsaal bnada, huuhedtei bolsondoo bol hezeech haramsaj baisangui huuhed maani 2r taldaa irj ochood saihan l ineed huur jargaltai amidrach bna odoo bol. Bas salaad hun amitantai orootsoldolgui 3jil garan odoo amidraad oortoo bas huuheddee l zovhon anhaaraad hamgiin saihan ue mine bainadaa nudend mine gerel asaj bas naiz nohod hamt olon erch huch buh saihan zuils mine ehelsen. Ehner bol harin salaad 1 sariin dotor oor huntei bolood yavsan muu sanaj bodolgui saihan amidarch baival huuhedded maani l heregtei geed l sain saihniig huseed l amidraad yavj bnadaa. Ternees ergej butsaad hezee ch saijirj deerdeggui yumshuu 10 jil yag naadah zamaar chine yag iim ehnertei amidarsan hunii ug shuu ahiin duu amjilt! Salllaa geed har buruu sanalgui sain saihniig huseeed l yavuul hezeech uulzaj uchirj uilj duulhad ni nuur bitgii ogoorei bas untaj hevtej herhevch bolohjgui shuu salaad 6 sar l teschih tgd ehner chine ch bas tohiroh humuus bish bsan gedgee oilgood oort tohiroh hunee olnodoo! Chi ch bas oloh bhaa!

    • Том ах says:

      Бараг 20 гаран жил яг ийм амьдралаар амьдарч байна салсан дээр юм билээ одоо би үр хүүхдээ гээд салахгүй байсандаа маш их харамсаж байгаа хүүхдүүдийн минь хүмүүжил хог новш шиг л болсон банзал архчин эхнэрээ хайрлаад хүндлээд явсан ы хариуд сэтгэцийн асуудалтай хэцүүхэн хүүхдүүдтэй болдог юм байна лээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.