Хайр даагаагүй эхнэр

Гэр бүлийн харилцаагаа ярих хүн байхгүй /найзууддаа энэ тухай ярихыг хүсдэггүй/ болохоор энд бичвэл сэтгэл онгойх юм шиг санагдаад бичиж байна.

Бид 3 хүүхэдтэй, ханилаад 12 жил болж байгаа 40 дөхөж яваа хүмүүс. Араар тавилт гэр бүлээс гадуурх харилцаа хэн хэнд маань байхгүй. Манай хүн архи их уудаг, уухаараа агсан согтуу зан байхгүй буйдан дээрээ зурагт үзэж байгаа л унтаад өгдөг. Угаасаа эрүүл согтуудаа дуугай, тайван, хүмүүжилтэй, хүнтэй сайхан харьцдаг, ажил төрлөө цалгардуулдаггүй, найз нөхөд дундаа нэр хүндтэй, найдвартай залуу.

Аягүй гоё байя гэж бодож байх зуур сэмээрхэн уучихна гэртээ байх даа бага багаар уугаал байж байдаг, гадуур үе үе гарч ууж идэхээрээ тасарчихаал ирдэг. Тэгээл миний уур хүрээд архинаас болж их хэрүүл болно. Хэрэлдэхээр үхэх гэж байгаа юм шиг биеэ өмөөрнө, миний буруу би өөрчлөгдөнө архи уухаа болино гэж хэлдэггүй. Эхний жилүүдэд тэгж хэлж надад итгэ гэж гуйдаг байсан. Гэхдээ л цөөхөн удаа. Сүүлийн үед бол сөрсөн базаа юм уу юу юм нөгөө дуугай хүн чинь ярзаганаал хэрэлдэнэ.

Би ч бууж өгөхгүй эргүү тэнэг, архичин, пизда гэж хүртэл хэлдэг болсон. Манай хүн уг нь намайг элдвээр хэлдэггүй байсан. Сүүлийн үед авгай, тэнэг, шулам гэх мэт хэлэх болсон. Заримдаа надад хэлэх үг байхгүй бол ах дүүг маань хэрүүлдээ оруулах болсон. За тэгээд өөр жижиг сажиг маргаан дээр миний буруу байвал надтай хэдэн өдөр дуугарахгүй байж намайг залхаан цээрлүүлдэг. Сүүлийн үед би ч гэсэн хэдэн өдрөөр ярихгүй тусдаа өрөөнд ганцаараа унтаж чаддаг болсон. Ер нь гуйхаа царайчилхаа больсон.

Тэгээд дуугарахгүй хэдэн өдрөөр байхаар нөхөр хоол ундаа хийнэ. Миний хоолыг миний өрөө рүү хүүхдээр зөөлгөнө. Тэгээд тэр нь хайртай шүү уучлаарай гэж байгаа юм байна. Тэгээд эцэст нь амьдрал миний санаснаар болсонгүй гээд салвал амьдралынхаа төлөө яваад зүтгээд хайрлаад байхад хайр даагаагүй л гэж буруутгах юм байна лээ. Хэзээ ч өөр дээрээ бурууг бодохгүй. Би өөрөө гарч орж шоуддаггүй, гэртээ л байж байдаг, араар нь тавьж, хүн амьтантай сээтэгнэж ч үзээгүй. Найз нөхөдтэй нь уулзуулахгүй барихгүй гэдэггүй, хардаж сэрддэггүй. Уусан согтуу байгааг нь харахаар
л уур хүрч элдвээр хэлж, үзэн яддаг…

23 Comments

  1. Эмч says:

    Сэтгэл гутрал гэж айхммах өвчин бий. Дуугай, сэтгэлээ гадагш нь тэр болгон гаргаад байданүй хүн бол өртөхдөө амархан. Архи уухаар сэтгэл санаа нь өргөгдөж, зүгээр болсон юм шиг санагдаад архи нь гарахаар бүх юм болж бүтэхгүй байгаа юм шиг санагдаад эхэлнэ. Тиймээс байнга л бага багаар ууж эхэлдэг. Болж өгвөл сэтгэл зүйчид үзүүлж эмчилгээ хийлгэ. Сэтгэл засал хмйлгээд эм уувал засраад л ирнэ. Гэхдээ өөрийгөө ингээд байна гэдгээ ойлгосон тохиолдолд л эмчилгээ үр дүнтэй байдаг. Бас ийм үед хүний хань ухаалаг, халамжтай байх нь маш чухал шүү

  2. Bi says:

    Yooo odoo bur erchuudiin arhi uuh ni ehnerees bolood bna gj bgaa ymuu??? Amruu ni ehner ni awaachij hiideggui l bhgui yu. Bas argal ewle hatan uhaan garga marga geed oorsdod ni uhaan bdggui ymuu zaawal 1 huneer malluulj bj zow ywah gd bdgiimuu haasheeen beeeee

    • захидлын эзэн says:

      харин тийн үнэхээр ойлгохгүй байна. эхнэр нь эвдээд базаад өөрийнхөөрөө байлгах гээд байна, буруу харьцаад байна гэхийн. архи ууж байгаа нь л буруу биздээ. таалагдахгүй бол таалагдахгүй гэдгээ өөрийнхөөрөө л илэрхийлдэггүй юм уу. хатан ухаан гаргана гээд яахын дандаа аргалж эвэлж байхыг хэлдэг юм уу, дотроо нэг юм бодоод гаднаа нэг өөр юм наль наль гэхийг хэлдэг юм уу. Би ч гсэн эвдрээд байхад, энэнээс өөр юм бодож санаж чадахаа байлаа, уурлалалаа хөгширлөө. анхнаасаа ийм ууртай хүн байгаагүй шд. хөөрхөн ааштай, сайхан сэтгэлтэй, муу санаагүй, аавын эрх охин байсан шд цагтаа. зарим эрэгтэйчүүд жоохон ухаантай байгаасай, өрөвч нинжин байдаг байсан ч болоосой.

      • Бат says:

        Хаха хүн бүр чам шиг бодсон бодлоо хэлдэг бол утгаа алдана биз дэ. Чамд хатан ухаан дутаж байгаа болохоор утгийн алдуулж байна. Яс юман дээрээ чи яг өөрийнхөө сул талыг хэлүүлээд өт шиг өрвөлзөж хэрүүл уруул хийж байгаа хүн бусдын сул талыг хэлэх чамд юман чинээ амархан тэ ⁰нөхөр нь чааваас өөдөөс нь хэрэлддэггүй дуугай даруу хүн болохоор бүр доромжлоод сурцан. Гудамжинд согтуу байгаа хүнийг хөөэ архичаан гээд дуудаж чадахгүй байж их шударга хүний дүр эсгэчихжээ. Чи үнэхээр өөрийгөө төгс гэж боддог өөрөөсөө алдаагаа хайдаггүй биэ ээ тооцон хүүхэн бэ? Чи энэ хорвоод бүгдийг мэдэх үү? Яг үнэндээ чамд мэдэхгүй зүйл хэдэн тэрбумаараа бий мэдээж хүн болгонд. Авуул аваад ойлгуул ойлгоод ав чамайг юм ойлгодог хүн гэдэгт иргэлзчихлээ

  3. Bad boy says:

    За тэгэхээр яг үнэндээ жинхэнэ гаричин бол биш шүү. Ах нь ууж л явлаа. Жинхэнэ архичин бол эхнэрээ аргаддаггүй юмаа. 1 тийм гэр бүлээ гэсэн юм бна наад нөхөрт чинь. Амьдралд чи яг ингэж амьдар гэсэн гарын авлага заавар дагалдаж ирдэггүй шдаа. Тэгэхээр ийм бна. Наад нөхөртэйгөө ярилц ойлголц, магадгүй хамт уу ,чин сэтгэлээсээ ярилц. Дуугаа хурааж уурлаад л байвал та 2 бүүр холдоно. Бас нөгөөтээгүүр яг нөхрөө зовлоо, дампуурлаа, өвдлөө гэхэд нөхрийнхөө төлөө бат бай, түүнийгээ ойлгуул. Сда архины найзууд бол архины л найзууд бдг бхгүй юу, цагаа тулахаар хэн2ч бдггүй л бхгүй юудаа. Тэрийг нь ойлгуул, бусдаас харуул. Хамгийн хүчтэй эр хүн гэр бүлдээ үнэнч хүн бдг юмдаа. Мэдээж хүн юм чинь алдана ононо. Хань л энэ үед нь хань болох ёстой лдоо. Битгий Дотроо дандаа хар муу санаж харьцаж бай. Бид нар чинь бас мэдрэмж гэж 1 жаахан ч болтугай юм бнаа бна. Бас хэлдэггүй л болохоос биш, гомдоно, ууж буруугаар л гомдчихдог болохоос биш. Ганц 1 уух, ганц1 гадуур хонох бол бх л зүйл. Хүүхнүүд 40 гартлаа энийг ойлгодоггүй лдээ. Яг чиний бодсоноор төсөөлснөөр бхгүй шд наад нөхөр чинь, шаал тусдаа амьтан бхгүй юу. эвт шаазгай буга барина гэгчээр нөхөртэйгөө ин ян болтлоо эвтэй, ойлголцолтой бай. Хүчирхэг сайхан, аз жаргалтай гэр бүлүүд бүгд тийм. Тэгэхээр дүү минь харав уу, бүх юм ОЙЛГОЛЦОЛ бгаа биз. Үнэхээр яаж ч үзээд ойлголцол ирэхгүй бол, боль2 бие2ээ зовоож кайф авах гэж бгаа биш.

    • захидлын эзэн says:

      БАТ-аа
      Хатан ухаантайгаа тонилоо чи
      хатан ухаан гэж дандаа хуцахын
      чамаас дээдэх нь ярьдаг зүйл, чи бид 2т падлий ч гүй юм байдаг байх

  4. Zochin says:

    Архи уудаг хүнтэй хамт ямар ч сайн эмэгтэй эвдэрнээ, хараад л уур нь хзрэхээс яахав. Цаад хүн ч архинд донтох орох тусмаа л ааш авир нь эвдэрсээр эцэстээ бүхнээ алдаад өөрөө нохойн үхлээр дуусдаг

  5. Ок says:

    Хажуудаа уяатай гөлөг шиг хамаатуулж байлгах гэсээр байгаад нөхрөө эвдчээд одоо мянга гонгиноод яахав дээ

  6. Үнэн says:

    Ёстой нөгөө өсөхийн өлсгөлөн нь бүх юманд харагдаад байдаг 80д оныхны үе хэзээ дуусна тэр үед бүх юм арай цэгцрэх байх
    80-90оны хооронд төрөгсөд хаана ч гэсэн хамгийн хог новшийн юмнууд байдаг нэг хүн шиг хүн энэ үеийхэн дотор байхгүй

    • с says:

      хаха хэдэн сда вэ чи

    • үнэн-д says:

      юугаа эргүүтээд байгаан болоо. өчүүхэн жижхэн тархи нь яаж ажиллаад байгаан болоо хаха
      бүхэл бүтэн нэг жинэрэйшнийг үзэн ядаж харааж байгаа бол чиний тархинд л асуудал байна даа

  7. Эзэн says:

    Архичин хүн энэ хорвоогийн хамгийн аминчлан хүн болдог юм аа. Зөвхөн уух уусан үеийн тааламжит байдлаа л бодно.

  8. Ах says:

    Би бол архинд дуртай бас уухад эхнэр ч юм хэлдэггүй, өө тэгээ юу л гээд өнгөрдөг. Харин тэгэх тусам би уусан үедээ эхнэртээ муухай үнэртэхвий, тэнэг юм хэлчихвий, хүүхдүүддээ муухай харагдчихвий гэж хичээдэг. Эцэст нь одоо бол сардаа ганц уувал их юм их ховор уудаг, уухдаа хэзээ ч тасартлаа уудаггүй.
    Хүүхэд байхаас пс их тоглодог байлаа, одоо ч заримдаа тоглодог. Эргэн тойрны бүх хүн дургүйцэх тусам тогломоор болоод байдаг байлаа. Гэтэл гэрлээд 1, 2 жилийн дараа эхнэр чи гэртээ ком аваад тавьчих, тэгээд гэртээ тоглож бай, чамайг сураггүй хүлээж суумааргүй байна гэсэн юм. Авлаа, тоглолоо. Дургүй байгаа нь мэдэгддэг ч юм хэлдэггүй, ажил амьдралаа л алдахгүй бол яах вэ гээд шүд зууж хэлдэг байлаа. Жилийн дараа гэхэд би комоо асааж ард нь суувал ажил эсвэл өөр зорилготой зүйл л хийдэг болсон байлаа, тоглох их ховор болсон доо.
    Бодоод байхад миний хань надад их зөвөөр нөлөөлж чаддаг юм байна лээ.
    Юу хэлэх гэсэн бэ гэвэл чи буруу харьцаад бүр эвдээд байна даа наад залуугаа. Дуугүй даруухан хүн хэрэлддэг, уугаад агсам тавьдаг болсон зэрэг нь чиний харьцаанаас болж байгаа юм. Чиний дургүй зүйлийг хийж байгаагаа мэдэж байгаа ч чи тэрийг нь олон жил чичлээд дарлаад байхаар удахаараа сэтгэцийн өвчин болоод тэгж бага багаар сэдэрсэн бүр даамжирчихаж. Өөрөөр хэлбэл чи байнга гэр бүлийн сэтгэлзүйн хүчирхийлэл үйлдээд байсан байна. Арай л өөрөөр харьцах хэрэгтэй байж. Одоо оройтоогүй гэж чи бодвол чиний зөв, оройтоогүй, чи хүний хань шиг байж харьцаагаа зөв болгох, алдаж яваа ханиа засаж залруулж чадна. Одоо оройтсон гэж бодож байгаа бол бас чиний зөв, чи хүний хань шиг байж чадахгүй гэр бүлээ нураана.
    Хэзээ ч дарамтлаад, базаад энэ асуудлын ард гарч чадахгүй, харин ч энэ асуудлын өмнө бууж өгч дуусах болно, асуудал чинь танай гэр бүлийг залгих болно. Харин ойлгож дэмжиж, хамтдаа нэгдэж чадвал асуудлаа давна. Энэ бүх гэр бүлд, бүх асуудал хамаатай зөвлөгөө.

  9. зочин says:

    Тэгээд уу уу гээд өөхшүүлээд сууж байх ёстой юм уу. Дээдсийн ухаан ч гэх шиг арчаагүй заваан тэнэг юм байгаадаа.

  10. Дээдсийн ухаан says:

    шулам хүүүхэн байна даа. эм хүн эр хүнийг түшиж амьдардаг болохоос базаж амьдардаггүй юм.

  11. 40 насалсан залуу says:

    ёр нь ажиглаад байхад архи байнга уудаг хүмүүс сэтгэцийн өөрчлөлт, зан харилцаа нь эвдэрч, зөвхөн хар амиа хичээх буюу өөрийн тааламжтай байдал, согтуу байхыг таашаадаг. Бусдыг хайрлах сэтгэлгүй болдог. Яваандаа гэр бүлээсээ хөндийрөх, секс ч хийхгүй болох, амьдралын тэмцэлгүй болдог шүү!!!

  12. Бат says:

    Ажил хийгээд амьдралаа авч яваад тэжээж байгаа залуу хааяаадаа уулгүй л яадын найз нөхөд хамт олон дундаа байхын тулд уухгүй бол найзгүй болно. Монголчуудад чинь найз гэдэг чинь их эрхэм чухал шдээ ялан гуяа эрчүүдэд. Эмэгтэйчүүд бол жирэмсэн болоод хүүхдээ хараад байгалиасаа найзуудаасаа хөндийрчдийшд. Би бас чамайг шулам гэж хэлмээр байна. Манай 2 хамаатны залуу найзуудтайгаа уулзахдаа л уудаг архичин биш хүмүүс байсан юм гэтэл хүнтэй сууснаасаа хойш аймар уудаг болсон эхнэрүүд нь архи үздэггүй уул нь 2уулаа уухаараа яг танай нөхөр шиг агсан согтуу тавьдаггүй мөрөөрөө байдаг хүмүүс архи уухаар нь муу архичин нтр гээд дууд нь хамаг цалинг нь хурааж авчаад шүү. Тэгээд байхад ямар ч хүний зөрүүд зан нь хөдөлнө дө уурандаа нөгөө 2 маань улам сөрөөд бүр их уудаг болсоон би ч тэр 2 хүний дэргэд багаасаа байсан болохоор сайн мэднэ үнэхээр хүмүүжилтэй мундаг хүмүүс ах дүү нар нь хүртэл арай ч ийм аймар архи уудаг хүмүүс байгаагүй дэ гайхаад байдаг юм амжилттай яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй байдаг да. найз нөхөдтэйгээ уулзаж хааяа нэг ууж суугаад согтуу орж ирэхэд нь орилж чарлаж хэрүүл өдөж байдаг их хар энергитэй хүүхэн байна. Магадгүй чи 1т согтсон хүн харахаараа их айдаг байх аль эсвэл 2т нэг шил архины мөнгө нөхөрөөсөө харамлаж байгаа харамч хүүхэн аль эсвэл 3т багад чинь архинаас үүдэлтэй сөрөг дурсамжаас болоод сэтгэцэд чинь ямар нэг өөрчлөлт орцон болоод архи үздэггүй эсвэл 4т чи нөхөртэйгээ барьцаж байна нөхөр чинь найзуудтайгаа уулзаад ярьж суугаад сэтгэлээ онгойлгоод хөгжилтэй байгаад ирэхэд нь чи атаархаж уурлаж байна учир нь чамд найз ховор.

    • зочин says:

      хааяа гээгүй, байнга уудаг гэсэн байгааздээ малаа. Юу ч ойлгоогүй байж цэцэрхээд шаахын

      • Бат says:

        чи харин юу ч ойлгохгүй байна. Хааяа уудаг байсныг буруу харьцдагаасаа болоод байнга уудаг болгосон байна гэж жишээ хүртэл авч тодорхой бичсэн байнадаг.

  13. lol says:

    chi ch bas buruutai shd, cham shig yarzaganaad heruul hiigeed baihad nuhur chin teseed suuj baih yostoi yu? Chi doromjlood ter hariu hereldehgui baih yostoi yu. za yamar albatai bish dee, chi turhumduu butsaj bno shd,
    nuhruu buruutgaad uuruu neeh ariuhan amitan,

    • захидлын эзэн says:

      тэгээд төрхөмдөө буцахаар хайр даагаагүй гэж хуцна шдээ. надаас болоод би архи ууж залхаагаад энэ амьдралаа баллачихлаа гэж ухаарахгүй гэдэгт нь гол нь байна л даа.
      Ердөөсөө өөрийгөө ариухан гээгүй байгаа байдал маань л энэ.

      • lol says:

        tegvel ter bagaa baidlaa zas, har yar hiigeed baival yamar ch er tesehgui, rahi uugaad bgaa ni heruulees bolj bj bno, het hyanah gej oroldood bgaagaas chin bolj biaj bno, husleeree, hartsaaraa bailgah gej oroldood ggaagaas chin bolj bj bno,

        nuguu hatan uhaan chin haana bna, setgeliig ni tataj chadval bie ni uneheer holddoggui yum shvv, eriig geriin muhra sahiulah gej bvv orold, er nuhruu tejeegch tudiihnuu rharahaa bolichih, setgel sanaanii demjleg ugch chdaval haa holdov gej.

  14. zaya says:

    zass surteishde

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.