Би энэ сайтнаас Хэрвээ, хэрвээ, хэрвээ гэсэн захиаг уншаад өөрт тохиолдсон явдлаа бичье гэж бодлоо. Гэхдээ надад тохиолдсон явдал тэр захианы яг эсрэг эхнэрийнх нь байр сууринаас хандаж байгаа юм шүү. Би одоо 32-той 2 хүүхэдтэй нөхөртэй жирийн л эмэгтэй. Бусдаас ялгарах зүйл байхгүй энгийн л. Миний нөхөр сэтгэлдээ арван жилийнхэн охиныг тээж явдгийг би санаандгүй үерхэж байхдаа компьютер дээр нь байсан зурагнаас нь мэдсэн юм.
Тухайн үед үерхэж байсан мөн ямар ч хүнд тийм сэтгэл байдаг болохоор нээх тоогоогүй ээ. Харин 2 дахь хүүхдээ төрүүлээд 1 сар гарны дараа би нөхрөө ямар хүн болохыг мэдсэн. Надад хайргүй, надаас мөнгөө нуух хүсэлтэй, хүүхэл төрүүлэхэд минь дургүй байсан тухай, өөр хүүхэн сонирхож янз бүрийн чат хайсан, намайг гэх сэтгэлгүй ажлынхантайгаа байнга уух болсон, тэдэнтэйгээ нийлэх дуртай, надаас илүү ажлынх нь хүүхэн, залуусыг илүү их хүндэтгэж бахархдаг, ажлынх нь хүүхнүүд төрөхдөө ямар их дикритний мөнгө авч төрдөг тухай гээд би хэнтэй ч дүйхээргүй гэрийн авгай болсноо нэг хэрүүлээс болж мэдсэн юм.
Юм гэдэг нуугаад хэзээд илэрдэг хойно. Надад хайргүй байсан юм бол орхиод амьдралаа бодоход яанаа гэж одоо боддог. Тэр өдөр хангалттай зодуулсан. Гэхдээ тэр өдөр миний нүдийг нээж өгсөн дөө. Би түүнд ямар их хайртайг, бас дахин хайрлаж чадахгүйг, бид хоёрын харилцаанд цаашид цензур байх ёстойг, надаас илүү миний амьдралд хэрэгтэй хайртай хүн байхгүйг ойлгуулсан, бас би хэзээ ч дахин сохроор хайрлахгүйг мэдсэн.
Би нөхрийгөө сохроор хайрласан юм шүү дээ. Хайр гэдэг болзолгүй, ямар гэдэг нь хамаагүй гэж. Гэхдээ эр хүнд үргэлж сайхан эмэгтэй хайдаг юм байна лээ. Миний аавын сургаал хүнийг хүнээр харах хэрэгтэй гэж сургаснаар бие муутай нтр гэсэн бодолгүй зөвхөн л хайр гэж бодсон. За одоо тэгээд цаг хугацааг ухрааж болохгүйгээс бас надад дахин хүнтэй суух бодолгүй, хүүхэд шуухад гээд мөн одоо надад чин сэтгэл хэрэггүй юм даа. Тэгээд нөхөртэйгээ байж л байна. Харилцаа энгийн, гоц гойд юмгүй, амьдрал байдаг л, надад бол ингээд амьдрал дуусахад яахав ээ дуусгах л байх.
Гэхдээ л тэр өмнөх хүний захидалд бичсэн шиг би ч бас надад хайргүй хүнтэй суусандаа харуусаж байна. Тэр үед одоогийнх шиг ухаан, туршлага байсан бол суухгүй байсан юм шүү. Илүү их өөрийгөө мөнгөтэй болгож, илүү их сурч, хосын харилцааг илүү их хойшлуулах байлаа. Тиймээс эхнэрээ гомдоовол эхнэр чинь ч бас над шиг харуусна…
6 Comments
Ишшш….монгол хүүхнүүд нээрээ үнэн ухаан муутай, үнэ цэнэгүй Миа юмаа. Бүүр нэг хэн ч биш, цуйван сэгсрэхээс цаашгүй хэн ч биш. Дандаа л нэг майжийсан царай муутай хар юманд доромжлуулаад л амьдарч бх юм…Бүгдээрээ адилхан нэг яг иймэрхүү амьдралтай.
Ишшш….монгол хүүхнүүд нээрээ үнэн ухаан муутай, үнэ цэнэгүй Миа юмаа. Бүүр нэг хэн ч биш, цуйван сэгсрэхээс цаашгүй хэн ч биш. Дандаа л нэг майжийсан царай муутай хар юманд доромжлуулаад л амьдарч бх юм…Бүгдээрээ адилхан нэг яг иймэрхүү амьдралтай.
Ийм амьдрал туулж байгаад харамсалтай байна.
Амьдрал гэдэг эр болон эм хүмүүсийн хамтын хичээл зүтгэл дээр оршин тогтнодог тул аль аль тал нь хичээх хэрэгтэй. Хүүхэд гэдэг бол танай нөхөр чинь чамаас салахгүй байх чөдөр тушаа биш гэдгийг ямагт анхаарч өөртөө онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг манай эхнэр надад бодитоор мэдрүүлдэг дээ. Хүүхэд төрүүлэх болгондоо асар их хичээл зүтгэл гарган, өөртөө анхаарал хандуулж хичнээн ядарч байсан ч сексийг хэзээ ч орхигдуулахгүйн дээр, үргэлж бодит хэрэгцээ шаардлагыг нөхөр болох надад үүрүүлж ирсэн байдаг юм. 20 жил ханьлахдаа өдий болтол нөхөртөө өөр эмэгтэйд зай гаргахгүй байгаад 5 хүүхэд төрүүлсэн эмэгтэйг одоо болтол ажлых нь залуус хоргоох түвшинд байлгана гэдэг бас л аймшигтай хичээл зүтгэл байна шүү.
Өөрийгөө өөд нь татаж шинээр амьдрал эхлүүлэх буюу өөртөө онцгой анхаарал тавихыг аминчлан зөвлөе. Аан тийн бас хэзээ ч нөхөртөө өөртөө гар хүрэхийг зөвшөөрч болохгүй.
Нэгэн 40-тай залуугаас
Тийм эхнэрүүд ч байна
Ер нь эмэгтэй өөрт нь хайртай хүнтэй суух хэрэгтэй дэ.
Асуудалгүй амьдрал гэж үгүй.
Өөртөө цаг гаргаж өөрийгөө хайрлаарай. Өөр хэн ч чамайг хайрлахгүй. Үр хүүхдүүд ч хайрлахгүй.
Өөрийгөө тордож, өөрийгөө өөрчлөөд шинэ хоббитой болж, шинэ хүрээлэл үүсгээрэй. Үнэхээр сонирхолтой шүү.
Анзаардаггүй, тоодоггүй байсан нөхөр чинь анзаарч, хайрлаж, тоож, харамлаж эхэлнэ. Бал бурам мэт дотроосоо гэрэлтээрэй. Гоо сайханд байнга орж өөртөө гоё дотуур хувцас ч аваарай.
Үүрэг роль байхгүй, чи бүхнийг зохицуулаад байхаар ямар ч хүн өөр зүйлд сатаарч, өөр зүйл сонирхож эхэлнэ.
Амжилт бүсгүй минь.