Наснаас шалтгаалаад бие хүсээд байна уу?

Сайн байцгаана уу. Би 25 настай. Хэдхэн хоногийн өмнө тохиолдлын байдлаар өөрөөсөө 10 ах хүнтэй унтчихсан. Миний хувьд анхных байсан. Тэр хүнийг тодорхой хэмжээнд таньдаг, ер нь хувь хүн талаасаа надад их таалагддаг байсан.

Тэр хүнтэй унтсандаа харамсаагүй, хэдийгээр нэлээн өвдөж, таашаал аваагүй ч цаанаасаа л гоё мэдрэмж төрж байгаа. Хамгийн гол нь би цаашид тэр хүнтэй харилцаатай баймаар байна, гэхдээ хүссэн ч хүсээгүй ч цаашдаа олон таарах учраас энэ харилцааг үргэлжлүүлэх эсэхдээ эргэлзэж, айж байна. Тиймдээ ч юу ч хэлээгүй.

Бид уулзсан боловч тэр шөнийн талаар яриагүй. Уг нь би ярилцмаар байсан ч санаа зовоод чадаагүй. Битүүхэндээ тэр хүнийг эхлээд ярих байх гэж найдсан ч өөр зүйл ярьсаар байгаад салсан. Гомдох мэдрэмж төрж байна бас энэ нь дээр ч гэж бодох шиг. Ер нь би таалагдаагүй учраас огт ярихгүй, ярихыг хүсээгүй байх гэж бодож байна…

Үнэхээр өөрийгөө ойлгохгүй байна. Тэр хүн таалагддаг болохоор цаашид уулзахыг хүсээд байна уу эсхүл наснаас шалтгаалаад бие хүсээд байна уу? Цаашид яг яаж тэр хүнтэй харилцах вэ үнэхээр мэдэхгүй байна. Надад зөвөлгөө хэрэгтэй байна. Тэр хүн маань эхнэр, хүүхэдгүй шүү…

3 Comments

  1. jsjjs says:

    be careful what you want.

  2. zochin эла says:

    Uchraa meddeg busguitei NUA boloy Asbirar Lleno gsn fbook hayg bgaa

  3. Bat says:

    Ahmad hun ntr hevshmel oilgolto bolio. Nas zalu bn. Uzej boloh buhnig uz. 30, 40 hursen hoino haramsana shu. 20-30 nas bol galzu baryn amand gara hideg nas. Uzej boloh buh ersdelig uz, aldaj boloh buh aldag garga. Tegej bj chi 30, 40 nasanda beltgegdene.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.