Эмэгтэйчүүд эрчүүдээс даруй хэдэн минутаар илүү амрах ёстой талаар олон судалгаа байдаг.
Тэд ажил, гэр бүл, үр хүүхэд, гоо сайхан байх зэрэг хэтэрхий олон асуудалд санаагаа байнга чилээж байдаг нь тэдний тархи их ажиллахад хүргэдэг байна.
Зөвхөн хүүхдийн асуудалд гэхэд тэд түмэн зүйлийг үргэлж бодож тунгааж явах жишээтэй. Хүүхдийн боловсрол, хүмүүжил, өвөл, хавар, намрынх нь гутал, хувцас хангалттай эсэх, эрүүл мэндийг хэрхэн байнга дэмжих, арьс арчилгааг нь хэрхэн зөв хийх зэрэг нэг асуудалд гэхэд тэдний бодох санах, эрэлхийлэх зүйл маш олон.
Их Британийн Loughborough хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд өдөр тутамдаа эрчүүдээс 20 минут илүү унтаж, амрах ёстой судалгааг танилцуулсан юм.
“Эмэгтэйчүүдийн тархи илүү их ажилладаг тул эрчүүдээс ялимгүй их унтах ёстой” гэж энэхүү судалгааг хийсэн профессор Жим Хорн ярьжээ.
Насанд хүрэгчид хоногт дунджаар 6-8 цаг унтдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд энэхүү дундаж хугацаанаас 20 минут илүү унтах нь тэдний эрүүл мэндэд учирч болох олон сөрөг үр дагавраас сэрэмжилж болох нь.
Хэдийгээр судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдээс илүү унтаж амрах ёстой ч амьдрал дээр эмэгтэйчүүд нь нөхөн үржихүйн онцгой үүргийнхээ дагуу хүүхдээ хөхүүлэх, хуурайлах зэргээс үүдэж эрчүүдээс бага унтдагийг үгүйсгэхгүй.
Жишээ нь, Монгол ээжүүд дунджаар 2-3 хүүхэдтэй байдаг бол дор хаяж амьдралынхаа 3-6 жилийг дутуу нойртой өнгөрөөх магадлалтай. Тэгэхээр эмэгтэйчүүд маань энэхүү алдагдсан нойроо одооноос нөхөж өдөр бүр арай илүү амрахыг хичээгээрэй.
Эх сурвалж: MITRE
1 Comment
Tanilcah huuhen ba uu