Сексдээ муу гэдгээ хүлээн зөвшөөрөх мэдээж хүн бүрт амаргүй. Гэхдээ заримдаа бодит байдалтай эвлэрэхээс өөр аргагүй тохиолдол бий. Хэрвээ эрт мэдэж чадвал асуудлыг эрт шийдэж чадна шүү дээ. Доорхи шинж тэмдгүүдийн уншаад дүгнэлт хийгээрэй.
- Бүрэг ичимхий зан Хэрвээ чи нүцгэн байгаагаа харуулахыг хүсдэггүй бол, гэрэл асаалттай байхад секс хийхийг хүсдэггүй бол, биеийнхээ зарим хэсэгт хайртыгаа хүргэдэггүй бол бүрэг ичимхий зангаас чинь болж асуудал үүсэж болзошгүй. Сексийн дараа сэтгэл ханамжтай үлдэхийг хүсвэл аль болох нээлттэй байхыг хичээгээрэй. Мөн өөрийнхөө биений аль ч хэсэгт хүрэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ч эмэгтэй нүцгэн байхдаа тачаангуй харагддаг. Чиний биеийн бүх хэсэг бурхны хичээнгүйлэн урласан бүтээл. Хайртдаа чиний гоо сайхныг бүрэн дүүрэн мэдрэхэд бүү саад бол л доо.
- Яг юу хүсэж байгаагаа хэлдэггүй Энэ ч гэсэн бүрэг ичимхий зангаас үүдэлтэй. Бие биенийхээ хүслийг мэдэхгүйгээр секс хийх нь энэ нандин харилцааг амьгүй болгож орхино. Энэ зөвхөн чамд биш, харин найз залуу/нөхөрт чинь илүү хэцүү байх болно. “Би юу хүсэж байгаагаа өөрөө ч мэддэггүй” гэж бодож байна уу? Туршлага багатай, аль эсвэл огт туршлагагүй байсан ч хүн юу хүсэж байгаагаа их бага хэмжээгээр мэддэг. Харин тэрийгээ ил гаргахыг хүсэхгүй, эсвэл яаж илэрхийлэхээ л мэдэхгүй байж болох юм. Оролдож, туршиж үзэхийг хүссэн зүйл хүн бүрт бий. Бодол санаагаа чөлөөлөөд нэг үзээрэй.
- Чи хэзээ ч санаачлага гаргадаггүй Сексийг өөрөө санаачлах нь чамайг илүү сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй байхад тусална. Секс бол ганцхан түүнд биш, чамд ч бас таалагддаг харилцаа байх ёстой. Чи заавал түрэмгийлэх, эзэгнэх албагүй, гэхдээ санаачлагыг хааяа гартаа авч сурах хэрэгтэй. Ингэснээр өөрийнхөө юу хүсэж, юу хиймээр байгааг тодорхойлж сурна. Өдөж, өдөөж чадахгүй байх вий гэж битгий ай. Ямар ч эрийн сэрэл эмэгтэй хүний жаахан ч болов санаачлаганд амархан хөдөлдөг.
- Чи их инээдэг Инээх нь мэдээж сексдээ муу гэсэн үг биш л дээ. Харин бүхий л “үе”-ийн турш инээсээр байвал бүх зүйлийг нураах аюултай. Ганцхан энэ үед л инээх нь асуудлыг үүсгэдэг. Хайртад чинь доог тохуу болсон мэт сэтгэгдэл төрж, чамайг оролдохоос айж эхэлнэ. Харин бэлгэвч мултрах, хийхээр оролдож байхад үе мөч шар хийж дуугарах мэтийн жижиг бүтэлгүйтлийн үед хөгжилтэйгөөр инээж уу амьсгалыг аварч болно.
- Чи үнэхээр чимээгүй байдаг Насанд хүрэгчдийн киноны одод хамаагүй орилж, өөртөө хурсан таашаалыг тэр чигт нь ил гаргадгийг чи мэдэх байх. Заавал порно од шиг орилох ёстой биш ч, юу ч болоогүй мэт чимээгүй байж болохгүй. Энэ бүхнээс зөвхөн чи биш, хамтрагч чинь ч гэсэн таашаал авах ёстой. Ямар ч эр дуу чимээнд дуртай байдгийг баталсан байдаг. Тачаангуй хоолой чинь чиний ч гэсэн сэрлийг өдөөж, чи одоо л сексийнхээ үед эрх чөлөөтэй байгаагаа мэдрэх болно.
- Чи хэтэрхий их боддог Хэрэв ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэж байгаа бол тэр тусмаа ямар ч туршлагагүй бол бодох нь аргагүй. Гэхдээ бодит байдлаас тасартлаа бодох нь буруу. Бүх зүйлийг бүү бод. Энэ байдал олон давтагдвал таагүй үр дүнд хүргэнэ. Ингээд хөдөлчихвөл муухай харагдах болов уу, эсвэл тэр доороос минь юу үнэртэж байгаа бол, будаг минь буучихаагүй байгаа гээд л…эцсийн эцэст энэ бүхэн ямар хамаатай гэж? Чиний бас түүний сэрэл хөдөлсөн байна, одоо та хоёр өөрсдийнхөө үйл хөдлөлийг чөлөөлөхөд л хангалттай.
- Чамаас ямар ч дэмжлэг очдоггүй Хэрвээ чи огт хариу үйлдэл хийхгүй бол түүнд хана үнсэж байгаагаас ямар ялгаа байх билээ. Ямар ч хичээл зүтгэл байхгүй, унтлагын өмд цамцаа өмсөөд, нүүрэндээ маск тавиад хүрээд ирвэл хамтрагч чинь ухаан алдах дөхөх вий. Секс бол хоёр хүний хамтын “үйл ажиллагаа”. Тиймээс чамаас ч мөн адил дэмжлэг, зүтгэл шаардана гэдгийг санаарай. Өмнө хэлсэнчлэн санаачлагатай байх нь бэлгийн амьдралд маш чухал. Хэрэв оролдож үзээд таалагдахгүй бол дахин хийхгүй байж болно. Харин шинэ зүйл туршихаас бүү ай. Хэтэрхий назгай байх нь сексдээ муу байх шалтгаан болдог.
Хамгийн чухал нь сексийн үеэр ичих хэрэггүй. Өөрийгөө мэдрэхийг хичээгээрэй. Хэрвээ дээрх шалтгаан чамд илэрсэн бол сайжруулах тал дээр анхаарч эхлээрэй. Чамд таалагдана даа. Хүн төрөлхтөнд заяагдсан ийм гайхамшигтай зүйлийг бүрэн дүүрэн мэдэр.