Сайн байна уу? Өнгөрсөн жилээс хойш би их сургуулийнхаа багшид дурласан юм. Өмнө энэ талаар та бүхнээс зөвлөгөө авч байсан. Өмнөх асуудлаа бичвэл манай багш надаас бол арван насаар ах хүн бий. Миний хувьд насны хувьд асуудал бол байхгүй хорин нэгтэй л дээ. Багшид уулзаж учирдаг хүн бий эсэхийг сайн мэдэхгүй л юм. Гэхдээ ямар ч байсан гэр бүлтэй бол биш ээ. Манай багш бол үнэхээрийн ухаалаг, царай зүс гээд бүх юмаараа төгс гэж хэлж болно. Ийм болохоор зөндөө охидууд араас нь гүйдэг юм байна лээ.
Би хичээл дээрээ нээх цойлоод байдаггүй ч гэлээ өөрийгөө дажгүй гэж боддог. Гадна талаасаа бол царайлаг ч биш царай муутай ч биш нэг тийм биеэ цэвэрхэн аваад явчихдаг энгийн охидууд байдаг даа ер бол тийм гэж төсөөлж болно. Ноднин багш дээр хичээл үзэж байсан. Энэ жил бас багшийн ордог хичээлээс үзэж байгаа. Заавал үзэх хичээл л дээ. Хичээл дээр хааяа багштай харц мөргөлдөнө. Би ч нээх харахыг хичээдэггүй ч хичээлээ сонсох хэрэгтэй шүү дээ, тиймээс ганцаарахнаа хараад байлтай нь биш багш руу үе үе харах хэрэг гардаг. Энэ үед би нээх харахгүй байж байгаад гэнэт харахаар багш надруу харж байгаад намайг харахаар харц нь өөр тийшээ огцом шилжихийг хэд хэдэн удаа анзаарсан. Хүмүүс хэн нэгэн рүү харж байгаад нөгөө хүн нь өөр рүү нь харахаар санаа зовсондоо ч тэр үү гэнэт дальдардаг даа нэг тиймэрхүү маягаар харах.
Би багштай фейсбүүкээр найз юмаа. Өмнө жил би стори хийхээр ерөөсөө хардаггүй хүн энэ хичээлийн жилээс стори үзээд эхэлсэн. Би ч багшийг андуураад дарагддаг байх гэж бодсон л доо. Гэхдээ хэд хэдэн удаа шалгаж үзсэн. Жинхэнээсээ үзээд байна уу, эсвэл хүмүүсийн сториг үргэлжлүүлэн үзэхээр дарагдаад байна уу гэдгийг. Цагийн зайтай эсвэл 30 мин-ийн хооронд хийхээр үзээд байхаар нь сонирхож үзээд байна гэж таамагласан. Ер нь бол нээх стори үзэх төрлийн хүн бол бишээ ялангуяа оюутныхаа. Би хааяа багшаас чатаар юм асуудаг л даа. Багш дажгүй хариулаад л өгдөг.
За мэдэхгүй юм даа. Би хэтэрхий сайн болохоор хэтрүүлж бодоод байгаа болов уу? Гэхдээ миний ярьсан зүйлээс хамаараад, багш намайг анзаарч эхлэж байх шиг санагдсан. Би өөрийгөө хорих гэж их хичээдэг. Чамаас ах боломжгүй шүү дээ. Боломжтой байсан ч чи л шаналаад үлдэнэ энэ мангар бодлоо март гээд л… Гэхдээ ингэж өөртөө хэлж хэчнээн хорьсон ч эргээд л тэр хүний талаар бодох юм. Заримдаа өөрийгөө галзуурч байна уу гэж бодох шиг.
Миний нэг асуудал нь хүнтэй үерхэж байгаагүй л дээ. Энэнээсээ болоод өөр хүн байхгүй, олдохгүй юм шиг ганцхан тэр хүнийг бодоод сэтгэлдээ тээгээд байна уу гэж бодох боллоо. Өмнө би анх удаа үеийнхээ залууд дурлаж үзээд түүнд чин сэтгэлээсээ захиа бичиж өгч байлаа. Түүнд захиа өгсөн өдрөөс хойш хариу хэзээ ч аваагүй юм. Үүнээсээ болоод би сэтгэлдээ маш гүнзгий шархыг авсан. Тиймээс би эрэгтэй хүнд сэтгэлээ түрүүлж илчлэхээс айдаг. Найз нөхөд, эгчдээ энэ талаар хэлэхээр эрс эсэргүүцээд бүгд намайг энэ бодлоо мартахыг зөвлөдөг. Гэсэн хэдий ч би багшдаа сайн хэвээр л байна.
Би одоо яах ёстой вэ? алдсан ч алдаагүй ч энэ миний л амьдрал болохоор зориг гаргах уу? гэхдээ үүнийгээ яаж илэрхийлэх учраа ч олохгүй юм. Багшийг нүдэнд өртөөд тэр хүнд ханд өгөх хэрэгтэй юу?
Жич: Зөвлөгөө өгөх хүмүүс надруу холбоорой, мессэж чат бич, дүнгээ сайн гаргах гээд байгаа гэх мэтчилэн иймэрхүү юм битгий бичээрэй. Дүнгийн хувьд ямар ч асуудалгүй. Мөн тэжээлгэх гээд байгаа биз гэж бичихгүй байхыг хүсье. Миний амьдрал тааруу яахаа алдсан тийм бол биш ээ. Мөнгө төгрөгний хувьд ямар ч асуудал байхгүй болно. Өмнө надад зөвлөгөө өгч байсан хүмүүс ингэж бичиж байсан болохоор ийм сонин юм дахин уншихыг хүсэхгүй байна.
7 Comments
Manai ih surguuliin 2 bagsh bdag yum ehner nohor 2. Ehner n anh oyutan nohor n bagshildag bsan yum bnalee. Odoo bol 2uulaa hamt bagshildag hoorhon hosuud bdg shd.
Ишш зүүдэндээ амьдардаг юмуу чааваас, үсрээд чамайг хэд баваад л хаяна дөө. Ийм утга уянга бодох хэрэггүй, тийм зэргийн багш залуу чамайг тоохгүй.
Цаанаа гэр бүлгүй бол 10 нас юу ч биш. Тэр байтугай насны зөрөөтэй хүмүүс учраад унтаад амьдраад болоод л байдаг
Ystoi l batsaanaaraa bnadaa xaxa
Хөөрхөнен яасан, ххэхэ. Юутай ч харамсахгүйн тулд боломж гарвал ашигла. Гэхдээ өөрийгөө хохирогч болгож болохгүйшүү. Дурлаж умбаад жирмээ болчив, ухаантай жаргаж учир, ажигла!!! Сээтгэнээд учраад өнгөрөх бвал аяндаа мэдэгднэшд, өөрийнхөө мэдрэмжийг л дагадаа!!
За амжилт охин минь! Ай залуу насаа гэж…
Facebookeer nz ym bol, yaadiin bich bich kkkk
Дараа нь харамсаж байснаас үзээд алдсан нь дээр. Гол нь өөрийгөө мартаж, өөрийн ухаантай өайна шүү. Сайн болсон хүн чинь онцгүй байсан ч гэсэн өөрийгөө эвдэж гээж болохгүй. Амжилт хүсье