Хамгийн хачирхалтай нь бэлэг эрхтний гэмтлийг насанд хүрэгчид хамгийн их авдаг. “Эмзэгхэн” учраас л ээдээ хайрлаж яваарай гээд байгаа юм шүү дээ!!!
Эр хүний хоёр дахь зүрхний гэмтлүүд нь санаанд оромгүй олон янз байдаг. Тоочвол…бэлэг эрхтний хөвчний урагдалт болон сэтрэл, бэлэг эрхтний зүсэгдэлт, хатгагдсан ба хазагдсан шарх, толгойн няцралт, арьсан доорх хөндий биетийн урагдал, эрхтний мултралт, хавчигдал, хуухнагын гэмтэл, төмсөгний мушгиралт г.м. олон янз.
Эвгүй юм дуулгах нь дээ… Гэхдээ яаж?
Эрхтний мултрал нь хөвчрөлтийн үед хугаралтай адил нөхцөлд үүсч болно. Эрхтнийг аарцаг ястай бэхлэгч холбоос тасарснаас болж мултардаг. Энэ үед эрхтний хөндийт бие нь хярзан, хуухнагын арьсан дор шилждэг. /эрхтэн хоосон уут хэлбэрээр тэмтрэгдэнэ / Мултралыг зассаны дараа тасарсан холбоосыг оёдог.
Шодойн гэмтэл – хэт их үрэлтээс үүсэх магадлалтай. Энэ нь хэт тачаангуй, эсвэл бэлгийн амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хөвгүүдэд зонхилон тохиолддог. Эхний тохиолдолд арьсны харьцангуй гүн гэмтэл давамгайлдаг бөгөөд эдгэрсний дараа нь сорви үлддэг. Харин удаах тохиолдолд “тээрхийн шамрааны нугалааны урагдал” голчилдог. Төрөлхийн богино хөвчтэй хүнд бэлгийн хавьтлын үед хөвч сэтэрч, урагдал үүсч, өвдөлт өгч цус гардаг. Энэ нь шодойн гэмтэл юм.
Санаа зовох асуудалгүйгээр эмнэлгийн тусламж авч чадвал бэлгийн чадавхи хадгалагдаж үлдэх боломж бараг 100% байдаг.
Хавчигдах гэмтэл – бэлэг эрхтний гэмтэлийн маш өвөрмөц төрөл гэж болно. Тухайлбал, эрхтнийг төмөр утас болон оосроор ороох, цагираг хэлбэрийн хэрэгсэлийг углах г.м. үед механикаар үүсч болох гэмтэл. Хүүхдүүдэд томоогүй зангаас болж ийм гэмтэл авдаг бол насанд хүрэгчид гар хангалгаар авах мэдрэмжээ хүчтэй болгох, хөвчрөлтийг удаан болгох, эсвэл шээс задгайрлын үед шээсийг тогтоох зэргээс гол төлөв үүдсэн байдаг. Ийм гэмтэл авсан үед эрхтний венийн цус бүлэнтэх бөглөрөл үүсдэг.
Эрхтний хугарал – байж боломгүй ч онцгой азгүй тохиолдлоор үүсэх аюултай. Энэ нь бэлгийн хавьтлын үед эрхтэн нь үтрээнд оролгvй гуя эсвэл эмэгтэйн аарцгын яс руу хүчтэй цохигдсоноос болж үүсдэг. Энэ үед юм хугарч буй мэт чимээ гарч, эрхтэн хөх, эсвэл хар туяатай болдог.
Шээсний сүвний халдварт болон үрэвсэлт өвчний үед, эсвэл бэлэг эрхтний артерийн судас, сархиатсан эд тасарсны дараа эдгэрэх явцад сорви үүснэ. Энэ сорви нь цусны урсгалыг алдагдуулаад зогсохгvй эрхтэн жигд хөвчрөхөд саад болдог. Хэвийн үед зөөлөн эдүүд нь бүх чигт өргөсдөг, харин сорвит эд байгаа үед энэ хэсэгт эд тэнийдэггүй. Үүний дүнд Пейроны өвчин үүсч бэлэг эрхтэн хөвчрөх vед муруйлт бий болдог. Бэлэг эрхтэн сул байх vед энэ муруйлт бараг мэдэгдэхгvй боловч хөвчрөл үүсэх үед илүүтэй мэдрэгдэн бэлгийн хавьтал ч хийх боломжгүй болох нь бий.
Эмчилгээ хийлгээгvй тохиолдолд бэлгийн сулралтай болох эрсдэл 25-75%.
Одоо яах вэ, Эмчилгээ?
Бэлэг эрхтний гэмтлийг эмчлэхэд гардаг хамгийн том бэрхшээл нь хөвчрөлийн үеийн өвдөлт эсвэл хавдар биш харин эрчүүдийн эргэлзээ, ичимтгий зан байдаг.
Иймээс өөрийгөө эмчлэх тухай мартаж аль болох хурдан эрэгтэйчүүдийн эмнэлгийг зорих эсвэл бөөр шээсний замын эмчид хандах хэрэгтэй. Бэлэг эрхтний гэмтэл бэртэл авсан үед яаралтай эмнэлгийн тусламж авсаны дараа бэлгийн чадавхи хадгалагдаж үлдэх боломж 100% байдаг.
Харин эмчилгээ хийлгээгvй тохиолдолд бэлгийн сулралтай болох эрсдэл 25-75%. Тэр дундаа төмсөгний гэмтэл зэрэг хүнд бэртлийн үед хүний биеийн байдал эрс муудаж өвдөлтийн шок үүсч улмаар үхэлд хүргэх ч аюултай.
Шарх авсан үед юуны түрүүнд халдваргүйжүүлсэн даралттай боолт бэлэг эрхтэнд хийж, боломжтой бол резин, эсвэл цэвэр даавуу, алчуур зэргээр чангалуур тавина . Бэлэг эрхтэн бүрэн тайрагдсан байвал тасарсан хэсгийг хадгалах шаардлагатай /эхний 24 цагийн дотор түүнийг залгаж оёж болдог/.
Тээрхийн шамрааны шарх байвал оёдол тавих эсвэл шамрааг тойруулж зүсэх хагалгаа хийнэ.