Хуурсан хүн дахиж хуурахгүй байна гэж байх уу?

Сайн байцгаана уу. Би 41 настай жолооч ажилтай хүн байгаа юмаа. Гэрээсээ жилийн өмнө гараад тусгаарлалтанд хэдэн бор төгрөг олох санаатай буцах ч эрхгүй гүрийгээд байсан саяхан муу мэдээ сонслоо. Эхнэр маань өөр залуутай явалдаад бүр гэрт минь хонож өнжөөд байдаг болсон гэнэ. Ийм явдал болно гэж төсөөлөөч үгүй байсан хүнд ямар хүнд тусдаг юм бэ?

Зүрх салгалалаад нойр хоолгүй болоод аймаар цочролд ордог юм байна. Бид 2 урьд нь нэг нэг амьдралтай дундаасаа хөөрхөн хүүтэй, бие биедээ аягүй хайртай, сексийн тал дээр ямарч асуудалгүй 100% ханамжтай байсан юм л даа. Би чамайг хэзээ ч хуурахгүй гэж надад байнга хэлдэг, би үнэхээр итгэдэг байсан. Надтай үргэлж л утсаар ярьж, вколл хийж байсан мөртлөө тэр залуутай дор хаяж 6 сар явсан байх юм. Одоо би яах вэ?

Бие холдохоор сэтгэл холдоно гэж үнэн хэрэг үү? Уучлаад амьдралаа авч үлдсэн дээр үү? Хуурсан хүн дахиж хуурахгүй байна гэж байх уу? Надад амьд харилцаа дутагдаж бүх зүйлийг мөнгө өгсөн юм чинь амьдрал болж байгаа мэтээр ойлгож хэтэрхий ар гэрээ хаясан дутагдал байгаа. Гэхдээ хүний дайтай амьдарчих гээл зүтгээд байгаагаас биш архи ууж тэнэж хүүхэн эргүүлж явсан биш дээ. Хамт байгаа залуучууд жил гаран хамт байна эхнэрүүд нь зүгээр л байх юм. Эхнэр маань намайг мэдсэнийг мэдээгүй, яаж ойлголцох вэ? Би бүр яахаа мэдэхээ байчихаад байна. Надад туслаач!!!

5 Comments

  1. Эхнэр says:

    Нэг хуурсан бол хуурна. Эмэгтэй хүн чамайг хуурч бн гэдэг чинь чи хангаж чаддаггүй гсн үг. Гоё бров амталсан бол бодогдоод боовшоод бдаг

  2. Omon says:

    Эдийн засгийн хориг хийгээч мөнгө төгрөг бүү явуул. Өөрөө мөнгө барь санхүүгээ тусдаа болго. Амьдарлын төлөө гэрээсээ хол явж байхад даварсан гичий вэ.

  3. dddd says:

    чам шиг байдалд орсон салж чадаагүй л явна
    сэтгэлийн гүнд нэг юм буглаастай.
    бүүр сайхан гоё хүүхэн олж дахиад дурлахгүй л бол хэцүү юм шиг байна лээ.
    эхнэр чинь ухаарахгүй бол тэгээд бүүр дуусаа
    эхнэрээс чинь л шатлгаална даа.

  4. Ооноо says:

    Нөхөр нь уурхайд хөдөө ажилладаг явангуут нь шоудаад эрчүүдтэй зугаацаад явж байдаг хүүхэн мэдэх юм бн. Нөхрийгөө ирэхээр гэмгүй царайлаад сайн эхнэрийн дүртэй. Явалдаг эрчүүддээ нөхөр байхад битгий залгаарай гээд хэлчихнэ. Ийм завхарсан эхнэр байх юм билээ шүү.

  5. Ххх says:

    Ер нь манай эмэгтэйчүүд хормой султай нууцлах чадвараар л ялгарна. Салаад өөр хүнтэй суусан ч мөн ялгаагүй. Хажууд чинь байгаа хүмүүс ч гэр бүлийн асуудалтай гэхтэй хэнд ч ярихгүй. Санхүүгээ өөрийн мэдэлд байлгаж болзошгүй эрсдэлээс хамгаалах, хүүхдүүдээ анхаарах өөрийнхөө сэтгэл санааг тайван байлгах, болж өгвөл эхнэртэйгээ хамт байх тал дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.