Ийм зүйл эмэгтэйчүүдэд маань хэр тохиолддог юм бол?

Би бол 30 гарсан нөхөр 2 хүүхэдтэй хүн, сайхан л амьдарч байна. Хүнээс дутах зүйлгүй байр, машин, жил төрөл элэг бүтэн амьдрал гээд. Гэр бүлийн нандин харилцаан дээр ч асуудал алга. Гэвч сэтгэл санаанд асуудал байна. Нөхөртэйгөө суухаас өмнө бүр дунд сургуулиасаа л нэг залуутай найз байсан юм. Үнэхээр сайн найзууд, үерхэх нь битгий хэл гарнаасаа ч хөтлөлцөж байгаагүй зүгээр сайн найзууд. Орой болгон уулзаад өглөө болтол элдэв юм яриад суудаг байлаа. Би ч тэрэнд хамаг
үнэнгээ ярина, юугаа ч нуухгүй. Хүнтэй үерхэж байвал түүнийхээ талаар ч хамаагүй ярина. Тэр үнэхээр сайн зөвлөгөө өгдөг байсан.

Оюутан байх 4 жилдээ бол өвлийн амралт, зуны амралтыг түүнтэй л өнгөрөөнө. Өдөржин унтаж унтаж босоод ээж аавыг ирэхээс өмнө гэрээ цэвэрлэж хоолоо хийчээд ажилтай хүн шиг л усанд орж аваад гарч түүнтэй уулзана. Тэгээд түүний машинд үүр цайтал сууна. Хааяа бас 2, 3 лааз шар айраг хувааж уунаа. Ийш тийшээ амралтанд ч 2-уулахнаа яваал ирнэ. Хонуут өнжүүтээр явсан ч тэгээл сайхан 2 эмэгтэй найз шиг л байгаад буцна. Гэхдээ би түүнд сэтгэл татагдаж байгаагүй. Тэр харин надад сайн байсан байх. Гэхдээ тэр талаараа юм цухуйлгадаггүй. Даруухан өндөр царайлаг залуу. Түүний ярьж байгааг сонсоход хөгжим шиг л уянгалаг хөврүүлдэгсэн. Уулзаагүй үедээ СМС бичнэ. Би ч гэж тэгээд найз залуу ингэлээ тэглээ гээд л зөвлөгөө авна. Түүний хэлсэн болгон яг л зөв байдаг байсан.

Найз залуутайгаа муудалцвал түүнийг дуудаал, аав нь ирж авч байгаам шиг тэр хүрч ирээд л өмөөрч хамгаалж байдаг түшиг тулгуур багана шиг л. Ингээд яван явсаар их сургуулиа төгсөөд тэр нутагтаа 1 жил хэртэй ажиллаж байгаад хотруу явчихсан. Тэгэхэд би томыгоо олчихсон байсан юм. Түүнийг явахад хэд хоноол эргээд ирэх юм шиг санагдаж байсансан. Гэхдээ тэр ирээгүй ээ, хэдэн сарын дараа утсаар яриад нэг хүнтэй үерхэж байгаа. Чамтай их адилхан өмнө нь огт хүнтэй үерхэж байгаагүй болохоор яах ёстойгоо мэдэхгүй л байна. Гэхдээ ямартай ч чамд хэлэх хэрэгтэй юм шиг санагдаад гэхэд нь л миний дотор нэг зүйл нураад явчихсан. Бүр цээжин доторх бүх зүйл байхгүй болоод хоосорчих шиг болсон. Би тэр мэдрэмжийг үнэхээр ойлгоогүй. хамгийн үнэт эрдэнээ алдчихсан юм шиг.

Хэдэн сар түүнийг санаж үгүйлж болдог бол дуудаад уулзаж юм яриад суумаар гэтэл би нөхөр хүүхэдтэй. Тэр найз охинтой болсон байхад боломжгүй шүү дээ. Цагийн аясаар түүнийг үгүйлэх нь багассан ч өнөөх хоосрол арилсангүй. Үргэлж түүнийг боддог байлаа. Хамгийн хэцүү нь тэр манай нөхрийн сайн найз болохоор хаана яаж юу болж байгааг нь үргэлж мэддэг байсан. Өнөөх үерхэж байсан бүсгүйтэйгээ суусан, хүүхэдтэй болсон, дахиад хүүхэдтэй болсон гээд түүний талаарх мэдээг тэр дор нь л нөхрөөсөө сонсчихдог. Тэр болгонд өөрийн эрхгүй ямар ч гэмгүй түүний эхнэрийг үзэн яддаг байсан. Түүний оронд би байсан бол гэж төсөөлж ч боддог. Тийм муухай атгаг хар санаа төрөхөд өөрийгөө зэмлэсэн ч яаж ч чадахгүй дахиад л тийм бодол орж ирдэг.

Ингээд түүнтэй холбоо барилгүй, уулзалгүй 10 жил болсон. Энэ хооронд бид 2 2-уулаа 2 хүүхэдтэй гэр бүл бий болгосон. Тэр нутагтаа ирээд нөхөртэй минь уулздаг ч надтай тааралддаггүй. Би ч түүнтэй тааралдахыг хүсдэггүй. Яг л түүнийг харвал соронз шиг түүнд татагдахвий гэж айсан юм шиг. Амьдрал баян юм болохоор саяхан тэр нутагтаа ирээд хэд хонохдоо санаандгүй тааралдчихсан. Яг миний бодсон шиг би түүнийг хараад үнэхээр учираа олоогүй. Гүйж очоод тэврээд авмаар байсан ч чадаагүй. Мэнд мэдэлцээд дугаарыг минь тэмдэглэж аваад яваад өгсөн. Тэр үед нөхөр минь хэд хоног хөдөө ажлаар явчихсан байсан юм. Удалгүй түүнээс смс ирсэн. Хуучнаа дурсаад жаахан юм ярьж суухуу гээл би ч эгээтэй л жаахан охин шиг догдлоод уулзах цагаа товлоод хүлээсэн. Тэр ч ирээд хуучных шигээ түүний машинд өнгөрсөн одоогийн хамаг л юмаа ярилцаад суухад өнөөх хоосон зай дүүрэх шиг л мэдрэгдэж байлаа.

Тэр ч яг л хэвээрээ байсан бүр илүү намбалаг болсон нь хажууд нь байгаад л баймаар дулаахан сайхан мэдрэмж. Түүний дуу хоолойны өнгө ч илүү гүн гүнзгий нууцлаг. Тэр намайг ч яг л хэвээрээ жаахан охин шиг байна гээл. Цаг хугацаа ямар ч хурдан өнгөрдөг юм. Нэг мэдэхэд бараг үүр цайх гэж байсан. Баяртай гээл салцгаасан маргааш нь тэр буцсан байх. Гэхдээ түүнээс хойш би нэг л биш. Түүнийг санаад үгүйлээд юу болоод байгаагаа мэдэхээ байлаа. Шөнө хүртэл зүүдлээд, юм л бол түүний талаар бодоод яг л анх хотруу явсан үе шиг. Тэр үеэс ч илүү их байх. Зүгээр л явж очоод хажууд нь баймаар, тэврүүлмээр, үнсүүлмээр, энгэрт нь эрхэлмээр. Харахгүй бол хариугүй элэг зүрх минь амаар гарах гээд байх шиг тогтож өгөхгүй юм. Нөхөр ч анзаараад яасан их санаа алддаг болоо вэ. Зүгээр үү л гэхийн. Нөхөр минь сайн залуу байхад танай найзыг бодоод оо гэлтэй биш.

Сүүлдээ бүр нөхөртэйгөө секс хийж байхдаа ч түүнийг төсөөлдөг болсон. Худлаа яриад чөлөө аваад хот орвол надтай уулзах цаг гаргах болов уу ч гэж бодох шиг. Гэтэл би чинь 2 хүүхэдтэй, сайн нөхөртэй, сайхан ажил төрөлтэй, хэн ч харсан сайхан бүсгүй байж дотроо ийм муухай бодол тээж явна гэхээр юу гэсэн үг вэ. Амьдрал минь утга учиргүй уйтгартай ч болчих шиг. Би яах вэ? Ийм зүйл эмэгтэйчүүдэд маань хэр тохиолддог юм бол? Бүсгүйчүүд минь та нар яаж даван туулсан бэ зөвлөөч. Нээрээ тэгээд хараад байхад тэнэг балай залуучууд элдвээр харааж ерөөгөөд байдым байна лээ алгасчихаарай…

14 Comments

  1. A man says:

    Dotroo hun teej yawah amarguildee. Bi odoo 34tei single. Ex nz ohinoo martaj chadalgui 7 jil bolj baina. Ter maani odoo hoer huuhedtei yum shig baina lee. Uulzahiig mash ih husdeg. Mongold ochihooroo neg asuuj uznedee. Zugeer l neg mend medej tsaraig ni harahiig l husej baina.
    Uur huntei say neg jil uerhsen. Tegeed nuguu huneel bodood baihaar ni say bugdiig heleed salsaan.
    Ter zaluu chamd bol hairtail baih. Ta hoeriin huvid azguil yumdaa. Eregtei chini zorig baisangui chi bas jaahan teneg baijdee.

  2. Enkhjin says:

    Anh ter zaluutaigaa oirtoj dotnosood gerleh baij dee gej bodloo.

    Martah gej hichee, odoogiin nuhurteiguu yamar saikhan baigaagaa bod. 2 huurhun huuhdee har. Ter huniig bodood ehlebel anhaarlaa uur yumand tuvluruul.

    Gants amidrah bolohoor ter hun chin bodogdood uneheer bolohgui bol uulzaad hiimeer baigaa yumnuudaa hiigeed uzsen ch bolj baina. Harin, tsaashda yu boloh ni hetsuuinma.

  3. Нараа says:

    Очиж уулзана гэдэг бол дэмий дээ. Чи өөрөө ч мэдэж байгаа байх. Өөрийгөө бас хориод зэмлэж буруушаагаад ч бас хэрэггүй. Дотроос гарч ирээд бодогдоод байгаа юмыг чинь яалтай ч билээ. Яг л кассет шиг ижилхэн бодол, мөрөөдлүүд дахин дахин эргэлдэж тоглоод л байна. Тэгж тэгж байгаад яваандаа багасаад нэг л мэдэхэд тэр мэдрэмж алга болно доо.

  4. Ggggggg says:

    Saltaaarsan gichiiiii boloh geegui yum bol uulzaj uchirch zavaarana gj yuyy bsgiiin neg saltaandaaa taviulsan bol dahiad l haina sh dd odooo zugeer martaad nuhurteigen shaaltsad 3dahaaa olohoo bod doooo!!! Dursamjaaa bod

    • Ман says:

      Чамд хүртээл байна уу gggggg гэсэн гацаа мал минь

  5. Gg says:

    Saltaaarsan gichiiiii boloh geegui yum bol uulzaj uchirch zavaarana gj yuyy bsgiiin neg saltaandaaa taviulsan bol dahiad l haina sh dd odooo zugeer martaad nuhurteigen shaaltsad 3dahaaa olohoo bod doooo!!! Dursamjaaa bod

  6. зочин says:

    ганц л амьдрана уулзаад үзэхгүй юу дээ тэгээд л 2 тийшээ болоод сэтгэл санаа амарна

  7. Иргэн says:

    Уулзаад секс нтр бол дэмий. Зүгээр л дурсамж болгож үлдээ. Цагт нь хийгээгүй юмыг одоо хийгээд хэрэггүй. Гэгээн сайхан дурсамж үлдээ. 30-45 настангууд хүүхэд нас, залуу насны мэдрэмжээ дахиж хүсээд шийдвэр гаргадаг. Гэтэл аль аль нь өөр хүн, өөр ашиг сонирхол, үнэт зүйл бүрэлдчихсэн байдаг. Яахав 30, 40 нас гараад арван жилийн хоёр суудаг л даа. Тэр бол аль нэг нь бэлэвсэрч, нөгөө нь салчихсан, байгаа амьдралдаа гомдчихсон үед тэгдэг.

  8. зочин says:

    би бол уулз гэх юм байна. тэгээд болзоод үз. хөтлөлц, үнсэлц, секс хий. гол нь чи тэр хүнийг мэдэхгүй болхоор хэтэрхий сайхнаар төсөөлөөд тэгээд тэмүүлээд байгаа байх. насаараа ингэж өөр хүн бодож шаналж явах хэцүү ш дээ. даравч далдай нь, булавч бултай нь гэдэг шиг. тэрний оронд тэр хүнд чиний тэгтлээ хүсээд байгаа зүйл байгаа эсхийг үзчихсэн нь дээр. хүн тэгээд яг биеэр үзэхгүй л бол мэддэггүй хорвоо хойно. өөрийн гэр бүл, түүний гэр бүлийг сүйтгэхгүйгээр зохицуулаад нэг мөр цэг тавьчих. хүчээр биеэ бариад байвал үргэлж л зовно. тэгэж биеэ барьснаас болоод гэр бүлдээ хандах хандлага, тэр тусмаа нөхөртөө хандах хандлага гээд хамаг юм чинь орвонгоороо эргэнэ. нөхөр чинь өөр хүн боддог гэдгийг мэдхээс нь өмнө тэр залуугаа амтлаад түүнийг гэсэн сэтгэлээ дуусгачих. хамт байвал сайхан байна байх гэсэн найдвараар л ингээд байгаа болхоос яг хажууд нь очоод уулзаад эрхлээд иймээ тиймээ болоод ирэхлээр чиний төсөөлдөг шиг хүн биш л байж таараа. тэгээд л амархан мартчих байх. ялгаагүй л юм байна гэдгийг нь мэдчихвэл цаашаа мартхад амар болоод асуудалгүй одоогийн гэр бүлдээ сэтгэл зүрхээ зориулаад явчих байхаа

    • түвшин says:

      наад 2 чинь олон жил найзлахдаа яриа, хандлага нь тохирдог нэг нэгэндээ сэтгэл нь хүртэл уусчихсан байсан ер нь секст сэтгэл л тохирвол тасархай таашаал авдаг юм хэн хэндээ хайртай бол бие биедээ гайхалтай секс мэдрүүлнэ тийм ч болохоор амттай хүчтэй дурладаг. хэрвээ уулзаад секс хийх л юм бол ухаанаа алдах байх аль аль нь тэгээд л 2 гэр бүл сүйрнэ дэ.

  9. Х says:

    Жаргалтай газар хүн тогтдоггүй гэж ардын үг байдаг.

  10. түвшин says:

    анхнаасаа л чиний сэтгэл найзруу чинь найзын чинь сэтгэл чам дээр хэн хэнийхээ сэтгэлийг дүүргэж байсан болж таарлаа энэ бол зүгээр ч нэг найзын харилцаа ч биш бие биедээ сэтгэлээ зориулна гэдэг хосуудад л байж болох зүйл. Чи нөхөрөө хуурч уулзаад секс хийвэл хяналтаа алдах юм байна 2 талд 2 айлын 4 хүүхэд өнчирч нөхөрийнхөө болоод найзыхаа эхнэрийн гомдол нулимсын гашууныг дийлэхгүй өвчин үхэлд нэрвэгдэж болно. Чи осолтой тоглоомоор тоглох гээд байж ядаад байна да болохгүй шүү. бодохоо боль хүүхдүүдтэйгээ их тоглоод дуу сонсоод, фитнест яваад аль болох анхаарлаа сарьнуул бодох чинь багасах тусам хурдан мартагдана.

  11. Ger bul urgelj negt shuu:) says:

    Anhnaasaa biy biydee sain baisan ym shg sanagdlaa. Zugeer l ter huntei hamt bhda awdag bsn medremjuude dahiad awahiig l huseed bgaa bhaa.

    Odoo ghdee negent ungursun zuil geed orhih heregtei bolow uu. Haayaa bodohod nuurend ineemseglel todruuldag amidralyn shn dursamj, neg heseg bsn geed l bodchihoo.

    Hot orj uulzaad hereggui bh oo. Tegwel nuhruu araar n tawij bna l gsn ug bh. Nuhurteiguu ene shn hariltsaa, bosgoson amidral, shn ger bulee ter zaluugaar solihiig husej bwal l uulz gj zowloyda.

    Zugeer l haaya dursaj amidrald mine tiim hun bj bilee gej bodood ungurdug hun bhd hangalttai gj bodoj bn:)

    Bodood baiwal bodood l bn sanaad bn gej bodoj baiwal sanaad l bna. Ali boloh bodohguig hicheegeed bodoj unguruudug tsagaa uur zuild zartsuulaad uzeerei. Nurshsan bol sorry

    • Эр хүн says:

      Хүүхнүүд болохгүй болохоороо л бөгс нь загатнаад эхэлдэг юм. Амар амгалан амьдралл нэг л сэв орвол, ан цав гарвал буцаж бүтэн болдогүй. Анх суух байж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.