Жирэмсэн үеийн бэлгийн харилцаа

Жирэмсний үед бэлгийн харьцаанд орж болно, болохгүй, болгоомжтой байх хэрэгтэй гээд л маш олон хариултууд байдаг. Тэгвэл та энэхүү нийтлэлээс зөв хариултуудыг олох болно.

Эмэгтэйчүүдийн эмч нар бэлгийн харьцаанд орохыг хориглохоос гадна тогтмол орж байхыг зөвлөдөг. Тогтмол бэлгийн харьцаанд орсноор таны умайн булчинг сулладаг бол эр бэлгийн эс умайн хүзүүг зөөллөж, уян хатан болгодог. Энэ нь төрөлтийн үед урагдалт үүсгэхээс сэргийлж өгдөг байна. Жирэмсний үед сэтгэл зүйн талаасаа ч маш чухал юм. Учир нь гэр бүлийн бат бөх байдал юу юунаас илүүтэй чухал юм.

Зарим нэгэн тохиолдолд жирэмсний үед бэлгийн харьцаанд орохыг хориглодог. Таны үр хүүхдэд ямар ч хор хөнөөл учруулахгүй гэдгийг мэдэхийн тулд эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг санаарай!

ЖИРЭМСНИЙ ҮЕ ДЭХ СЕКСИЙН БАЙРЛАЛ
Олонх гэр бүлүүд жирэмсний үед хэрхэн секс хийх, ямар байрлалаар хийх вэ гэдэгт анхаарал хандуулдаг. Аль байрлал зөв, аль нь буруу гэсэн хариулт огт байдаггүй. Дагаж мөрдөх ганц л дүрэм бий. Хугацаа хамаарч байрлал сонгох. Жирэмсний эхний үед бараг бүхий л байрлал боломжтой байдаг бол сүүлийн гурван сарын хугацаанд сексийн байрлалд болгоомжтой хандах хэрэгтэй. Мэдээж ямар байрлалаар, яаж хийх нь эмэгтэйчүүдийн биеэс хамаарна. Тиймээс эмэгтэйгээ дагаж, сонсох хэрэгтэй.Жирэмсний сүүлийн хугацаанд бэлгийн харьцаанд орж байх үед хүүхэд эрчимтэй хөдөлж буйг мэдрэх боломжтой. Бүү ай, энэ бол умайн агшилтаас үүдэлтэй хэвийн үзэгдэл.

Харин эрэгтэйчүүд жирэмсний үед бэлгийн харьцаанд орохдоо нэг зүйлийг санах хэрэгтэй. Жирэмсний хугацаанд аман секс хийхийг хориглодог. Учир нь амны хөндийд маш олон тооны бактери хуримтлагддаг бөгөөд тээлтийн үед үтрээний хамгааллын үйл ажиллагаа суларсан байдаг. Энэ үед төрөх суваг халдвар авах өндөр магадлалтай учир аман сексийг мартах хэрэгтэй.

ЖИРЭМСНИЙ ҮЕД ХЭР ТОГТМОЛ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХ ВЭ?
Жирэмсэн эмэгтэйчүүдийн дур хүсэл маш ихээр нэмэгдэж, тогтмол байлгахыг илүүд үздэг. Хэдий хэвийн тээлтийн үед бэлгийн харьцаанд орох нь хэрэгтэй ч гэсэн долоо хоногт 1-2 удаа байхад хангалттай. Мөн бэлгийн харьцаанд хэр тогтмол орох нь жирэмсний хугацаанаас хамаардаг. Жирэмсний сүүлийн хугацаанд бэлгийн харьцаанд орох тоогоо багасгах хэрэгтэй бөгөөд 36 долоон хоногоос хойш огт бүр татгалзах хэрэгтэй. Учир нь хугацаанаасаа өмнө төрөх магадлалтай.

ТӨРСНИЙ ДАРАА ХЭДИЙ ХЭР ХУГАЦААНЫ ДАРАА БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРЖ БОЛОХ ВЭ?Мэдээж бүх зүйл эмэгтэй хүний биеийн байдлаас шалтгаалах учир эмэгтэйчүүдийн эмчээсээ сайтар асууж, зөвшилцөх хэрэгтэй. Хэрэв төрөлтийн үед хүндрэл үүсэлгүй, оёдол тавиулаагүй бол хэвийн бэлгийн харьцаанд 6 долоон хоногийн дараагаас орж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.