Ганц бие бүсгүй байхын гайхалтай чанарууд

Хаврын салхи зөөлөн үлээж гудамжаар цэцэг барьсан залуусын дүр зураг нүдэнд тусаад ганц биеэрээ ганхирч яваа юм биш биз. Тэгвэл уйтгарлах хэрэггүй бүсгүй минь. Ганц бие бүсгүй байхын гайхалтай чанарууд олон бий.

www.lovelytoys.mn

Амар тайван байдал

Сэтгэл санааны тайван байдал нь хамгийн сайхан зүйл. Бүх холбоо асуудалтай гэсэн үг биш л дээ, гэхдээ ямар ч хайр дурлалд сайн муу тохиолддог. Мөн санхүү, гэр бүлийн асуудал, амжиргааны асуудлаас холуур байна.

Мэдээж эрх чөлөө

Хаашаа ч, хэзээ ч явахад таныг хэн ч дагахгүй, хориглохгүй. Гадуур зугаалахал, өөр залуутай ярилцаад зогсоход хэн ч таныг хардахгүй. Эрх чөлөө гайхалтайгаар мэдрэх хэрэгтэй.

Үүрэг хариуцлага бага

Та хоол хийх, цэвэрлэгээ гээд зарим асуудалд санаа зовохгүй. Харин ганц бие байхдаа л сайхан хоол хийж чаддаг, ирээдүйн нөхрөө жаргаар бэлтгэлээ хийгээрэй.

Хүсэл мөрөөдлөө урдаа тавих боломж

Бүх ахимаг насныхан хэлэхдээ “Хүсэл мөрөөдлөө урдаа тавьж, амжилтанд хүрсний дараа гэр бүлтэй болсон бол” гэж хэлдэг. Энэ нь ч үнэн. Тиймээс таны урд хэн ч саад болоогүй байгаа энэ боломжийг ашиглах хэрэгтэй.

Ажил мэргэжилдээ анхаарна

Та гэрлээгүй бол таны ажлын амжилт 30 нас хүртэл өснө. Гэрлэлт амжилтыг хаадаг нь үнэн.

Хувийн орон зай зөвхөн таных

Энэ магадгүй ганц байх шалтгаануудын нэг байж болох юм. Гэртээ ирэхэд хэн ч байхгүй… Энэ сайхан сонсогдохгүй байж болох ч энэ гэрийн хөргөгч, зурагт, тухтай ор бол зөвхөн таных.

Өөрийгөө илүү сайн мэддэг болно

Энэ ч гайхалтай шүү. Та ингэхэд өөрийгөө яг хэн гэдгийг мэдэх үү? Өөрийгөө судалж мэдээгүй байж хүнтэй гэрлэх нь нэг талаасаа буруу ч, нөгөө талаас хэн ч ганцаар байхыг хүсэхгүй.

Ганц бие бүсгүйчүүдийн гаргадаг том алдаа бол гол асуудал өөрт нь байгаа гэж бодох явдал. Гэвч үнэндээ танд ямар ч асуудал үгүй! Та бол цор ганц, гоо үзэсгэлэнтэй, ухаалаг бүсгүй шүү дээ.

3 Comments

  1. Нээрээ says:

    Ганц бие байх давуу тал ч бий сул тал ч бийлдээ. Миний хувьд ар гэрийнхээ бүх асуудлыг хариуцах зайлшгүй шаардлагатай байдаг учир одоохондоо хүнтэй сууж өөр дээрээ дахиад ачаа нэмэх сонирхол алга. Эрт гэрлэсэн найзууд маань эхнээсээ салаад эхэлчихсэн. Салсанууд нь “нөхөртэй байснаас байгаагүй нь хол дээр байсан юм байна. Өдийг хүртэл нөхөртэй нэртэй ганц би шахуу ар гэр, үр хүүхдээ өсгөж ирлээ. Дээр нь зүгээр хардаж хэрүүл хийнэ. Тэгсэн хэрнээ өөрсдөө охидуудтай орооцолдож гомдооно. Хэдэн хүүхдүүдээ аваад өмссөн хувцастайгаа гараад амьдралаа шинээр эхлүүлсэн сэтгэл санаа амар амгалан. Дуртай юмаа ч хийж, мөнгө ч илүү олдог болсон” гэдэг. Нөхөртэй нэг хэсэг нь “өө тэгээд нэгэнт л сонгосон амьдралшдээ. Эхний хэдэн жил л сайхан байдаг. Сүүлдээ ч тэгээд үр хүүхдүүдээ бодоод дасанс зохицчихдог юмдөө. Ер нь тэгээд нөхөртэй байна гэдэг нь бас нэг хүүхэд л гэсэн үг шүү дээ. Ажил хийнэ, ар гэрээ авч явна, орон гэрээ цэвэрлэнэ, үр хүүхдээ өсгөнө, хичээл номыг хийлгэнэ гэх мэт айл гэрийн эзэгтэй, эх хүний хувьд амаргүй, цаг наргүй ажил барагдаж дуусашгүйшдээ. Яахав тэгээд л ёстой байх гээд дасан зохицож амьдардагшдээ. Сүүлдээ өөрөө юунд дуртайгаа ч мартчихдаг юм байналээ. Олон төрөхөөр сүүлдээ бие ч өвддөг болдог юм байна. Дээр нь ажлын стресс гээд ярих ч юм биш. Ер нь галзуурлын байдалтай байдаг” гэцгээдэг. Ер нь чадалтай эмэгтэйчүүд нь нөхөргүй хүүхэдтэй сэтгэл амар амгалан байхыг илүүд үздэг хандлага ажиглагддаг болсон байна. Мэдээж хайртай хүнтэйгээ ханилан жаргах сайхан л байдаг байхдаа. Гэхдээ өнөөх нь ухамсартай, ханилгаатай хүн бол шүү дээ. Бид тэгээд ихэвчлэн сохроор дурлаад суучих юмдөө. Гэрлэлт гэдэг чинь нэг талаараа бас АЗЫН СУГАЛАА шиг ч юм шиг. За за мэдэхгүй ээ мэдэхгүй ккк

  2. unen shv says:

    zaluu nasand baij boloh zuil, 40 duhuud, esvel 40 davaad irehiin tsagt huseed bh zuil bish l dee,
    aash muutai, er suvtei hun buriig uzen yaddag, tiim nohod nasiig gantsaaraa barj bh hsg, amidraliin achaagaa ch uuruu uurne, terendee tuurteed ireheer sensreed emgen shig huvtsaslaad, esvel gants savhin umduu, gants savhin kurtkaa 20 garui jil umsuud hetsvv l bdg boltoim bilee, nuhurtei huuhnuud ni gyalalzaad, gyaltganaad ineed huurtei yavj haragddag daa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.