Хэдийгээр харилцаа хэвийн боловч сексдэх хүсэл заримдаа огт төрдөггүй өдөр байдаг. Тэгвэл энэ байдлаа хайртдаа хэрхэн аятайхан ойлгуулах вэ. Сэтгэл зүйчдийн боловсруулсан сексийн дипломат аргыг танд сонирхуулъя.
Секс хүсэхгүй байгаагийн дохио-1
Та дулаан унтлагын цамцаа өмсөөд бүрэн товчил.
Нөхрийн бодол: “Хэрэв хичээвэл түүнийг жаахан сексдэхэд зөвшөөрүүлж болох юм”.
Зөвлөмж: Ихэнх эрчүүд эхнэрээ налан тав тухтай унтах дуртай байдаг. Үүнд ямар ч хохирол байхгүй. Хэрэв та жаахан сексийг хүсвэл цамцаа бүрэн товчлох хэрэггүй
Секс хүсэхгүй байгаагийн дохио-2
Хүүхэдтэйгээ хамт унтах.
Нөхрийн бодол: “Маргааш хүүхдээ ээж дээрээ үлдээе”.
Зөвлөмж: Хүүхдээ өвөртөлж унтах сайхан ч зуршил болгох хэрэггүй. Аав нар хүүхэддээ хайртай нь ойлгомжтой. Гэхдээ ээжтэй нь хоёулхнаа үлдээхийг бас хүсдэгийг бүү мартаарай.
Секс хүсэхгүй байгаагийн дохио-3
Маш их ядарсанаа хэлж өөр оронд унтах.
Нөхрийн бодол: “Арай өөр шалтгаан байгаа юм биш биз”.
Зөвлөмж: Ядарсан гэдэг нь эрчүүдэд үнэмшилтэй тэр бүр сонсогддоггүй. Хардах сэтгэл ч төрүүлэх нь бий. Болж өгвөл энэ үгийг бага хэрэглэ. Ядарсан ч хамт унтаж болно.
Секс хүсэхгүй байгаагийн дохио-4
Өнөөдөр чадахгүй ч маргааш гайхамшигтай сексийг амлах.
Нөхрийн бодол: “Үнэн бол ч яахав”.
Зөвлөмж: Эрчүүд сексийн амлалтыг мартдаггүй. Магадгүй, таны тоглож хэлснийг хэт итгэлтэй хүлээн авсан байж болно. Иймд маргааш нь харин толгой өвдлөө гэж бүү хэлээрэй. Үе үехэн нөхөртэйгээ ” сексийн цэнгүүн” зохион байгуул.