БЭЛЭГ ЭРХТЭНИЙ ҮҮ БУЮУ ПАПИЛОМА ВИРУСЫН ХАЛДВАР

Бэлэг эрхтэний үү буюу папилома вирусын халдвар нь бэлгийн идэвхитэй амьдралтай залуучуудын дунд элбэг тохиолддог БЗДХ-т өвчин юм.

Эмнэл зүй

Папилома вирусын халдварыг оношлоход 2 үндсэн шинж тэмдэг чухал ач холбогдолтой байдаг. Үүнд нүдэнд харагдахуйц бэлгийн үү эсвэл эсийн шинжилгээгээр илрүүлэн хариуг үндэслэнэ.

Шинж тэмдэг

Үү ургацаг гарахаас өөр шинж тэмдэг багатай ба өвчтөнд загатнах, халуу оргих, өвдөх, үнэр гарах, өвдөх гэсэн зовиур гарч болно.

Эмэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн нянгын гаралтай үтрээний үрэвсэлтэй хамт илэрч болдог.

Эрэгтэйчүүдийн хувьд шодой, хушга, шээсний сүвийн амсар хошногны орчим умдаг, гуян дээр, цавин дээр үү гарна. Эмэгтэйчүүдийн хувьд үтрээ, хярзан, хошногны орчим, умайн хүзүү, үтрээний хана умдаг, гуя, цавин дээр гарна.

Папилома вирус нь хошного эр бэлэг эрхтэнд, умайн хүзүүнд хорт хавдар үүсгэх суурь болж эдгээрээс умайн хүзүүний хорт хавдар үүсгэх нь түгээмэл байна.

Вирусийн халдварыг хэрхэн эмчлэх вэ?

Мэргэжлийн эмч, эмнэлгийн байгуулагад хандаж эмчилгээг цаг алдалгүй хийлгэх шаардлагатай.
Эмчилгээг эмийн болон химийн бодисыг ашиглан түлэх, хөлдөөх, лазер болон цахилгаанаар эмчлэх, мэс заслын аргыг өргөн хэрэглэдэг.

Хүндрэл

  • Зарим хэв шинж нь хавдар үүсгэх /залгиур улаан хоолойн хавдар эрэгтэйд бэлэг эрхтний хавдар,эмэгтэйд умайн хүзүүний хавдар/
  • Цус алдах
  • Том хэмжээний ургацаг нь төрөх зам хошногийг хаах
  • Урьдчилан сэргийлэх
  • Тохиолдлын хамгаалалтгүй бэлгийн хавьтлыг тэвчих
  • Бэлгийн үнэнч нэг хавьтагчтай байх
  • Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж занших

Зөвлөгөө

  • БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид яаралтай хандах
  • Эмчийн заасан эмчилгээг бэлгийн хавьтагчийн хамт бүрэн гүйцэд хийлгэх
  • Бүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байх
  • Эмчилгээний дараа заавал давтан шинжилгээнд хамрагдаж эдгэрсэн эсэхээ баталгаажуулах
  • Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд эрт хамрагдаж ХДХВ/БЗДХ-ын илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх.
  • Тусгай зөвшөөрөл бүхий эмнэлгийн орчин
  • Үр дүнтэй орчин үеийн эмчилгээ
  • Ганцаарчилсан орчин
  • Халдвар хамгааллын дэглэм
  • Нарийн мэргэжлийн эмч нар
  • Хувь хүний нууцыг чандлан хадгална.

Цагийн хуваарь: Даваа – Баасан 08:30 – 18:00
Бямба 10:00-14:00
Нямд амарна

Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо, Богд-Ар хороолол, Ган зам зочид буудлын замын эсрэг талд Төмөр замын “Гялс” төвийн 3 давхарт 311-313 тоот “НЭС Медикал” эмнэлэг.

Утас: 7706-3636, 9596-2236
/Урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү/

Манай Facebook хуудсаар доорх зурган дээр дарж зочлоорой…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.