Бүх хүмүүс төрсөн цагаас үхэх хүртэл бэлгийн амьдралд байдаг

Бүх хүн бэлгийн амьдралтай. Залуу, хөгшин, эрэгтэй, эмэгтэй, бэлгийн чиг хандлага нь олонхи, цөөнхи, гэрлэсэн, гэрлээгүй, баян, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлгүй бүх хүмүүс бэлгийн амьдралтай байдаг. Энэ нь зөвхөн бэлгийн харьцаанд орно гэсэн үг биш юм. Энэ нь бид хариу үзүүлж байгаа үгүйтэй холбоогүйгээр бүгд өөрсдийнхөө талаар болон бусдын талаар бэлгийн мэдрэмж төрж байдагтай холбоотой юм. Заримдаа энэхүү мэдрэмжид бэлгийн дур хүсэл бас багтдаг.

www.lovelytoys.mn

Бэлгийн дур хүсэл бол маш хүчтэй бие махбодийн дур сонирхол юм. Заримдаа энэхүү сонирхол нь зөвхөн түр зуурынх байдаг бол заримдаа зөвхөн оюун ухаандаа бий болгосон төсөөлөл байдаг. Заримдаа бид хэзээ ч уулзаж байгаагүй зөвхөн зурагтаар харсан хүмүүстээ татагдах нь байдаг. Хүмүүст хүнийг өөртөө татах маш олон шинж чанар байдаг. Бид хүний ухаалаг байдал, эрч хүчтэй байдалд татагдах нь бий.

Бид өөрсөдтэйгээ ижил зан чанартай, хошин шогийн мэдрэмжтэй, эсвэл сонирхол нэгтэй хүмүүст татагдах явдал байдаг. Эсвэл өөртөө хүндэтгэлтэй хандаж байгаа, инээмсэглэж байгаа хүмүүст татагдаж ч болох юм. Бэлгийн дур хүсэл, хайр хоёр өөр зүйлс юм. Хайр хосуудын хооронд, найзуудын хооронд, эцэг эх хүүхдүүдийн хооронд, бурхныг хайрлах хайр гээд янз бүр байдаг. Хайр нь бэлгийн дур хүсэлгүйгээр оршиж болдог бол бэлгийн дур хүсэл нь хайргүйгээр оршиж чаддаг. Олон хүмүүсийн хувьд хайр, бэлгийн дур хүсэл хоёр хүний дунд адил хэмжээгээр оршиж бойдог.

Бэлгийн амьдрал хэзээ эхэлдэг вэ?

Бүр нярай байх үеэс эхэлдэг бөгөөд амьдралын эцсийн мөч хүртэл үргэлжилдэг. Бидний бие махбодь, оюун ухаан, орчин өөрчлөгдөхийн хамтаар бидний мэдрэмж, итгэл үнэмшил, зан үйл, бэлгийн мэдлэг өөрчлөгдөж байдаг. Хүн болгон бэлгийн амьдралын хувьд цорын ганц байдаг. Хүмүүс өсч томрох, өөрчлөгдөх нь бие махбодь, сэтгэц, сэтгэл санааны хувьд маш их ялгаатай байдаг. Тиймээс энэ нь хүн хүнд ялгаатай байх нь хэвийн үзэгдэл юм.

Төрөхөөс 2 нас хүртлэх үе

Хүүхэд төрсөн цагаасаа бэлгийн амьдралын талаар суралцаж эхэлдэг. Тэднийг асарч байгаа хүмүүсээс тэдний хэрхэн юу хийж байгааг байнга ажиглаж байдаг. Нялх хүүхдүүд доорхи зүйлээс тайван найдвартай болон тайван бус байдлыг мэдэрч байдаг. Үүнд:

  • Тэднийг тэврэх, тэдэнд хүрэх үед
  • Тэднийг хооллох, усанд оруулах, живхийг нь солих үед
  • Тэдний эргэн тойронд байгаа хүмүүсийн дуу хоолойноос

Хэрэв дээрхи бүх зүйл эелдэг, зөөлөн, хайрлаж халамжилсан байвал хүүхдийн өөрийнхөө тухай болон бэлгийн амьдралын талаарх мэдрэмж нь эрүүлээр бий болж тогтож байдаг. Хүүхэд өөрийнхөө биеийг нээх нь хэвийн үзэгдэл юм. Бэлэг эрхтэндээ хүрэх нь тааламжтай байгааг тэд мэдэрдэг. Үүнийг хорих хэрэггүй юм. Хэрэв энэ үед эцэг эх нь хашгичиж загнах гар руу алгадах гэх мэт үйлдэл гаргавал хүүхэд өөрийгөө гэм буруутай гэж бодох болно. Энэ нь хүүхдэд биеийнхээ хэсгүүдээс ичих бэлгийн амьдралыг ичмээр зүйл гэж бодох байдалд хүргэх хүчтэй мессеж болдог. Магадгүй хожмын амьдралдаа эцэг эхээсээ сексийн талаар зөвлөгөө авахаас ичих, зайлсхийхэд хүргэдэг.

3-5 нас

Энэ насанд хүүхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлэг эрхтэн ялгаатай гэдгийг мэдсэн байдаг. Магадгүй яагаад ялгаатай байгааг гайхаж эхэлсэн байдаг. Энэ үед эцэг эх хүүхэддээ бэлэг эрхтний талаар ярихдаа биеийн бусад эрхтэн нүд, хамар, ам, хуруу гарны талаар ярьж байгаа мэт энгийнээр тайлбарлаж бэлэг эрхтний зөв нэршлийг хэлж өгөх нь чухал юм. Хэрэв бэлэг эрхтэнүүдийн талаар хэзээ ч эцэг эхийн амнаас гарч байгаагүй буюу гудамжны нэршлээр сонсох нь хүүхдад биеийн эдгээр хэсэгт ямар нэг болохгүй юм байгаа мэтээр ойлгогдоно. Бага насны хүүхдүүд бусад хүүхдүүд болон эцэг эхийнхээ биеийн хэсгүүдийн талаар сониуч байдаг.

Хүүхдүүд эмч болж тоглох байдлаар бие биеийнхээ бэлэг эрхтнийг харж болно. Энэ нь хүүхэд ялгаатай зүйлсээ мэдэж бэлгийн амьдралын талаар суралцах зөв зам юм. Харин эцэг эхчүүд үүнийг зөвшөөрөх эсэх нь тэдний сонголт байдаг. Гурван настнууд хүүхэд хаанаас төрдөг юм бэ гэж асуух нь түгээмэл байдаг. Мэдээж энэ үед бэлгийн харьцааны талаар тайлбарлах шаардлагагүй юм. Хариулт энгийн байж болно. “Хүүхэд ээжийнхээ биед тусгай газар өсч том болдог юм” гэж хариулж болно. Хүүхэд томорч юмыг илүү ойлгохын хирээр зарим нарийн зүйлийг нэмж тайлбарлаж болох юм.

Дөрвөн настнуудын хувьд эцэг эхийнхээ нэгийг хардах нь энгийн зүйл юм. Хүүхэд эхийгээ буюу эцгийгээ алийг нь ч хардлаа гэсэн энэ нь хүүхдийн бэлгийн чиг хандлагыг тодорхойлохгүй. Дөрвөн настнууд орон дотроо эцэг эхийгээ тэврэх, дотносох үйлдэл хийдэг. Хүүхдийг ийм зүйл хийлээ гэж шийтгэх нь сөрөг нөлөөтэй. Энэ насанд хүүхдэд биеийнх нь хэсгүүдийн талаар эерэг болон сөрөг мэдрэмжүүд бий болж эхэлдэг. Охин хүү байх гэдэг нь юу болох талаар өөрсдийн төсөөллөө ойлгож хариу үйлдэл хийж эхэлдаг. Энэ үед нь тэднийг гоочилж тохуу хийж болохгүй. Эцэг эхтэйгээ тийм ч ойр байхаа больдог. Юм асуухад ичих нь бага ангийнхний хувьд түгээмэл.

Ихэнхи хүүхдүүд өөрсдийн бэлэг эрхтнээ бусад эрхтний адил оролддог. Үүнийг мастурбаци гэх бөгөөд энэ нь зарим хүмүүсийн боддог шиг хортой зүйл биш юм. Гэхдээ энэ насны хүүхдүүд бэлэг эрхтнээ оролдох үед бэлгийн төсөөлөл, уран зөгнөмж байдаггүй. Энэ нь тэдэнд зүгээр л бие махбодийн хувьд таатай байдаг байна. Тиймээс ч зарим сексологичид үүнийг аутоэротик үйл ажиллагаа гэж нэрлэдаг. Аутоэротик үйл ажиллагаа нь насанд хүрэгчдийн мастурбациас уран зөгнөмжгүйгээрээ ялгаатай. Аль ч насанд мастурбаци буюу гар хангалга нь хэвийн зүйл юм.

8-12 нас

Өсвөр үе нь бэлгийн бойжилт нөхөн үржихүйн үйл ажиллагаа эхэлдаг хөгжлийн чухал үе юм. Бэлгийн бойжилтын үе нь дунджаар охидод 10 орчим наснаас, хөвгүүдэд 11 орчим наснаас эхлэх боловч үүнээс арай өмнө болон хожуу тохиолдож болно. Биеийн өөх дааврын ялгаралтыг дамждагтай холбоотойгоор туранхай хүүхдүүдэд арай орой эхэлдэг. Хүүхэд биений юм, нойтон зүүдний талаар мэдээлэл, мэдлэгтэй байх нь бие махбодийн өөрчлөлтөд бэлтгэгдэхэд тустай.

Учир нь хүүхдүүд бие махбодийн өөрчлөлтийг айж хүлээж авдаг. Тэд бие махбодид гарч байгаа өөрчлөлт хэвийн явагдаж байгаа эсэхэд маш их санаа зовдог. Хөвгүүд өөрсдийнхөө шодойн хэмжээнд зовдог бол охид хөхнийхөө хэмжээнд зовдог. Энэ насныхан бэлгийн харьцааны талаар сонирхож эхэлдэг. Энэ үед тэд тэвчихийн ач холбогдол, бэлгийн замын халдварт өвчин, жирэмслэлтээс хамгаалах, өсвөр насны жирэмслэлтийн хор уршгийг ойлгох нь чухал юм.

Өсвөр нас

Өсвөр үеийнхэн хэрхэн өөртөө болон бусдад сэтгэл санаа болон бие махбодийн хувьд хор хөнөөлгүй эрүүл зөв хариуцлагатай шийдвэр гаргах талаар мэдээлэлтэй байх нь чухал юм. Зөв мэдээллийг эцэг эхээсээ авах нь үе тэнгийнхний дарамт, буруу зөвлөгөөнд автахаас сэргийлнэ. Томчуудын нэгэн адил өсвөр үеийнхэн хайр, шунал тачаал хоёрыг ялгаж сурах хэрэгтэй юм.

Насанд хүрэгсэд

Заримдаа эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ бэлгийн амьдралын талаар ойлгуулах нь өөрсдийгөө мөн бэлгийн амьдралд байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа мэт хэцүү байдалд оруулдаг. Магадгүй эцэг эхээсээ секс бол бохир зүйл гэдэг ойлголтыг авсан байдаг. Үүнээс гадна бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байхад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл маш их нөлөө үзүүлдэг. Тэдний явуулж буй сурталчилгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүс залуу, туранхай, булчинлаг эсвэл цагаан царайтай царайлаг байх нь бусдын анхаарлыг татах ганц зам мэтээр сурталчилдаг.

Энэ нь эрчүүд болон хүүхнүүд гадна төрхөндөө сэтгэл дундуур байх, янз бүрийн үнэтэй эрсдэлтэй аргаар өөрийн биеийн хэлбэр, гадаад төрхөө өөрчлөхөд хүргэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ гоо сайхан дур булаам байдал нь харж буй хүний нүдэнд байдаг. Бид хэрхэн харагдаж байгаагаас үл хамааран хүмүүсийн дур сэтгэлийг булаах нь янз бүр байдаг. Бид гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байсан хэдий ч бэлгийн амьдралын хувьд эрүүл саруул насанд хүрэгч байх нь тэр болгон амар байдаггүй.

Ахимаг насныхан

Бидний нас ахихын хирээр бидний бие махбодь, оюун ухаан, орчин өөрчлөгдөж байдаг. Эдгээр өөрчлөлт нь бидний бэлгийн амьдралыг ч мөн өөрчилж байдаг. Эмэгтэйчүүдэд жирэмслэлт, төрөлт, цэвэршилт гэх мэт өөрчлөлтүүд тохиолдож байдаг бол эрчүүд нас ахихад шодой хөвчрөх чадвар буурдаг. Зарим нэр төрлийн эмүүд, бие махбодийн өвчин эмгэгүүд, сэтгэл санааны байдал, сэтгэл гутрал гэх мэт нь бэлгийн амьдралд нөлөөлж байдаг. Гэхдээ л бидний бэлгийн мэдрэмж, сонирхол байнга л бидэнтэй хамт байдаг. Сурталчилгаагаар үзүүлдэг дүрслэлийг эс тооцвол секс бол зөвхөн залуу хүмүүсийн асуудал биш юм. 90 нас хүртлээ эрүүл, идэвхитэй бэлгийн амьдрал эрчүүд эмэгтэйчүүдэд байх нь ховор үзэгдэл биш.

1 Comment

  1. Залуу says:

    50-60 насны эмэгтэйтээ танилцан дотон найз болно даруухан залуу байна 94811213

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.