УРАГ ТӨРЛӨӨ НЭРЛЭЖ СУРЦГААЯ

Аавын талыг АВГА
Ааваас тань дүү бол БАГА АВГА
Ааваас тань ах эгч бол ИХ АВГА

Ээжийн талыг НАГАЦ
Ээжээс тань дүү бол БАГА НАГАЦ
Ээжээс тань ах эгч бол ИХ НАГАЦ
Авга, нагацын хүүхдүүд таны хувьд ҮЕЭЛ
Үеэлийн хүүхдүүд таны хувьд ХАЯАЛ
Хаяалын хүүхдүүд таны хувьд ҮЕЭНЦЭР
Үеэнцэрийн хүүхдүүд таны хувьд ХАЯАНЦАР
Таны эмэгтэй дүүг ЭГИ гэж нэрлэнэ
Таны төрсөн ах дүүсийн хүүхдүүд таны хувьд БҮЛ ДҮҮ
Таны хүүгийн хүүхэд таны хувьд АЧ
Ачийн хүүхэд таны хувьд ЖИЧ
Жичийн хүүхэд таны хувьд ГУЧ
Таны охины хүүхэд таны хувьд ЗЭЭ
Зээгийн хүүхэд таны хувьд ЗЭЛ
Өвөөгийн аавыг БУУРАЛ ӨВӨӨ
Буурал өвөөгийн аавыг ӨНДӨР ӨВӨӨ
Өндөр өвөөгийн аавыг ТЭРГҮҮН ӨВӨӨ
Тэргүүн өвөөгийн аавыг ЭЛЭНЦ ӨВӨӨ
Элэнц өвөөгийн аавыг ХУЛАНЦ ӨВӨӨ гэнэ.
Ахтай тань гэрлэсэн эмэгтэйг БЭРГЭН ЭГЧ
Дүүтэй тань гэрлэсэн эмэгтэйг БЭР гэнэ
Эгчтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН АХ
Дүүтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН ДҮҮ гэнэ
Нэг дэх гэрлэлтийг АРИУН ГЭР БҮЛ
Хоёр дахь гэрлэлтийг ЭВЛЭГ ГЭР БҮЛ
Гурав дахь гэрлэлтийг ХОЛИОН ГЭР БҮЛ
Үүнээс цааш байвал ЗАВХУУЛ ГЭР БҮЛ гэнэ.

1 Comment

  1. Undesten says:

    Охины хүүхэд зээ гэдэг нь буруу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.