Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл
Хэвийн үед үтрээнд олон тооны бичил биет амьдарч байдаг ба эдгээр бичил биетүүд хоорондын тэнцвэрт байдал алдагдах буюу дисбактериоз үүсэхэд зарим нэгэн бактер хэвийн хэмжээнээс ихсэх юмуу, эсвэл багасч /дисбактериоз влагалища/ эмэгтэй хүний бэлэг эрхтэнд өвчин үүсгэнэ. Үүнийг үтрээний бактержил буюу эрэгтэйд гарднереллёз гэнэ.
Энэ өвчнийг гарднерелла вагиналис гэх жижиг бактер үүсгэдэг. Энэ бактер нь гол төлөв шээсний сүв, гадна бэлэг эрхтэнд амьдардаг. Эмэгтэй хүний үтрээний бичил орчны тэнцвэр алдагдаж, ашигтай нянгуудын хэмжээ нь багасахад гарднерелла зэрэг ашиггүй бактерууд нь хүчтэй үржиж эхэлдэг. Гарднерелл нь гонококк, трихомонад, хламид, микоплазмтай хослосон байх нь элбэг.
Үүсэх шалтгаан:
Шинж тэмдэг:
Эмэгтэйд:
Гадна бэлэг эрхтнээс их хэмжээний сааралдуу өнгөтэй, ялзарсан загасны vнэртэй ялгадас гарах,бэлгийн уруул улайж хавдах, бэлгийн хавьталд орох үед загатнах хорсох шинж мэдрэгдэнэ.
Эрэгтэйд:
Эрэгтэйчүүдэд бараг өвчин үүсгэдэггүй. Зөвхөн ганц нэг тохиолдолд л уретрит (шээс дамжуулах сувгийн үрэвсэл) үүсэх нь бий. Энэ тохиолдолд эрэгтэй хүнд ч гэсэн ялзарсан загасны өвөрмөц vнэр гарах, зарим тохиолдолд бэлэг эрхтнээс нь ялгадас гарч болно. Бусад илрэлийн хувьд уретритийн vед ихэнхдээ илэрдэг хорсох, загатнах, эсвэл зүгээр л шээх vед эвгүй мэдрэмж төрөх зэрэг шинжүүд ажиглагддаг. Эмчлээгүйгээс…
Бэлгийн хамтрагчид хамтдаа эмчлүүлэх шаардлагатай
Бичил орчныг тэнцвэрийг нөхөн сэргээх, хэвийн болгох бэлдмэлvvдийг (пробиотикууд) давхар хэрэглэх, эмэгтэйчүүдийн угаалга цацлагад (пробиотикууд) хэрэглэх нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг бөгөөд дахин энэ эмгэгээр өвчлөх нөхцөлийг багасгадаг. Эмчилгээний дараа дахин наалдацын шинжилгээ өгч эдгэрэлтээ хянах хэрэгтэй.
Цагийн хуваарь: Даваа – Баасан 08:30 – 18:00
Бямба 10:00-14:00
Ням Амарна
Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо, Богд-Ар хороолол, Ган зам зочид буудлын замын эсрэг талд Төмөр замын “Гялс” төвийн 3 давхарт 311-313 тоот
“НЭС Медикал” эмнэлэг.
Утас: 7706-3636, 9596-2236 /Урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү/