Эмэгтэй хүний биеэр орж гарсан эрэгтэй хүмүүсийнх нь энерги, ДНК нь ургийн сувганд хадгалагдаж үлддэг. За тэгээд 80-н хүнтэй хурьцах тусмаа л эмэгтэй хүн энергээ гээж, аура нь гэмтэж нүд мүд нь гал цогоо алдаж эхэлнэ. Алдаж буй энергээ буцааж нөхөж авах хүчгүй бол эмэгтэй хүн сексээр тоглоод ер хэрэггүй.
Зүгээр марожин долойгоод гэртээ сууж байсан нь дээр. Хүмүүс нэгнээсээ уйдаж бариад ардуур урдуур тавилт болоод байна аа гэдэг яг үнэндээ суурь энерги нь нийлээгүй 2 хүн хамт байна л гэсэн үг. Сексийн байрлал, секси хувцас өмсөөд бас арга эвээ олчих гээд гүйгээд байдаг даа хүмүүс. Нэмэргүй ээ!
Сексийн энергийн зохицол бол байгалийн өгөгдөл, 2 хүний зохицол. Энерги бүтээгддэггүй бас нураагддаггүй. Салтаа нийлвэл амьдрал нийлнэ ээ гэж. Яагаад? Яг үнэндээ салтаа буюу суурь чакра үндэснээс амьдрал эхэлдэг. Энэ суурь энерги нийлэхгүй тохиолдолд 2 хүний гадаад амьдрал нээх хол цэцэглэж хөгжих нь юу л бол…
Сексийн энерги гэдэг амьдралын хамгийн гол хүч
Яагаад гэвэл секс хийж “хүн” бүтээгдэж энэ хорвоо дээр ирдэг дээ. Эмэгтэй хүн сексийн энергийг өгдөг. Эрэгтэй хүн авдаг. Тийм учраас хэнийг оруулж гаргаж байна гэдэгтээ эмэгтэй хүмүүс болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ гэлэнмаа шиг суугаад байх утгагүй биз дээ. Хугацаатай ажиллах хаалгатай гэдгээ санаж сексуал энергээ нээж, гүн мэдэрч, өөрийн хүсэмжлэх хүнийхээ энергийн холбоосыг мэдрэхэд буруу юун!!!
Нээлттэй гэхдээ маш ухаалаг хандах зүйл бол сексуалити. Эмэгтэй хүн болж төрөхийн гайхамшиг бол сексуалитигаа мэдрэх, задлах, өөртэйгөө холбогдох…