Амласандаа хүрэхгүй, халамжаар дутаагаад ирэхээр эмэгтэй хүний сэтгэл хөрдөг юм байна

Одоогоос 11 жилийн өмнө анх эхнэртэйгээ танилцаад хайрын баланд мансууран байхдаа энэ хорвоо дээр бид хоёроос өөр жаргалтай хос үгүй байлаа. Хайрттайгаа хамт гадуур цагийг өнгөрөөж, хаа явсан газраа зургийг нь дарж түүний төлөө бүх зүйлээ зориулан, хайрт минь ч гэсэн миний гараас хөтлөн, намайг үнсээд л аз жаргалаар дүүрэн байлаа.

Гэрлээд удаагүй эхнэр минь хөл хүнд болж анхны хүүхдээ тэсэн ядан хүлээж байтал хүүхэд маань бага сартайдаа зулбаад бүтэлгүйтэв.

Яагаад заавал бид хоёрт ийм зүйл тохиолдов. Эхнэр минь доошоо цус алдаад эмчийн үзлэг хийж байхад хүүхэд маань (эрхий хурууны хумсны толио шиг жижиг бөөрөнхий дөнгөж бүрэлдэж байсан тийм жаахан) гарахыг харах үнэхээр нүд хальтрам, зүрэх зүсэм байсан. Одоо ч энэ дүр зураг миний санаанаас огт гардаггүй. Энэ бүх зүйлсийн дараа эхнэр бид хоёр төрсөн нутагтаа ирж амьдрахаар шийдэв.

Нутагтаа ирээд өөрсдийн бяцхан бизнес хийж үзэв олигтой болсонгүй, ингэж явсаар хувийн хэд хэдэн компанид хот хөдөө янз бүрийн ажил хийсээр энэ хугацаанд 2 хүүхэдтэй болж 11 жил өнгөрчээ.

Ажил хийж мөнгө олохоос өөр юмгүй эхнэрээ хайр халамжаар дутааж байжээ. Халамж гэдэг миний хувьд хүүхдүүдээ асарч тойлох, гэр орны ажлаас хийлцэх, хоол унд хийх гэх зэрэг төдийхнөөр бодож, хайр гэдэг хайртай гэж хэлэх, гараас нь хөтөлж явах, хол байвал утсаар ярих, дуртай зүйлсийг нь авч өгөх төдийхнөөр бодож эндүүрч явжээ.

Энэ хугацаанд гадагшаа гарна гэж нилээд хэдэн улсын визанд орж нилээн мөнгө ч заржээ. Гол зорилго нь одоогийн энэ амьдралаа өөрчилж сайхан амьдрах. Гэвч би гэдэг хүн энэ бүх хугацаанд хажуудах амьдралын утга учир болсон эхнэрээ хайр халамжаар дутааж маш том алдаа гаргажээ.

Анх танилцахдаа амласан амлалтаа биелүүлж чадаагүй өдий хүрчээ. Амалсан амлалтдаа хүрэхгүй, хийж байгаа зүйлс нь бүтэлгүйтээд, хайр халамжаар дутаагаад ирвэл эмэгтэй хүний сэтгэл хөрдөг юм байна.

Сүүлдээ бүр салъя гэж хэлдэг болсон. Өөр гайгүй залуу гараад ирвэл дагаад явна гэх утгатай үг хэлдэг болов.

Бид хоёрын дунд хэрүүл гэхээр зүйл бараг болдоггүй би ихэвчлэн дуугаа хурааж чимээгүй суудаг, эхнэртээ ганц муу үг ч хэлдэггүй хүн. Хэчнээн муу муухай үгээр миний зүрхийг зүсэж голдоо ортол гомдомоор болдог ч “Энэ эмэгтэй миний нэг насны амьдралын хань, миний сонгосон амьдрал, хоёр хөөрхөн хүүхдийн минь эх” гэх бодол бүх зүйлийг уучилахад хүрдэг.

Бие биенээ уучилж, итгэж амьдрахгүй бол энэ богинохон амьдралд бид хэр удаан амьд байх билээ маргааш юу тохиолдхыг хэн ч таашгүй гэдэг бодлоор би эхнэртээ уурлахгүй, эхнэрээ уурлуулахгүй тайван амьдруулхыг хичээж ирсэн.

Гэвч энэ бүхэн эмэгтэй хүний сэтгэлд хүрдэггүй юм байна.

Архи тамхи авгай хүүхэнтэй орооцолдохгүй, гэр орны ажилдаа туслаад, хүүхдүүдээ асраад, хүнээс дор орчихгүй, гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрал гэдэг эмэгтэй хүний сэтгэлд бас л хүрдэггүй юм байна.

Эцэст нь эмэгтэй хүнд байнга анхаарал хайр халамж, өчүүхэн жаахан ч гэсэн магтаал урам, гэнэтийн бэлэг, сэтгэлээ онгойлгон ярилцах хэрэгтэй гэдгийг ухаарлаа.

Эрэгтэй хүн ч гэсэн өөртөө анхаарч, амалснаа биелүүлж, зөв буруу ч хамаагүй санаа бодлоо илэрхийлж өөрт төрсөн мэдрэмжээ хуваалцаж байх хэрэгтэйг ухаарлаа. Энэ бүгдийг хэрэгжүүлэхээр хичээж л явна даа. Эхнэрийхээ хөрсөн сэтгэлийг эргүүлэхээр хичээж л явна даа.

19 Comments

  1. Man says:

    Хаяад назгайраад үзээч. Өөрийг нь тоохгүй байвал араас гүйж эхэлдэг нь жам. Эхнэрт чин эрэгчин сүргийн манлай хэрэгтэй болохоос шалчигансан гэрийн үйлчлэгч хэрэггүй.Хайр халамж нтр гэж хуцахаа боль. Өөрийгөө тордоод өнгөлөг цоглог яваад үз. Гарч ор хүнтэй уулз. Эхэндээ хэрүүл болооп сүүлдээ чиний араас царай алдана банди мин

    • Хохирогч нөхөр says:

      Захидлын эзэнтэй өнгө ижил байсан. Эхнэр эрх чөлөөтэй амьдармаар бн гээд хүүхдээ авч салаад явсан. Би хохирогч байтал, эхнэр намайг гэм буруутай гэж хэлсэн. Сүргийн манлай, хааяа назгай байх хэрэгтэй юм байжээ гэдгээ хожим ойлгосон.

  2. Н says:

    Хөгийн, хайр даадаггүй эм бна. Архичин завхай нөхөртэй хүүхнүүд амьдрар гэж зүтгэхийнхнхээ хажуугаар архичинаа чирээд явж бдаг. Танай авгай бол даварсан шулам бна.

  3. Arman says:

    Өдөр тутмын үеийн хайрын мэдээг хараад өдрөөсөө сайхан цагийг авч үзээрэй! Хайр халамжаар дутааж харсан тэр хүүхэд болохоор ч, гэрлэдэг хүүхдүүд нь өндөр байдаг. Тэдний амьдралд зориулсан удаа, эзэн төрсөн нутгийн орчинд орох болно. Хурган орчинд ажиллаж байх нь уг чиглэлийн санаатай байдаг, яагаад үү? Хайр халамжаар дутаж үзвэл, хайрын баялаг бүтээхийн тулд биеийн үнэмлэх, хувийн сонирхлыг нь гүйцэтгээд, илүү зориулсан зүйлсийг хийх боломжтой. Баярлалаа, хүнд үзсэн баяртай түүх!

  4. Aidaa says:

    Emegtei hvn gdg chini sain zalj chiglvvlj ywahgvi bol iheehen tnghn hvmvvs shvv dee.
    Nariin shiriin zuw buruug sain ylgaj salgaj oilgoj chadahgvi. Zuw gej harsandaa shuud itgechihdeg.
    Etsest ni tgd emegtei hvn ym bolhoor ilvv dutuu zvild shunaj l taardag ym bnleedee.
    Ugaasaa emegtei hvniig eldew zvileer ih dutaagaad bj bolohgui. Tsaanaasaa ym ym ni hangaluun gej sanagdaj bj l setgel ni dvvrdeg hvmvvs.

  5. baagii says:

    ер нь эхнэрээ сар бүр шинээр харж гэнэтийн болзоонд урьж, заримдаа хөдөө, хот, зуслан, баар, ресторан, караоке, теарт, кино, сэтгэлээ онгойтол ярилцах зэрэг зүйлтэй байх зөв шүү дээ….
    аав хүн чинь бүгдийг амжуулах ёстой

    • Сайн аав нөхөр байхсан says:

      Энэ зөвөлгөө хэрэгтэй юм бн шөө.

  6. King says:

    Ywah ystoi hunuusiig ywuul hen ni ih hicheesen ni hohirdog ugasa uidamtgai udamtai shalig humus teged ywchdiin

  7. Emegtei says:

    Helsen amandaa hurehgui bh gdg ih tom asuudal shuu. Tiim bh tusam ehner chn chmd itgeh itgel, chmg uneleh unelemj n buurna. Itgehee, unelehee bolichihvol tegeed l evguidne shde. Ajil amidral geseer haluun dulaan hariltsaagaa martaj, ehneree toohgui gantsaarduulsan yumaa daa. Amidralaa deeshluuleh gsn bish bdgiigaa urgui zarchihsan bololtoi. Hicheej yavahad butne biz ee. Amjilt husie

  8. Хүн says:

    Ямар хүүхнүүдэд нь ийм нөхөр заяадаг бна аа. Би бол өөрөө л мал болтлоо зүтгэхээс өөр арга алга. Манай нөхөр бид 2 хамтдаа 25 жил болоход би 1 удаа л бэлэг авч үүсэн, учир нь би хамаг мөнгийг олдог болохоор. Манай нөхөр гэрээ хариуцаад. Тэглээ гээд би гомдоллож бсангшй, мөнгөө олох нь мөнгөө олоод, ар гэрээ хариуцах нь ар гэрээ хариуцаад. Гэр бүл гэдэг 2 хүн 1 зүг рүү хамтдаа харахыг хэлдэг гэж ойлгоод бгаа

  9. Sugarmaa says:

    Ямар юмны хайр халамжаар дутаахавдээ. Цохиог нь багадуулсан байна. Өөр боовноос таашаал аваад боовшоод л явж

  10. bcbc says:

    miniihtei yag adilhan amidral bna. bi bas l 2 huuhdee tsetserleg surguulid ni zoogood hool und huwtsas hunariig ni zohitsuulj, ar geree deesh n tatah gd l zutgej yawaa aaw bna. ehnertee hussen yum bolgoniig ni awj ugch chaddaggui ch gsn bayr bolgonoor zaawal beleg selt awj ugch bayrluuldag bailaa. ehner huwiin business tei bolhoor terendee hamag tsag zaw anhaarlaa handuulna, neg l ih zawgui hun bainga utsaa uhaastai. ger oron, huuhduud, hool und bugdiig ni bi zohitsuulj amidarch baiv. ene buhnii etsest ehner maani bid 3-g hayad yawsan daa. oor humuustei ch araar min tavisan bsan. bi gereesee hooj tuugaagui, ooroo l neg udur hamag yumaa avaad yawaad ugsun. ene buhnii buruug tgd nadad ugsun, bi hair halamjaar dutaasan yum baihaa

    • Sugarmaa says:

      Ямар юмны хайр халамжаар дутаахавдээ. Цохиог нь багадуулсан байна. Өөр боовноос таашаал аваад боовшоод л явж

    • Монгол хүн says:

      Хамгийг новшийн нь тэгдэг, тэгээд нээх том бамбай үгтэй эмэгтэй хүнийг ойлгохгүй байна. Ингэсэнгүй тэгсэнгүй гээд би чинь эмэгтэй хүн гээд л бүх бурууг эр хүнд наагаад арчаагүй анхиагүй сэтгэлгүй гээд л зүгээр яваад өгдөг.
      Надад бас тийм л байна. Зөвхөн ажлаа хийнэ үлдсэн бүхнийг би хийнэ тэглээ гээд ингэлээ тэглээ гэдэггүй. Харин ч өөрийнх нь төлөө ажил алба дээрээ амжилттай байгаасай, хүссэн зүйлдээ хүрээсэй гээд хүүхдээ зөөж ажлаа хийж, хоолоо хийж чадах хэрээрээ л хичээх тусам гомдоллох зүйлс нь ихсэнэ ер нь хамт байх ёсгүй хүмүүс гэж байдаг юм байна.

  11. Stranger says:

    Ehner chin uchirgui mungujuud amidral chin shal uur bolohgui l bol uurchlugduhgui l bolvuu
    Tiim amidraliig huseegui hun ugaasaa haij bgaa zuilee haigaad l ywhal bolno.

  12. t says:

    yag minii amidral bna. gehdee minii amidral duusdagaa duusaad 2 tiishee bolj bgaa.

    • Guy says:

      chi 1saya huvi hicheej, sain ch zaluu, sain ch hani, sain aav bna, chinii hicheesen hangalttai dendvv hangalttai, harin ehnert chin asuudal bna, setgel ni hanaj tsaddaggui yum bna, avahiin tuluu argaduulahiin tuluu tursun hun bololtoi, hairluulj meddeg ch hairlaj chaddaggui yum bna.

      ul toogood uz, nasaaraa tevchij, argadaj amidarna gej yu baihav. jargal daahguin zovlon bolson humuus tiimerhvv avirlana.

  13. SIMP says:

    за битгий хуц. мал авгайгаа амбаардаад явуул

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.