Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсийг тийм ч сайн мэддэггүй. Тэд эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнийг хараад юу ч анзаардаггүй хэмээн боддог. Гэвч та эндүүрч байна. Та эрэгтэй хүний хажуугаар өнгөрөхөд эрэгтэй хүн юу ч анзаараагүй байх хэмээн боддог ч яг үнэн хэрэгтээ эрэгтэй хүний толгойд хэдэн сая бодол эргэлдээд амжсан байдаг.
Таны бодсоноос илүү их зүйлийг эрчүүд анзаарсан байдаг. Тэд бидний өөрсдийн ч мэдэхгүй, анзаардаггүй зүйлсийг анзаарч харсан байдаг гэвэл та итгэх үү?
Заримдаа бидний нүүрэн дээр хэлж ярихаас илүү зүйл бичигдсэн байдаг. Хэрэв таны нүүрэн дээр “танилцахаас татгалзахгүй”, “хамт баймаар байна” хэмээн бичсэн байвал эрэгтэй хүн үүнийг шууд л уншина.
Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг сайтар анзаарч хардаг. Хэрэв та гунигтай, уйтгартай, аль эсвэл ууртай царай гаргачхаад эрэгтэй хүн үүний цаана гайхалтай ертөнц байгаа гэдгийг олж харна гэж найдаж байгаа бол больж үз!
Өнгө. Өнгө таны талаар ямар их зүйл ярьж өгч чадахыг та төсөөлж чадахгүй. Өнгө таны юу бодож, юу мэдэрч, яагаад өнөөдөр тод өнгийн хувцас өмссөн тухай хэлж өгдөг.
Эрэгтэй хүн таныг тод өнгийн гэрэлтсэн хувцас өмсөн ирснийг хараад таныг ямар ааштай байгааг шууд л ойлгодог.
Харин хэрэв та хар өнгийн хувцас өмсөж, гөлийтөл үсээ янзалсан байгаа бол эрэгтэй хүн таныг хараад өнөөдөр өмнөхөө бодвол ямар нэгэн зүйлд төвлөрсөн, бодлогоширсон байгаа гэсэн мессежийг авах болно.
Хөгжим. Та ямар ч сонсголгүй, мэдрэмжгүй, хөгжим тоглодоггүй байсан ч эрэгтэй хүнд маш их мэдээллийг өгч байдаг.
Та үүнтэй санал нийлж байна уу? Мэдээж хүн рок сонсдог эмэгтэй эсвэл классик хөгжим сонсдог эмэгтэйн хооронд асар том ялгаа бий.
Эрэгтэй хүн таныг ямар хөгжим сонсдогийг анхааралтай гэгчийн анзаарч байдаг гэдгийг сана.
Бид бусад хүнтэй хэрхэн харилцдаг нь маш олон зүйлийн илэрхийлэмж болдог. Мөн бидний захиа бичиж буй байдал ч гэсэн олон зүйлийг илтгэдэг. Хэрэв та захиан дунд илгээж буй мэйл нь таны тухай ямар ч илэрхийлэмж илэрхийлдэггүй гэж бодож байгаа бол та эндүүрч байна.
Эрэгтэй хүний хувьд энэ маш чухал зүйл.
Та шар айрганд дуртай юу эсвэл коктейлд дуртай юу? Та унтахын өмнө тайвшруулах зүйл уухгүй бол унтдаггүй юу эсвэл ямар нэгэн арга хэмжээн дээр л уудаг уу?
Таны уух зүйлсийн сонголт, уух давтамж зэрэг нь анзаарагдалгүй хэзээ ч үлдэхгүй. Тиймээс ямарваа нэгэн уух зүйл захиалахдаа таныг хэн нэгэн харж байгаа гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.
Ихэнх эрэгтэй хүмүүс таныг юуг, яаж өмсдөгийг анзаарч байдаг. Үүгээр тэд таны талаар, хувь хүний үүднээс их зүйлийг олж мэддэг. Та зөвхөн эмэгтэй хүн хувцас загвар сонирхдог гэж боддог байсан уу? Тэгвэл эрэгтэй хүн ч гэсэн танаас дутахааргүй гэдгийг сана.
Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ресторанд ямар хоол захиалдгийг хамгийн их анзаардаг. Та юу ч бодолгүй хамгийн амттай харагдсан стейк захиалахад эрэгтэй хүн таныг хүчирхэг, тачаалгуй эмэгтэй хэмээн дүгнэсэн байдаг.
Та салат захиалах үед эрэгтэй хүн таныг эрүүл хооллож, эрүүл мэнддээ анхаарч, эрүүл амьдралын хэв маягтай хүн хэмээн дүгнэсэн байдаг.