Эрчүүдийн хийдэг зарим үйлдэл эмэгтэйчүүдийн нүдээр хууралт мэт үзэгддэг нь харамсалтай. Найз бүсгүй чинь хууртаад байгаа юм шиг мэдрэмжтэй байгаа биш биз. Дараах 5 тохиолдол эмэгтэйчүүдийн нүдээр хууралт болон харагддаг байна.
- Өөр эмэгтэйд өөрсдийн харилцааны асуудалтай байдлыг ярих
Найз бүсгүй чинь араасаа хийлгэхийг үзэн яддаг уу эсвэл дандаа чамд уурлаад байгаа юм шиг санагдаад байна уу. Эсвэл түүний жижиг сажиг үйлдлүүд нь чиний дургүйг хүргээд байж болох юм. Харин та эдгээр сул талыг нь өөрийн эмэгтэй найздаа ярих үед таны энэ үйлдэл хууралт болон бүртгэгдэх болно.
Та ийм үйлдэл хийгээд байгаа бол та найз бүсгүйдээ сэтгэл ханамжгүй болсон эсвэл найз бүсгүй чинь чамайг тоохоо больсноор та хэн нэгнээр хайрлуулахыг хүсч эхэлж байна гэсэн үг.
Хамгийн муухай нь найз бүсгүй чинь зөвхөн чиний өмнө гаргадаг зан авирыг өөр хэн нэгэнд ярих нь маш эвгүй зүйл юм. Та ийм үйлдэл хийсэн бол аль болох энэ тухай найз бүсгүйдээ мэдэгдэхгүй байх арга хэмжээг аваарай. Хэрэв найз бүсгүй чинь энэ тухай мэдвэл танд итгэх итгэл нь буурах нь лавтай. - Хуучин найз бүсгүйнхээ Facebook-ыг үзэх
Өөрөөс чинь салснаас хойш ямархуу байгаа талаар зүгээр гүйлгэж харах гэсэн үйлдэл чинь хэрүүлийн алим болж магадгүй. Тиймээс үзэх гэж байгаа бол ганцаараа байхдаа үзээд history-гоо устгаарай. Та хар буруу, хууралтын талаар ямар нэгэн санаа байхгүй байсан ч эмэгтэйчүүдийн хувьд энэ бол хууралт гэсэн дохио болно. Нөгөө талаас бодвол найз бүсгүй чинь хуучин найз залуугийнхаа Facebook зургуудыг, хийж байгаа талаар үзээд байна гэж бодоод үздээ. - Өөр эмэгтэйд уух зүйл авч өгөх
Ажлын хамтрагч эмэгтэйд эсвэл эмэгтэй найздаа уух зүйл захиалах нь эелдэг зүйл шүү дээ. Гэхдээ энэ үйлдэл зарим нэгэн хил хязгаарыг эвдэж байна гэдгийг санаарай. Ихэнх тохиолдолд эрчүүд эмэгтэйчүүдэд хандрахдаа уух зүйлээр дайлдаг нь ёс болсон зүйл. Тэгэхээр та олуулаа явж байгаа бол ганц эмэгтэйд бус бүгдэнд нь уух зүйл авч өгөөрэй. Үгүй бол авч өгөх хэрэггүй. Тэгээд л болоо. - Найз бүсгүйтэйгээ байнга очдог газар эсрэг хүйсийн эмэгтэйтэй хамт очих
Та хоёрын байнга үйлчлүүлдэг ресторан байдаг уу? Тэр ресторан та хоёрын хувьд их чухал байж болох юм. Гэтэл та ямар нэгэн юм бодолгүй өөрийн таних эмэгтэйтэй хамт тэнд уулзаж байна гэж бодъё. Таны бодлоор энэ нь хууралт биш, зүгээр л сайн мэддэг газраа орсон байж болох. Харин найз бүсгүйн чинь хувьд үүнийг мэдчихвэл гал асах болно. Тиймээс ажлын ч бай ямар нэгэн тохиолдлоор ресторан сонгох гэж байгаа бол найз бүсгүйтэйгээ байнга ордог газраас өөрийг сонгоорой. - Найз бүсгүйнхээ хажууд өөр эмэгтэйн гадаад төрхийг магтах
Сайхан хувцас, сайхан царай гээд магтаж болох зүйл олон. Гэхдээ найз бүсгүйнхээ хажууд өөр эмэгтэйг магтах нь байж боломгүй зүйл. Зүгээр л эмэгтэйчүүд үүнд дургүй гээд ойлгочих. Та ганц бие байсан бол таны магтаалын үг тэр эмэгтэйд хэрэгтэй. Харин үгүй бол та сээтгэнэж байгаа мэт харагдана.